Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00837

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, баруун дэнжийн 21-3 тоотод оршин суух, Эрэн харуул овгийн Дагважамцангийн Вандансүрэнгийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-06-14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Вандансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Вандансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дагважанцан овогтой Вандансүрэн миний хөдөлмөрийн дэвтрийн овог, цахим үнэмлэхний овог нэр зөрүүтэй байдлыг тогтоолгох, 1989-08-05-наас 1989-10-01-ний хооронд Өлзийт тосгонд сантехникийн слесарь, 1989-10-01-ний өдрөөс 1990-08-29-нийг хүртэл Өлзийт дахь Тээврийн хэсэгт маазын жолоочоор, 1990-08-29-ний өдрөөс 1994-11-30-ны өдрийг хүртэл Өлзийт дэхь тээврийн хэсэгт автобусны жолоочоор, 1994-11-30-ны өдрөөс 1995-04-20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Тээврийн удирдах газарт автобусны жолоочоор тус тус ажилласан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Вандансүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Булган аймгийн архивын тасгийн 2016-05-09-ний өдрийн 04 дугаар архивын тодорхойлолт, 061185 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн тээврийн удирдах газрын даргын 1989-12-01-ний өдрийн 129 дугаар тушаал, хавсралтын хамт, Булган аймгийн тээврийн удирдах газрын даргын 1995-01-20-ны өдрийн 8/07 дугаар тушаал, ОТТТ ХХК-ийн захирлын 2013-04-08-ны өдрийн 1 дүгээр тушаал, ОТТТ ХХК-ийн захирлын 2013-12-09-ний өдрийн 81 дүгээр тушаал, ОТТТ ХХК-ийн захирлын 2013-03-24-ний өдрийн 28 дугаар тушаал, Монгол Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2016-04-26-ны өдрийн 000001251 дугаартай хугацаат зэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч З.Гүрнээбазар, Ж.Ёндонжунай нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Эрэн харуул овгийн Дагважамцангийн Вандансүрэн нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажилласан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эрэн харуул овгийн Дагважамцангийн Вандансүрэн нь Булган аймгийн Өлзийт тосгоны нийтий ахуй үйлчилгээнд 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний хооронд сантехникийн слесарь,  1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 29-нийг хүртэл Өлзийт дахь Тээврийн хэсэгт маазын жолоочоор, 1990 оны 08 дугаар 29-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийг хүртэл Өлзийт дэхь тээврийн хэсэгт автобусны жолоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Тээврийн удирдах газарт автобусны жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Булган аймгийн архивын тасгийн 2016-05-09-ний өдрийн 04 дугаар архивын тодорхойлолт, 061185 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн тээврийн удирдах газрын даргын 1989-12-01-ний өдрийн 129 дугаар тушаал, хавсралтын хамт, Булган аймгийн тээврийн удирдах газрын даргын 1995-01-20-ны өдрийн 8/07 дугаар тушаал, ОТТТ ХХК-ийн захирлын 2013-04-08-ны өдрийн 1 дүгээр тушаал, ОТТТ ХХК-ийн захирлын 2013-12-09-ний өдрийн 81 дүгээр тушаал, ОТТТ ХХК-ийн захирлын 2013-03-24-ний өдрийн 28 дугаар тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Д.Вандансүрэнгийн эцгийн нэр  1981-08-01-ний өдөр олгосон  №061185 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт Давагжамц, Монгол Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2016-04-26-ны өдрийн 000001251 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Дагважамц гэж тус тус буруу бичигджээ.  

Д.Вандансүрэн нь Эрэн харуул овгийн Дагважамцан овогтой болох нь иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, төрсөний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг 1981-08-01-ний өдөр нээсэн 061185 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 2016-04-26-ны өдрийн 000001251 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын  лавлагааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоох үндэстэй байна.

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйл, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эрэн харуул овгийн Дагважамцангийн Вандансүрэн  нь Булган аймгийн Өлзийт тосгоны нийтий ахуй үйлчилгээнд 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний хооронд сантехникийн слесарь,  1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 29-нийг хүртэл Өлзийт дахь Тээврийн хэсэгт маазын жолоочоор, 1990 оны 08 дугаар 29-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийг хүртэл Өлзийт дэхь тээврийн хэсэгт автобусны жолоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Тээврийн удирдах газарт автобусны жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13-т заасныг  баримтлан Эрэн харуул овгийн Дагважамцангийн Вандансүрэн нь 1981-08-01-ний өдөр нээсэн 061185 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 2016-04-26-ны өдрийн 000001251 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын  лавлагааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Энэ шийдвэрийг зохигч  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН