Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00836

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 28-07 тоотод оршин суух, Алаг адуу овгийн Анандын Доржбалын нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-05-25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Доржбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч А.Доржбал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1984-1991 онд Завхан аймгийн Отгон сумын “Оргил” нэгдэлд галч, нүүдлийн агент зэрэг ажлуудыг хийж байсан. Ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй ба Завхан аймгийн архиваас лавлахад 1986-1990 оны 12 сар хүртэлх хугацаа гарсан учир архивын лавлагаагаар нотлогдсон 1986-04-01-нээс 1990-12-01-ний өдөр хүртэл 4 жил 08 сар ажилласан хугацааг сэргээн тогтоох, 1995 оны 04 сараас Зам арчлалтын “Орхон Азза” ХХК-д МАЗ өөрөө буулгагч автомашины жолооч, 2009 оноос одоог хүртэл Донгпинг маркийн асфальтобетон зөөгч автомашины жолоочоор тус тус ажилласан ба ажил, албан тушаалыг ерөнхий нэршлээр нь жолооч гэж бичсэн байгаа тул байгууллагаас холбогдох баримтуудыг авчирсан учир 1995-04-01-нээс 2009-01-01-ний өдрийг хүртэл МАЗ өөрөө буулгагч автомашины жолооч, 2009-01-01-нээс 2016-05-02-ны өдрийг хүртэл Донгпинг маркийн асфальтобетон зөөгч автомашины жолоочоор тус тус ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2016-04-29-ний өдрийн А/293 дугаар архивын лавлагаа, нийгмийн даатгалын цалин хөлсний лавлагаа, Орхон АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн 2016-04-19-ний өдрийн 65 дугаар тодорхойлолт, 0010978 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 000262185 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Орхон АЗЗА ТӨХК-ны захирлын 2016-05-02-ны өдрийн Б/08 дугаар тушаал, гэрч С.Жаргалсайхан, Д.Алтанцоож, Б.Пүрвээ нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Алаг адуу овгийн Анандын Доржбал нь Завхан аймгийн Отгон сумын “Оргил” нэгдэлд  1986-04-01-нээс 1990-12-01-ний өдөр хүртэл 4 жил 08 сар галч, нүүдлийн агент, Зам арчлалтын “Орхон Азза” ТӨХК-д 1995 оны 04 сарын 01-нээс 2009-01-01-нийг хүртэл МАЗ өөрөө буулгагч автомашины жолоочоор, 2009-01-01-нээс 2016-05-02-ны өдрийг хүртэл Донгпинг маркийн асфальтобетон зөөгч автомашины жолоочоор тус тус  ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2016-04-29-ний өдрийн А/293 дугаар архивын лавлагаа, нийгмийн даатгалын цалин хөлсний лавлагаа, Орхон АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн 2016-04-19-ний өдрийн 65 дугаар тодорхойлолт, 0010978 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 000262185 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Орхон АЗЗА ТӨХК-ны захирлын 2016-05-02-ны өдрийн Б/08 дугаар тушаал, гэрч С.Жаргалсайхан, Д.Алтанцоож, Б.Пүрвээ нарын мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алаг адуу овгийн Анандын Доржбал нь Завхан аймгийн Отгон сумын “Оргил” нэгдэлд  1986 оны 04 дүгээр  сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 жил 08 сар галч, нүүдлийн агент, Зам арчлалтын “Орхон Азза” ТӨХК-д 1995 оны 04 сарын 01-нээс 2009 оны 01 дүгээр 01-нийг хүртэл МАЗ өөрөө буулгагч автомашины жолоочоор, 2009 оны 01 дүгээр 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Донгпинг маркийн асфальтобетон зөөгч автомашины жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН