Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/00891/И |
Дугаар | 00818 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00818
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 23 дугаар байр 3 дугаар орцонд байрлах, “Эрдэнэт-99” СӨХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-23-149 тоотод оршин суух, /ГИ80110108, 99361104/, Бохон овгийн Билэгсайханы Мөнхжаргалд холбогдох
“173,854 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Б.Мөнхжаргал нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дугаар заалт “Сууц өмчлөгч нь өөрөө өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, бохир, ариутгал, хог цахилгаан, холбоог зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө ” гэсэн заалт, МУ-ын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.2.6 дахь заалтыг зөрчин СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 173,854 төгрөгийг Б.Мөнхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мөнхжаргал нь Оюут багийн 2-23-149 тоотыг хариуцдаг. СӨХ-ийн 2009-2015-ны төлбөр болох 173,854 төгрөгийг 2016-06-20-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь хариуцагч Б.Мөнхжаргалаас 173,854 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ийн нэхэмжилсэн 173,854 төгрөгийг хариуцагч Б.Мөнхжаргал нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 173,854 төгрөгийг хариуцагч Б.Мөнхжаргал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Б.Мөнхжаргал нь нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ийн 173,854 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5866 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2,399 төгрөг, төрийн сангаас 2,399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-д олгосугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН.