Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00815

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

Нэхэмжлэгч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-9-15 тоотод оршин суух, Хоньчин овгийн Дамдинпүрэвийн Сайнбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг,баруун дэнжийн 24-11а тоотод оршин суух, Цагаан азарга  овгийн Дамдиндоржийн Соёлмаад холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Д.Сайнбилэг нь эхнэр болох Дамдиндоржийн Соёлмаатай 2008 онд хамт амьдарч 2010 онд хүү Од-Ирээдүйг 2012 онд охин Од-Чимэглэнг гаргаж Д. Соёлмаа дагавар охин /одоо 13 настай /Солонгоогийн хамт 5уулаа амьдарч байсан . Д.Соёлмаа хүүхдүүдээ гаргаад гоосайханчийн ажил хийж , би хоёр хүүхдээ өсгөж гэртээ хардаг байсан . Улмаар өдөр бүр гэртээ ирэхгүй ямар нэгэн шалтаг хэлж үргэлж оройтож ирдэг байсан. Би өөрөө хүүхдүүдээ хоол ундтай, эрүүл саруул өсгөхийн тулд, цэцэрлэгт өгч өөрөө ажилд орсон. Д.Соёлмаа гоо сайханы ажлаар хөдөө явж ажиллана гээд удаан хугацаагаар явдаг болсон. Хүүхдүүдээ орхиод ийш тийш явах ажил нь улам ихдэж байсхийгээд л яваад өгдөг болсон ба байх хугацаандаа ажил дээрээ болон гадуур ихэнх цаг хугацааг өнгөрөөж ажил хийж байгаа нэрээр зөвхөн өөрийгөө л гангалан хувцаслаж үр хүүхэд, гэр орондоо тавих ямарч халамжгүйгээр бүтэн жил хэсэж, караоке, зугаа цэнгэл, найз нөхөдтэйгөө уулзах, төрсөн өдөрт явах зэрэг ажлуудаар өдөр тутмын үндсэн ажлаа болгосон. Тэгээд 2014 оны 5 сарын 19 өдөр хүүхдүүдээ аваад би чамаас сална сайхан амьдарна байртай машинтай хүнтэй сууна ийм 2*2 харьцаатай тахианы үүрэнд чинь амьдрахгүй гээд явсан. Энэ байдлын дараа дахиад хүүхдүүдээ орхиод хөдөө явдаг ажилдаа явсан байна лээ. Ийм байдал дахин давтан үргэлжилсээр энэ хугацаанд том хүү С.Од-Ирээдүй надтай хамт байсан .Би эр хүнийхээ хувьд хүүхдүүдээ бодож эвлэрэе гэж зөндөө гуйсан хүүхдүүдээ өнчрүүлээд яах вэ хоёулаа “Хүүхдүүдээ бодоё гэж гуйж уулзахад нөхөртэй болсон “Чи миний амьдралаас зайл” гээд хэрэлдээд хөөсөн тэгэхэд би Д.Соёлмааг нөхөртэй бас жирэмсэн болсныг мэдсэн. 2015 оны 09 сарын 08 нд хүүхэд төрүүлсэн. Д.Соёлмаа би нөхөртэй болсон хурдан гэр бүлийн баталгаагаа салга гэж хэлсэн. Би ээжийнхээ хашаа байшинд амьдардаг. Соёлмаа 2012 онд Гоо сайхан ажиллууна гэж бүтээгдэхүүн авч ээжийн хашаа байшинг капитал банкинд тавьсан. Зээл авахуулсны дараа надтай муудаж гэрээсээ явсан. Төлөлтөө хийж байгаад 2013 оны 7 сараас хаяж, манай аав нь 7 сард төлсөн ээж С.Эрдэнэцэцэг 8, 9,10, саруудыг төлсөн . /Баримт хавсаргав/ үлдсэн төлөлтийг би өөрөө 1.700.000 төгрөгийг цалингын зээл аван хашаа байшинг чөлөөлсөн. Хүүхдүүдээ орхиж бүтэн 6 сар алга болоод дахин ирж эвлэрсэн хүүхдүүдээ бодоод бүгдийг шинээр эхлэе Хятад явж, гоо сайхны бараа бүтээгдэхүүн авчиръя гэхэд нь дахин зээл авч өгч сайхан үгэнд нь хууртагдсан. Урд очоод ээж рүү утасдан би лазер / шивээс арилгадаг / авмаар байна мөнгө дутаад байна нэгэнт энд ирсэнийх гоо сайхны юмнуудаа аваад явъя та мөнгө олоод өг гээд ээжээс 1.500.000 төгрөг зээлсэн. Ирээд дахиад ээжээс 1.000.000 төгрөг зээлсэн . Дараа нь зээл хөөцөлдөж ээжээс таны байшинг тавья гэсэн ээж За Соёлоо минь байшингаа тавьдаг дахиад л та хоёр муудалцаж энэ өрөө төлөхгүй алга болов гэж хэлэх үгээ дуусгаагүй байхад “ Үгүй үгүй “ энэ өрийг би өөрөө төлнө гэж хэлж байсан Тэгээд бичиг баирмтаа бүрдүүлж 3.000.000 сая төгрөг зээлнэ гэж нотариатаар орж баталгаажуулан итгэмжлэн авсан .

Яг зээл авахдаа 5.000000 төгрөг болгон гаргуулсан энэ мөнгөө авах үедээ надруу хашгирч ээжийн чинь өрийг өгөх гэж байна хурдан гарын үсгээ зур гэж хашгиран орилж гарын үсэг зуруулж зөвшөөрүүлсэн. Тухайн үед гадуур тавьсан өр зээл их байсан Д.Соёлмаа өр тавих мөнгө үрэх, хүнд худлаа ярихаас хэзээ ч айж имээдэггүй. тэгээд надаас өө сэв хайж хэрүүл хийж тэр чигээрээ маргааш нь гэрээсээ явсан. Банкны өрөө ч хаясан . Банкнаас ээж рүү болон над руу утасдаж хашаа байшин чинь зарагдлаа шүүх рүү шилжиж байгаа Соёлмаа зээлээ төлөхгүй хаясан хашаа байшин надад хамаагүй иаадахаа зар гэж байна яах юм вэ зарах уу гээд залгасан Ингээд би ээжийн байшиг цалийгийн зээл дахин авч чөлөөлж өгсөн ийм байдалтай удаа дараа хууртан мэхлэгдэж одоо цалингийн зээл 10.000.000 төгрөгийн зээлтэй байгаа. Иймэрхүү байдалтай амьдралын ухаангүй хүүхдүүдээ өсгөж тэжээх сэтгэлгүй, найр зугаанд дуртай хөнгөн хийсвэр зантай ийм хүн, хүний хань битгий хэл хүүхдүүддээ ээж болж чадахгүй хүүхдүүдээ байнга орхиод явчихдаг ,өр зээл их тавьдаг тогтсон ажилгүй өөрийн гэсэн орон гэргүй, 4 хүүхдээ дагуулан айлаар амьдарч явдаг тул өөрийн хоёр хүүхдээ ийм байдалд өсгөмөөргүй байна. Хүү Од-Ирээдүй 2014 оноос хойш надтай хамт байгаа охин маань ирэн очин байдаг. Ингээд би өргөдлөө өгч өөрөө амьдралаа цэгцлэн хүүхдүүдээ өөрийн асаргаанд өсгөж хүмүүжүүлье гээд эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргасан. Д.Соёлмааг эвлэрүүлэн зуучлахаас 2 удуу дуудаад очоогүй сүүлд 2016 оны 9 сард дуудахад би хүүхэд гаргасан очиж чадахгүй гэсэн. Эвлэрүүлэн зуучлал дуусгавар болгосон .Хүүхэд гаргаад гэртээ байгаа гээд таг чиг болсон өвлийн хүйтний сар болохоор би охин Од-чимэглэнг ээжтэйгээ байг гэж бодоод хүү Од-ирээдүйгээ өөрөө өсгөж байлаа. 2016 оны 4 сарын 10 нд Д.Соёлмаагын эгч Д.Сарантуяа нь миний ажил дээр ирээд охиноо ав чи 2 хүүхдээ өөрөө өсгөө Д.Соёлмаад ах эгч би ч яаж ч хэлээд үг авахгүй толгой нь эргэцэн хүүхдээ ч тоохгүй хот хаяж яваад 8 хонож байна шүүхээр шийдүүлж 2 хүүхдээ ав манай нөхөр Энх-өлзий охиныг чинь хөөгөөд бид 2 ч байнга хэрэлдэж байна гэж хэлээд явсан. 2016 оны 04 сарын 11-нд эгч Д.Сарантуяагых нь нөхөр Энх- Өлзий нь 2 ширхэг өмд 1 цамц, хиртэй хувцастай, толгой нүцгэн урагдсан гуталтай нүүрэн дээр нь яр шарх гарсан, гар хуруу нь шархтай, шарх нь идээлсэн, ханиадтай хүүхэд авчраад байшингын таамбарт орхиод энэ хүүхдээ ав гээд орхиод саарал машинд суугаад зугтаагаад явсан. Ингээд охиноо 7 хоног эмчилж яр шархыг нь эдгээж эм тариа өгч эрүүл болгоод цэцэрлэгт нь өгсөн. Одоо 2 хүүхэд минь надтай хамт миний асаргаанд байна. Д.Соёлмаа тэр цагаас хойш нэг ч удаа хүүхдүүдийн талаар асуугаагүй ер нь хүү Од-ирээдүй рүү ярьдаггүй байсан хүү маань залгахаар утсаа ч авдаггүй. Эх хүн гэхэд тун хэцүү хүн төрүүлсэн нь үнэн. Иймд охин Од-Чимэглэнгээ ч айлаар хөөгдүүлэн явуулахгүйгээр ахтай нь хамт өсгөмөөр байна. Хоёр хүүхдийг Д.Сайнбилэг миний асаргаанд өгнө үү гэж хүсэж байна . Би ээжтэйгээ хоёр хүүхэдтэйгээ хамтдаа амьдран хүүхдүүдээ өсгөж хүүхдүүдийнхээ эцэг хэвээр явна. Миний ээж С.Эрдэнэцэцэг 4-р цэцэрлэгт арга зүйч, багшаар 26 жил ажиллаж байгаа. Миний өргөдөлийг харгалзан үзэж хүү С.Од- Ирээдэй, охин С.Од-Чимэглэн хоёрыг өөрийнхөө асаргаанд авах хүсэлтэй байгааг минь зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Д.Соёлмаагаас 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүйгээр өөрийн асаргаанд авна . Иймд Д.Соёлмаагаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй дундын эд хөрөнгө байхгүй гэжээ.

 гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа : Миний бие Д.Соёлмаа нь Д.Сайнбилэгтэй нэг гэр бүл болж амьдарч байсан нь үнэн. Одоо бид хоёр тус тусын амьдралыг хөөгөөд 2 жил гаран болж байна. 2 хүүхдийн минь эцэг Д.Сайнбилэг нь янз янзын л юм бичиж намайг элдэв янзаар муулсан байна. Гэвч би 2 хүүхэдээ бодоод элдэв муу муухайгаар энэ хүнтэй маргамааргүй байна. 4 хүүхэдтэй ажилгүй эмэгтэй хүнд өөрийн орон гэргүй маань үнэн. Нөхөр болох Сайнбилэгт аргагүй эрхэнд л 2 хүүхдээ өгч байна. Д.Сайнбилэгт итгэхээс илүү хадам ээж С.Эрдэнэцэцэгт итгэж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч хүн миний хүүхдүүдийг сургууль соёлтой сайн  хүн болгох байх. Сайнбилэгийг хүүхдүүдээ авахаас өмнө би хувцаслаж, хоололдог байсан. Миний эгчийн нөхөр охин Од-чимэглэнг Д.Сайнбилэгийн хамтран амьдрагч Мягаад Д.Сайнбилэгийн амьдарч байгаа хүүхдүүдийн минь гэрт аваачиж өгсөн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.                

ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Д.Сайнбилэг, Д.Соёлмаа нар нь 2007-02-14-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 2016-04-19-ний өдрийн лавлагаагаар батлагдаж байна. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас охин С.Од-чимэглэн 2012-06-21-ны өдөр, хүү С.Од-Ирээдүй 2010-04-03-ны өдөр төрсөн байна.

Гэрлэгчид гэр бүл болсон цагаас эхлэн бие биенээ ойлгодоггүй, хоорондоо таарамжгүй харьцаатай байсан бөгөөд 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлтийг цуцалж охин С.Од-чимэглэн, хүү С.Од-Ирээдүй нарыг эцгийнх нь асрамжинд үлдээж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.      

      Хариуцагч Д.Соёлмаад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул байцуулахгүйгээр шийдвэрлэв.

Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан  Д.Сайнбилэг, Д.Соёлмаа  нарын  гэрлэлтийг цуцалсугай.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2010-04-03-ны өдөр төрсөн хүү С.Од-Ирээдүй, 2012-06-21-ний өдөр төрсөн охин С.Од-Чимэглэн нарыг эцэг Д.Сайнбилэгийн нь асрамжинд үлдээсүгэй.
Гэрлэгчид эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, нэхэмжлэгч  тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай. 
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН