Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Бямбасүрэн даргалж

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Баянцагааны 9-22б тоотод оршин суух, /регистрийн дугаар ФБ81020903/ Харчу овгийн Даваацэрэнгийн Лхагвадолгорын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Говил баг, хонхорын 30-2  тоотод оршин суух, /ФЖ78061113 / Боржигон овгийн Оросоогийн Оюунбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийг 2016-06-06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: Д.Лхагвадолгор, хариуцагч О.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Оюунбаттай 1998 онд танилцаж, гэр бүл болж 1999 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1999 онд охин төрсөн. Охиноо 1 настай байхад нь тус тусдаа амьдрах болсон. Одоо 16 жил болж байна. Охин миний асрамжинд өссөн. Бидний дунд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

            Хариуцагч О.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Оросоо овогтой Оюунбат миний бие Лхагвадолгороос тусдаа амьдраад 16 жил болж байгаа нь үнэн болно. Миний бие тусдаа амьдралтай болж үр хүүхэдтэй болсон тул энэ хүнтэй гэрлэлтээ салгахыг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээхийг мөн зөвшөөрч байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Лхагвадолгор, О.Оюунбат нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, “Энхжих Мандариваа” ӨЭМТ-ийн өрхийн эмчийн тодорхойлолт, “Эмпати” ЕБС-ын тодорхойлолт, Д.Лхагвадолгор, О.Оюунсувд, О.Оюунбат нарын иргэний үнэмлэхний хуулбар, О.Оюунсувдын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Лхагвадолгор нь хариуцагч О.Оюунбатаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Д.Лхагвадолгор, О.Оюунбат нар нь 1999-03-12-ны өдөр гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан байх бөгөөд охин О.Оюунсувд нь 1999-02-15-нд төрсөн болох нь  гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар батлагдаж байна.

            Гэрлэгчид 2000 оноос хойш тусдаа амьдрах болж энэ хугацаанд Д.Лхагвадолгор, О.Оюунбат нар нь тус тусдаа  амьдрал зохиож хамтран амьдрах болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлт цуцлах, охин О.Оюунсувдыг эхийнх нь асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь тэтгэлэг тогтоолгохгүй, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.2, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д.Лхагвадолгор, О.Оюунбат нарын гэрлэлтийг цуцалсугай.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 1999-02-15-нд төрсөн охин О.Оюунсувдыг эх Д.Лхагвадолгорын асрамжинд үлдээж гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурьдсугай.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН