Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Хохирогч, шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн,

Хохирогч, шүүгдэгч Д.Н , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б , Д.Н  нарт холбогдох эрүүгийн 1806 08483 2090 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

         1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Л Б .

 

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88б-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Л.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745Г тоотод хохирогч Д.Н ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Д.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745Г тоотод хохирогч Л.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор Д.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Одоогоор гомдол саналгүй. Энэ хүн өөрөө худал яриад байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор Л.Б  мэдүүлэхдээ: “... Тухайн өдрийн орой хашааны хаалга нүдээд Д.Н  ирсэн байсан. Д.Н  “аяны хөнжил авъя” гээд эхнэртэйгээ хамт ирэхээр нь “ажлын байран дээр орхисон, одоо хаалтай байна” гээд “өгөх боломжгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл эхнэр нь “ормоор байна” гээд байхаар нь оруулахгүй гэж байтал нөхөр нь ирээд намайг шууд боож авсан. Тэгээд харилцан зодоон хийсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Энэ хүнийг харанхуйд утаатайд үзэх орчин муу байсан учраас яаж таних вэ, гэтэл энэ хүн намайг согтуу байсан гэж хэрэгт мэдүүлэг өгсөн байсан. Энэ хэрэгт гомдолтой байна.... Д.Н  нь шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгөөд байгаад гомдолтой байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Н ын өгсөн мэдүүлэг /хх-7-8/, хохирогч Л.Б ийн өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч С.Энх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /хх-17-19/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 478, 12527 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26, 28/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50, 53/, шинээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Л.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745Г тоотод хохирогч Д.Н ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Д.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745Г тоотод хохирогч Л.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Н ын өгсөн: “... 2018 оны 10 сарын 16-ний өдөр эхнэр Болортуяа бид хоёр маргааш нь хөдөө явах болоод аяны хөнжил оёулахаар өгсөн байсныгаа авах гээд шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойд байрлах айлд Энх-Амгалан гэх эмэгтэйгээр хөнжил оёсон эмэгтэйн гэрийг нь заалгуулж гурвуулаа гэрт нь очсон. Очоод би хашааны хаалгыг нь нүдээд хүн гэрээс гараад ирэхээр нь эхнэр Болортуяа намайг "машиндаа очоод сууж бай" гээд явуулсан. Болортуяа гарч ирсэн эрэгтэй хүнтэй хашааны үүдэнд уулзаж байгаад маргалдаад байх шиг болохоор нь би машинаас бууж очсон. Очоод би “оёулсан хөнжилөө авъя” гэхэд нөгөө эрэгтэй “би чамаас гуйж аваагүй, тийм зүйл байхгүй, зайл” гээд хашаа руугаа ороод хаалгаа хаах гэхээр нь би хаалгахгүй гээд гараа оруулаад татаад “юмаа авъя” гэхэд нөгөө эрэгтэй эхлээд намайг шанаа руу цохиод, дахиад нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би барьж аваад заамдаад ноцолдож байтал Энх-Амгалан, эхнэр хоёр ирээд салгасан. Тэгээд миний нүүр амнаас цус их гарч гэмтсэн байсан учраас шууд машиндаа суугаад эмнэлэг явж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг цохиж зодохоор нь зууралдаад хүзүүг нь боох гэж оролдоод дийлээгүй. Эмчилгээ хийлгэхэд 200.000 төгрөг зарцуулсан, дээр нь хугарсан шүдээ хийлгэмээр байна. Нэг шүд суулгаж хийлгэхэд 500.000 төгрөг гэсэн.” /хх-7-8 гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б ийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745г тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хашаандаа жорлонд бие засаад сууж байтал хаалга нүдэхээр нь онгойлгойтол танихгүй залуу ганцаараа зогсож байсан. Цаана нь машинтай хүмүүс хамт явж байгаа бололтой байсан. Ингээд нөгөө залуу “танай эхнэрээр оёулсан хөнжилөө авъя” гэхээр нь “ажил дээр байгаа, одоо өгөх боломжгүй” гээд тайлбарлаж хэлсэн боловч “авна” гээд дайраад маргалдаад, хаалга хаалгахгүй зууралдаад түлхээд намайг хальт цохихоор нь би зөрүүлж цохиод харилцан цохилцоод түүнтэй хамт явсан хүмүүс нь салгасан. Миний нүд хавдсан, хүзүү улайсан байсан. Тэр хүн нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд би гэртээ ортол эхнэр миний нүүр царайг харчихаад “юу болов” гэхээр нь болсон зүйлийг нь хэлсэн.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллаанд гэрч С.Энх-Амгалангийн өгсөн:..Л.Б  эхлээд хаалгаа хаах гэтэл Д.Н  хаалгахгүй зууралдаад Л.Б  эхлээд Д.Н ын нүүр рүү цохьсон. Тэгтэл Д.Н  нэг тонгойсноо “намайг цохьчихлоо” гэж уурлаад буцааж цохиод зууралдаад зодолдоод байсан. Тухайн үед Л.Б ийн нүд нь гэмтэж хөхөрсөн байгаа харагдсан. Д.Н  бол хамар нь эвгүй болчихсон, бас нүд нь гэмтсэн байсан. Бас амнаас нь цус гарсан байсан.” /хх-17-19/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 478 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Л.Б ийн зүүн хөмсөг орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-26/ гэх дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12527 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.Н ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний булгарал, доод уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-28/ гэх дүгнэлт, 

 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50, 53/,  зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

        Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

        Иймд шүүгдэгч Л.Б , Д.Н  нарын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745Г тоотод харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Л.Б , Д.Н  нарт ял шийтгэл оногдуулахдаа цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л Б , Д.Н  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар

Л.Б , Д.Н  нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Б , Д.Н  нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Б , Д.Н  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б , Д.Н  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Б , Д.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Б , Д.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС