Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 348

 

 

2016 оны 06 сарын 06 өдөр     Дугаар 156/ШШ2016/000348
    Хэнтий аймаг

 

 


Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00312/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 03 дугаар баг 04 дүгээр гудамж 03 тоотод оршин суух, Гэндэнгийн Амарсайханд (РД:СЛ66030903) холбогдох,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Багануур дүүрэг 03 дугаар хорооны Наран хорооллын 33 дугаар байр 47 тоотод оршин суух Хайшаанчгүйн Гантунгалагийн (НГ63040366)  нэхэмжлэлтэй,  
"зээлээр  худалдан авсан барааны төлбөр 4 318 900  төгрөгийг гаргуулах"  тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Гантунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Амарсайхан нь 2014 оны 04 дүгээр сараас Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд өөрийн спонсор баг хамт олны хамтаар очиж сургалт, сурталчилгаа явуулж улмаар Г.Амарсайханыг багтаа гишүүнээр элсүүлж хамтран ажиллахаар болж харилцан тохиролцож 2014 оны 07 дугаар сарын 20-ны хооронд нийт 8 236 000 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд борлуулсан барааны үнэ 1 927 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл борлогдоогүй 1 990 100 төгрөгийн  барааг буцаан авч,  үлдэгдэл борлогдсон барааны үнэ 4 318 900 төгрөгийг авч чадаагүй болно. Барааны үлдэгдэл мөнгөө авахаар Г.Амарсайхантай удаа дараа уулзаж утсаар ярьсан боловч өгнө гэсээр өдийг хүргээд байна. Бид хоёр бараа болон мөнгө төгрөг хүлээн авсан талаар тооцоо нийлж харилцан тохиролцож үлдэгдэл мөнгөө өгөхийг хүлээсээр эцэст нь шүүхэд хандаж байна. Иймд хуулийн дагуу иргэн Г.Амарсайханаас 4 318 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн  1 тал)

Хариуцагч Г.Амарсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Г.Амарсайхан би иргэн Х.Гантунгалагтай 2014 оны 04 дүгээр сард манай найз н.Жагдагдорж утсаар ярихдаа Х.Гантунгалаг гэж хүн наана чинь очиж байгаа чи байр сууцаар хангаад өгөхийг бодоорой гэж гуйсан тул очиж уулзахад сургуулийн байранд байрласан байсан. Орой ажил тарах үед ажил дээр ирээд би чамд хэдэн бараа үлдээгээд явъя чи борлуулаад өгөөч гэж гуйсан тул би авч үлдээд чадлаараа борлуулаад явуулсан. Үүнээс хойш надад бараа өгч явуулж борлуулдаг байсан. Надтай албан ёсоор гэрээ хийсэн зүйл байхгүй.  Бараагаа хүнээр явуулаад би мөнгөө банкаар шилжүүлдэг байсан. Надад цалин, урамшуулал мөнгө төгрөг өгч байгаагүй. Нийт 8 236 000 төгрөгийн бараа явуулсан гэсэн байна. Би 5 694 000 төгрөгийн бараа хүлээж авсан. Үүнээс 1 927 000 төгрөгийг банкаар явуулсан. Мөн 150 000 төгрөгийг бэлэг болгож надад өгсөн. Нийт 03 удаа ирж бараа буцааж авч байсан боловч буцаалтын барааныхаа жагсаалтыг өгч байгаагүй хэдэн төгрөгний бараа буцааж авч байгаагаа хэлж ярьж байгаагүй. Бид хоёр бараа хүлээлцэж баталгаажуулж байгаагүй. Х.Гантунгалаг өөрөө бараагаа лангууны араар ороод авч явдаг байсан. Хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сард бүх үлдэгдлээ авахдаа 799 600 төгрөгийн бараа авлаа гэж дэвтрийн булан дээр гарын үсэг зуруулсан. Өөрөөр гарын үсэг зурж тооцож байгаагүй тул би 2 317 000 төгрөгийн бараа буцаасан гэж бодож байна. Харин би 2 542 000 төгрөгийн барааг хүлээж аваагүй тул би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлсэн. Харин 1 300 000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөх болно гэжээ. (хх-ийн  27 тал)

Нэхэмжлэгч Х.Гантунгалаг шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Х.Гантугалаг миний бие, Г.Амарсайханы итгэмлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягтай эвлэрэн хэлэлцэж 4 318 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа  2 668 900 төгрөгөөс татгалзаж, 1 650 000 төгрөгийг Г.Амарсайханаас гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 36 тал)

Хариуцагч Г.Амарсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Г.Амарсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг би, Х.Гантугалагийн нэхэмжилсэн 1 650 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 36 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Гантунгалаг нь, хариуцагч Г.Амарсайханаас "зээлээр  худалдан авсан барааны төлбөр 4 318 900  төгрөгийг гаргуулах"  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Х.Гантунгалаг нь шүүхэд гаргасан зээлээр  худалдан авсан барааны төлбөр 4 318 900  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 668 900 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 1 650 000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Г.Амарсайханы итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Ганхуяг нь 1 650 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Г.Амарсайханд холбогдох, Х.Гантунгалагийн  нэхэмжлэлтэй  “зээлээр  худалдан авсан барааны төлбөр 4 318 900  төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид 1 650 000 (нэг сая зургаан зуун тавин мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 41 725 төгрөгийг улсын орлогод үлдээж, 41 875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Гантунгалаг, хариуцагч Г.Амарсайханаас 41 875 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Хариуцагч Г.Амарсайхан нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.  
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 


ШҮҮГЧ                                   Л.ЦЭРЭНДУЛАМ