| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00031/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 12.5.2.2., 11.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ю.Ганцэцэг
Улсын яллагч Т.Төмөртулга
Хохирогчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Б.Н-оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-холбогдох эрүүгийн 1822000300014 тоот хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багт “Алтадын гол” гэх газар нутагладаг, одоо Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг Дэрсэнэ-Ус гэх газарт оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Хорин овгийн Б.Н-/РД:ЗК97072715/ гэв.
Шүүгдэгч Б.Н-нь 2018 оны 1 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах нисэх онгоцны буудлын орчим 32-98 ДГА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор арван зургаан насанд хүрээгүй иргэн Ж.Золзаяатай бэлгийн харьцаанд орж, халдварт өвчин халдааж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 1 сарын 21-ний өдөр Сумъяа, эхнэр, хүүхдийнх нь хамт Дундговь аймагт ирсэн. Тэр өдөр Гонио ахаас машины обуд асуухаар явна гэхэд З.Золзаяа хамт явья гэсэн. Баруун урагшаа явж байхад З.Золзаяа гар хуруу оролдоод байсан. Би тэрнээс “тэгж болох юм уу” гэхэд “болно” гэсэн. Тэгээд бид хоёр нисэх буудлын баруун хойд талд гарч машин дотор бэлгийн харьцаанд орсон. Намайг хувцсыг нь тайлахад З.Золзаяа эсэргүүцэл үзүүлээгүй зөвшөөрсөн. Гэрийнх нь гадаа ирээд харахад машины суудлын бүрээс цус болсон байхаар нь дэлгүүрээс нойтон сальфетка авч ирээд цэвэрлэсэн. Би гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй... ” гэв.
2. Насанд хүрээгүй хохирогч Ж.Золзаяагийн: “...Намайг 2018 оны 1 сарын 21-ний өдрийн 14 цагийн үед гэртээ байхад Б.Н-, М.Сумъяабат нар ирсэн. Тэгээд Б.Н-“машины обуд хүн асуугаад байна Гонио гэдэг айлд очиж асууя, Заяа хоёулаа хамт явах уу” гэж асуухаар нь хамт гараад Б.Н-улаан хүрэн өнгийн приус 11 маркийн машинд суугаад байж байхад Золжаргал, М.Сумъяабат хоёр гарч ирэхээр нь “хамт явах уу” гэхэд “явахгүй” гээд тэр хоёр гэртээ орсон. Манай гэрээс баруун тийш яваад Гонио гэх айлд очсон боловч хүн байхгүй байхаар нь буцаад явах гэж байхад Б.Н-“хоёулаа урагшаа гарах уу” гэхээр нь “та эртхэн явна гээд яараад байсан биздээ” гэхэд “хичнээн удав гэж дээ, хоёулаа урагшаа гаръя л даа” гээд байхаар нь бид 2 баруун урагшаа зам хөндлөн гараад нэг газар зогсоод “суудлаа арагшлуулчих” гэхээр нь тэгэхгүй байж байхад Б.Н-өөрөө миний сууж явсан жолоочийн эсрэг талын урд талын суудлыг арагшлуулаад миний талын хаалгаар орж ирээд эхлээд гутал тайлсан, дараа нь өмд, дотоожийг тайлаад Б.Н-өмдөө хагас тайлаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Б.Н-бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх үед доошоо цус гараад машины суудлын бүрээсийг цус болгосон байсныг Б.Н-дэлгүүрээс нойтон сальфетка авч ирэхээр нь би арчсан...Намайг бэлгийн харилцаанд орсон талаараа хүнд битгий хэлээрэй гэж дарамталсан, цохиж зодсон асуудал байхгүй. Надад Б.Н-бэлгийн харилцаанд оръё гэж эд зүйл, мөнгө төгрөг амлаагүй. Би өмнө нь Б.Н-ямсүрэнтэй бэлгийн харилцаанд орж байгаагүй. Б.Н-бэлгийн харилцаанд орохдоо зөвшөөрөл авсан зүйл байхгүй, гэхдээ би хувцас тайлж байхад нь эсэргүүцээгүй, зөвшөөрөөд хувцссаа тайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
3. Гэрч Ё.Жаргалсайханы: “...2018 оны 1 сарын 21-ний өдөр 15 цагийн үед Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 20-8 тоотод байх гэртээ очоод байж байхад гаднаас манай охин Ж.Золзаяа, Б.Н-нар хамт орж ирээд Б.Н-“одоо буцлаа” гээд гараад явсан. Ж.Золзаяа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд ажлаас дуудахаар нь явсан. Орой 19 цагийн үед эхнэр утсаар залгаад “хүүхдийн бие өвдөөд байна, хурдан ир” гэхээр нь гэрт очсон чинь Ж.Золзаяа цус алдсан гээд зогсож байхаар нь түргэн тусламж дуудаж төрөх тасагт хүргэж өгсөн... Б.Н-манай гэрээр байнга орж гардаг, манай эхнэрийн ахынх нь хүүхэд байгаа юм. Төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Манай охин Ж.Золзаяаг 15 настай гэдгийг Б.Н-сайн мэднэ. Миний охин хар багаасаа л тоглож өссөн мөн Мандал сургуульд 9-р ангид сурдаг талаар ч сайн мэднэ. Мэдэхгүй байх боломж байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 120-121/
4. Гэрч Н.Баяржаргалын: “...Б.Н-миний төрсөн хүү байгаа юм. Ж.Золзаяа манай төрсөн дүү Н.Өлзийбаярын охин. Энэ охин одоо 15 настай байх. Ямар сургуульд сурдаг талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/
5. Гэрч Т.Сумъяагийн: “...Б.Н-миний төрсөн хүү байгаа юм... Ж.Золзаяа манай нөхрийн төрсөн дүү Н.Өлзийбаярын охин. Энэ охин одоо 15 настай байх гэж бодож байна. Миний хүү төлөв даруу зантай, архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, 3-р ангиас нь сургуулиас гаргасан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/
6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 сарын 2-ны өдрийн 180200056 дугаартай “Ж.Золзаяагийн биед үтрээний баруун хананд 4 см урт урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2018.01.21-ний өдрийн 14 цагийн үед бэлгийн харьцаанд орсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Ж.Золзаяагийн охин хальс 7 цагийн түвшинд суурь хүрсэн шинэ урагдалтай байна. Дотоожинд үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй байна. Ж.Золзаяа нь бэлгийн бойжил олсон байна. Ж.Золзаяа нь бэлгийн замын трихомониад өвчтэй байна. Ж.Золзаяагийн үтрээнээс бэхжүүлж авсан наалдцад эр бэлгийн эс илэрсэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/
7. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 сарын 31-ний өдрийн 180200057 дугаартай “ Б.Н-биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Н-нь бэлгийн бойжил олсон байна. Б.Н-нь хурьцал үйлдэх чадвартай байна. Б.Н-нь О /1/ бүлгийн цустай байна. Б.Н-нь бэлгийн замын архаг трихомониад, заг хүйтэн өвчтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/
8. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 сарын 10-ны өдрийн 180200141 дугаартай “Ж.Золзаяа нь гаднах дүр төрх, биеийн харагдах байдал, хөгжлөөрөө 15 настай байх боломжтой байна. 14-16 настай охидын аарцагын хэмжээтэй тохирч байгаа тул 15 нас хүрсэн гэж үзэх боломжтой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127/
9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
10. Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 3/
11. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-70/
12. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 105/
13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-75/
14. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Н-нь 2018 оны 1 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах нисэх онгоцны буудлын орчим 32-98 ДГА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор арван зургаан насанд хүрээгүй иргэн Ж.Золзаяатай бэлгийн харьцаанд орсон болох нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Ж.Золзаяа нь Б.Н-ямсүрэнтэй бэлгийн харьцаанд орсны улмаас бэлгийн замын халдварт өвчин авсан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 2 сарын 2-ны өдрийн 180200056 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-нь “...хохирогчийн насыг сайн мэдэхгүй, 15-16 настай байх, хэддүгээр ангид сурдагийг нь мэдэхгүй...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нар нь төрсөн ах, дүүгийн хүүхдүүд болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч Ё.Жаргалсайхан, Н.Баяржаргал, Т.Сумъяа нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Ж.Золзаяаг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг шүүгдэгч Б.Н-нь мэдэх боломжтой байсан гэж үзлээ.
Хэрэг учрал болох өдөр буюу 2018 оны 01 сарын 21-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ж.Золзаяа нь 15 нас 23 хоногийн настай байсан болох нь хэргийн 109-рт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Н-нь хохирогч Ж.Золзаяаг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа түүнтэй бэлгийн харьцаанд орж бэлгийн замын өвчин халдаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Н-нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсоны улмаас
Ж.Золзаяагийн биед буюу үтрээний баруун хананд 4 см урт урагдсан шарх гэмтэл үүссэн ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гарчээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Н-ямсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Б.Н-нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон санаатай үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан. Ийм учраас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна ...” гэсэн тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Н-нь арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор санаатай үйлдэл хийсэн боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглээгүй бөгөөд түүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгыг агуулж түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол хор уршиг шаардахгүй бөгөөд бэлгийн харьцаанд орж эхэлснээр энэ гэмт хэрэг төгсөнө. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд тодорхой санаа зорилгын үндсэн дээр тодорхой үйлдэл хийсний улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд энэ хэргийн тухайд санаатай хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ч.Нямсүрэнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь : Шүүгдэгч Б.Н- үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-нь насанд хүрээгүй хохирогчийн биед гэмтэл учруулах зорилгоор түүнтэй бэлгийн харьцаанд ороогүй боловч арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсны улмаас түүний эрүүл мэндэд гэмтэл учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н- холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Баяржаргалын Нямсүрэнг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсны улмаас бэлгийн замын халдварт өвчин халдаасан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдаж тогтоогдсон нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Н-Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н- нь тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 2500000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн өмд 2 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг ногоон өнгийн суудлын бүрээс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ