Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00322/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н. Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Биндэр сумын “Онон” багийн “Онон”-гийн 13-02 оршин суух, Боржигон овогт Долгорын Алтанцэцэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр дугаар сарын 15-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Алтанцэцэг би 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар ажиллаж байсан юм. Би тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр болон бусад архивын лавлагаа байхгүй тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм. Иймд 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
    
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алимаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Алтанцэцэг нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар ажиллаж байсан юм. 
 Д.Алтанцэцэг нь тэтгэвэр тогтоолгох болоход ажилласан жил нь хүрэхгүй, 1982-1988 он хүртэл худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар ажиллаж байгаад худалдагчаар шилжиж ажилласан тушаал нь байгаа боловч архивын лавлагаа нь олдохгүй байгаа тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм. 
Иймд Д.Алтанцэцэгийг 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 

D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\Д.Алтанцэцэг.docx
07-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 18 тал)


Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэл ангийн чанарын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн архивын лавлагаа байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Алтанцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СЖ-60071202 регистрийн дугаартай, Боржигон овогт Долгорын Алтанцэцэг нь 1979 оны 1, 2, 3, 10, 11 дүгээр саруудад, 1980 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэлийн ангид ажилчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.    Гэрч Д.Маналсүрэнгийн: ... би 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгиийн Биндэр сумын худалдаа бэлтгэлийн газарт эдийн засагчаар ажиллаж байсан юм.... Д.Алтанцэцэгтэй хамт ажилладаг байлаа... Д.Алтанцэцэг нь 1982 оны 07 дугаар сараас 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд бэлтгэлийн цехэд  ажилчнаар ажиллаж байсан.... 1982 оноос 1989 оны хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэлийн даргаар Бэх-Очир гэдэг хүн ажилладаг байлаа гэсэн мэдүүлэг. (хх-ийн 26-27 тал)
2. № 043253 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт.... Д.Алтанцэцэгийг 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэлийн ангийн 4 дүгээр бригадын ажлаас чөлөөлж, чанарын бригадад ажилчнаар ажиллуулав,..... 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр чанарын цехийн ажилчнаас чөлөөлж, хүнсний дэлгүүрт боогчоор ажиллуулав гэжээ. (хх-ийн 8-9 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн 1983 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 7 тал)
4. Гэрч Ц.Цэрэндуламын: ... би 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан юм..... Д.Алтанцэцэгтэй хамт ажилладаг байлаа... Д.Алтанцэцэг нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан.... 1977 оноос 1988 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр би ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Долгорын Алтанцэцэг, 1960 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, СЖ 60071202 регистрийн дугаартай байна. (хх-ийн 3 тал)
6. Д.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 18 тал) зэрэг болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хүсэлт гаргагч нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, Хэнтий аймгийн архиваас цалингийн тодорхойлолт болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  


 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СЖ-60071202 регистрийн дугаартай, Боржигон овогт Долгорын Алтанцэцэгийг 1979 оны 1, 2, 3, 10, 11 дүгээр саруудад, 1980 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад Хэнтий аймгийн Биндэр сумын 17 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын худалдаа бэлтгэлийн ангид ажилчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ