| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00033/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ю.Ганцэцэг
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Ч.Дэмчигцоодол
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч
Шүүгдэгч Ш.Г-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г- холбогдох эрүүгийн 1822000470023 тоот хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхэд, ач нарын хамт Дундговь аймгийн Хулд сумын 4-р баг Баруун жирэмийн 25-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Булгууд овгийн Ш Ш.Г-/РД:ЗМ61022213/ гэв.
Шүүгдэгч Ш.Г-нь 2018 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Говийн тэргүүн” гэх үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Дэмчигцоодол, Х.Нарантуяа нарын биед халдаж улмаар Ч.Дэмчигцоодолын биед хүнд, Х.Нарантуяагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ш.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.
2. Хохирогч Ч.Дэмчигцоодол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 2 сарын 7-ны өдөр Хулд сумын төвд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Ш.Г- эхнэр, манай эхнэр Х.Нарантуяатай хамт дээлийн хүрэм эсгээд байж байсан. Тэгж байтал Ш.Г-гаднаас орж ирээд надтай ойр зуурын юм ярьж байгаад явахдаа орой “паб”-д хүрээд ирээрэй гэхээр нь эхнэр бид хоёр очсон. Тэнд байсан хүмүүс алдарт болох гэж байгаа гээд архи авч өгсөн. Би 18 жил архи уугаагүй байж байгаад сэтгэл хөөрөөд тэр өдөр уусан, амархан согтсон. Ш.Г-эхнэртэйгээ маргаад байхаар нь араас нь тэврээд автал жийгээд давхралдаад унасан. Ш.Г-босоод би босч чадаагүй байтал миний нүүрэн дундуур цохих шиг болсон. Яг ямар зүйл болоод өнгөрснийг сайн санахгүй байгаа. Нүүрнээс цус гараад байхаар нь шалбарсан юм байх гэж бодоод эмнэлэгт очсон чинь боолт хийж өгөөд аймаг руу явуулсан. Гоо сайхан алдагдуулсан гээд хүнд гэмтэл гэж гарсан. Жар гарч байгаа өвгөн гоо сайхнаар яах билээ. Ш.Г-хохирлыг бүрэн төлсөн учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.
3. Хохирогч Х.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш.Г-чи тэгвэл Ч.Дэмчигцоодолыгоо дагаад явахгүй юу” гээд Оюунбилэг рүү уурлаад дараад авч байгаа харагдсан. Ч.Дэмчигцоодол “найз яаж байгаа юм” гээд Ш.Г- араас хоёр гараараа тэврээд автал давхралдаад ойчсон. Ш.Г-босоод миний өмнүүр гүйгээд лангуу руу очоод лангуун дээр байсан шилэн аягыг сэнжин дээрээс нь бариад бид хоёр луу эргэж байгаа харагдсан. Тухайн үед би ирээд цохино гэж бодоогүй, нөхрөө босгох гээд тонгойтол ард дагз руу лүк гээд хүнд оригоод явчихсан, мөн аяга хагараад бутархай хэсгүүд нь шалан дээр унаж байгаа харагдсан, ар дагзнаас чих дагаад цус урсаж эхэлсэн. Яг цохих үед би тэрхэн зуур ухаан балартаад нүдээ аниад хартал Ч.Дэмчигцоодол анх унасан шалан дээрээ дээшээ хараад толгой нь хойд зүг рүү харсан байрлалтай нүүрэн хэсэг нь улаан нялга болоод нүүрний арьс нь салбараад, салбайсан, аймар харагдаж байсан. Би “арай ч дээ” гэхэд Ш.Г-бид 2-оос хоёр гурав алхам хурдан арагшаа холдоод, эргээд Ш.Г-миний хувцаснаас заамдаад сэгсрээд байсан. Янз бүрийн юм үг хэллэг хэлээгүй чимээгүй л сэгсрээд байсан. Би хариуд нь зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа 3 удаа нүүрэн хэсэгт нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
4.Гэрч Л.Оюунбилэгийн: “...Ш.Г-намайг боогоод унагасан чинь Ч.Дэмчигцоодол бид 2 дээр хүрч ирээд Ш.Г- араас нь тэврээд салгасан чинь Ш.Г-арагшаа сандал руу жийгээд Ч.Дэмчигцоодол, Ш.Г-нар шалан дээр давхралдаад унахаар нь би сандлыг нь босгоод байж байтал Ш.Г-босоод архи пивоны лангуу руу алхаж байгаа харагдсан. Ш.Ганбатыг лангууны гэрэл унтраах гэж байна гэж тухайн үед бодож байсан юм. Нарантуяа Дэмчигцоодолыг шалнаас татаж босгох гэж байгаа бололтой тонгойж байсан. Би тэр үед юм индүүдэх гээд буруу хараад байж байтал нэг юм тас гээд шил хагарах шиг болохоор нь эргээд харсан чинь Нарантуяаг бакал болох шилэн сэнжтэй зузаан аягаар араас нь толгой хэсэгт нь цохьсон байсан. Мөн Дэмчигцоодолын нүүр аймар болсон арьс нь унжсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №180200076 тоот дүгнэлтэд:
- Ч.Дэмчигцоодолын биед хөмсөг, шанаа, уруул эрүү хэсгийн шарх, тархи доргилт, нүдний эвэрлэгт цус харвалт, зовхины цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
- Шарх нь ир, ирмэг, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, нүдний эвэрлэгт цус харавсан, зовхинд цус хурсан, чамархайд зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
-Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
- Нүүрэнд үүссэн шарх нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршгаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 40/
6. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №180200075 тоот дүгнэлтэд:
- Х.Нарантуяагийн биед тархи доргилт, дагзны дээд хэсэгт шарх, хөх, бугалга, бугуй, сарвуу орчим цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
- Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 43/
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/
8. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6/
9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/
10. Ш.Г- согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 93/
11. Дундговь аймгийн Хулд сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94/
12. Хохирол төлсөн баримт
13. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ш.Г-нь 2018 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Говийн тэргүүн” гэх үйлчилгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Дэмчигцоодол, Х.Нарантуяа нарын биед халдан зодсон үйл явдал болсон болох нь хохирогч Ч.Дэмчигцоодол, Х.Нарантуяа, гэрч Л.Оюунбилэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар, шүүгдэгч Ш.Г- үйлдлийн улмаас хохирогч Х.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ч.Дэмчигцоодолын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №180200075, №180200076 дугаартай дүгнэлтүүдээр /хх-ийн 40, 43/ тус тус тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ганбатыг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Г-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.Г- хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, шүүгдэгчид хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Г- Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Г- Эрүүгийн хуулийн хоёр өөр зүйл хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Г- оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч нарт 2550000 төгрөг төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “EDEN” нэртэй архины шилний хагархай, шилэн аяганы хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Дэмчигцоодолын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн үлдэц, уршгаараа хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Г- нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд заах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ