Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 361

 

    
    ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
        
        
2016-06-09    №361    Хэрлэн сум


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                  Хэргийн индекс: 156/2016/00399/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, А-19-03 тоотод оршин суух, иргэн  Батхүүгийн Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 2 дугар баг, Булагийн 21-01 тоотод оршин суух, иргэн  Алтангэрэлийн Мөнхзулд холбогдох
      600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч  Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Мөнхзултай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 500 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч А.Мөнхзул нь зээлийн төлбөрөө төлөөгүй ямар нэгэн шалтаг хэлэн хойшлуулсаар өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0.2 хувиар алданги тооцон 209 хоногийн алданги, үндсэн зээлийн 500 000 төгрөг, түүний хүү болох 375 000 төгрөгийн хамт нийт 907 500 төгрөгийг авах байснаас хүүг нь хасч 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:
       Миний бие иргэн Б.Мөнхзулаас зээл, 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Б.Мөнхзултай харилцан ярилцаж 600 000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 25-нд эхний 200 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 25-нд 200 000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 25-нд 200 000 төгрөгийг тус тус авахаар, хэрэв Б.Мөнхзулын эзэмшлийн Шинэ-Дулааны 8-11 тоотод байрлах газрыг зарагдсан тохиолдолд тухайн мөнгийг бөөнөөр авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч А.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа:
      Миний бие Б.Мөнгөнцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож Б.Мөнгөнцэцэгт 600 000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 25-нд эхний 200 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 25-нд 200 000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 25-нд 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр, хэрэв миний өөрийн эзэмшлийн Шинэ-Дулааны 8-11 тоотод байрлах газрыг зарагдсан тохиолдолд тухайн мөнгийг бөөнөөр төлөхөөр тохиролцож  эвлэрлийн гэрээ байгууллаа.
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг нь хариуцагч Б.Мөнхзулд холбогдуулан түүнд хүүтэйгээр зээлдүүлсэн 600 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      Нэхэмжлэгч нь Б.Мөнгөнцэцэг хариуцагч Б.Мөнхзул нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж хариуцагч Б.Мөнхзул нь 600 000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 25-нд эхний 200 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 25-нд 200 000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 25-нд 200 000 төгрөгийг төлөхөөр, хэрэв Б.Мөнхзулын  эзэмшлийн Шинэ-Дулааны 8-11 тоотод байрлалтай газар зарагдсан тохиолдолд тухайн мөнгийг бөөнөөр нь нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэгт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1.    Нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг хариуцагч А.Мөнхзул нар нь 600 000 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож эвлэрсэн тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18 650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 9 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             

ШҮҮГЧ                                            Ж. БОЛДБААТАР