Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 362

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ 
2016-06-09    №362      Хэрлэн сум

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2016/00341/И
               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
              Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Өргөөгийн 5б-13 тоотод оршин суух, иргэн Нэргүйн Алтантөгсийн нэхэмжлэлтэй, 
              Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булгийн 6-13 тоотод оршин суух, иргэн Ренчингийн Мөнгөнхайчид холбогдох 
              “1 638 232 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                             
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:
   Нэхэмжлэгч  Н.Алтантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
   Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2 сая төгрөгийг хариуцагч Р.Мөнгөнхайчид сарын 20 хувийн хүүтэйгээр амаар гэрээ байгуулан өгсөн. Гэтэл Р.Мөнгөнхайч нь надаас гадна маш олон хүнээс хүүтэй мөнгө зээлж  авсан байсан. Би араас нь хөөцөлдөж байгаад 700 000 төгрөг авсан. Ингээд миний мөнгийг өгөхгүй болохоор нь би Хэнтий аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгтөл ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн 201523000290 тоот хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Шалгагдаж байх хугацаандаа одоо танд яг ингэж, тэгж байгаад мөнгө өглөө гээд худлаа яриад байсан. Би Р.Мөнгөнхайчид өгсөн мөнгөө дандаа банкнаас зээл хийж авсан. Тэгтэл Р.Мөнгөнхайч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч 2015.08.11-ний өршөөлийн хуулинд хамрагдан Хэнтий амгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/14 тоот тогтоолоор Р.Мөнгөнхайчид холбогдох эрүүгийн 201523000290 тоот хэрэг хэрэгсэхгүй болсон. Р.Мөнгөнхайч нь одоо болтол мөнгө төгрөгөө өгөөгүй байхад ингэж хэрэгсэхгүй болсон тул миний зээлдүүлсэн 1 370 000 төгрөг, банкны зээлийн хүү 268 22 төгрөг, нийт 1 638 232 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  Нэхэмжлэгч Н.Алтантөгс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
  Миний бие Р.Мөнгөнхайчид холбогдуулан 1 638 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    
                                                                                                                                                                                                                                                       
ҮНДЭСЛЭХ НЬ:
 Нэхэмжлэгч Н.Алтантөгс нь хариуцагч Р.Мөнгөнхайчаас 1 638 232 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ  бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.        
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Н.Алтантөгсийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Мөнгөнхайчаас 1 638 232  төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР