Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00323/И |
Дугаар | 363 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 363
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-06-09 №363 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00323/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж. Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батширээт сум, 3 дугаар багт оршин суух, иргэн Цэцгээгийн Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймаг, Батширээт сум, 4 дүгээр багт оршин суух, иргэн Бадмаанямбуугийн Энхтайванд холбогдох
3 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Баасансүрэн миний бие Б.Энхтайвантай 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3 сая төгрөгийг 7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Энхтайван нь зээлийн төлбөрөө төлөлгүй өдийг хүрсэн. Зээлийн гэрээнд зааасны дагуу хугацаа хэтрүүлсний хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 30 хоногийн алданги 430 000 төгрөг, үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, түүний хүү болох 210 000 төгрөгийн хамт нийт 3 660 000 төгрөгийг хариуцагч Б.Энхтайванаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Энхтайван шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Ц.Баасансүрэнгийн нэхэмжилсэн 3 660 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-нд төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн нь хариуцагч Б.Энхтайванаас хүүтэй зээлдүүлсэн 3 660 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Б. Энхтайван нь түүний нэхэмжилсэн 3 660 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн нэхэмжлэгч Ц.Баасансүрэнгийн мөн сумын иргэн хариуцагч Б.Энхтайвангаас 3 660 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 73 550 төгрөгийн тал хувь болох 36775 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 180000941 тоот данснаас 36 775 төгрөг, хариуцагчаас 36 775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид нь энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР