Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат  даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.Э-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201712000090 дугаартай хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 68 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 84 дүгээр гудамжны 1217 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй гэх, /регистрийн дугаар ДМ91052213/ Боржгон овгийн Д.Э

 

           Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э-нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 59 дүгээр байрны 2 тоотод оршин суух  Ц.Дэлгэрбуянгийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 10570000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 9 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.Ихбаярын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 680000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 30 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн О.Бүрэнбатын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 920000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 11 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн Д.Алтантуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 2440000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Л.Чимэддоржийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 4236400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 30 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Д.Чандманийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 22490000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:               

         Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         1. Шүүгдэгч Д.Э-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 2015 онд ахаасаа 4 сая төгрөг зээлж хашаа байшин худалдаж авахаар хүнд өгсөн. Нөгөө хүн надад хашааны бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй, намайг залилж, зугтаасан.  Тэгээд би ахдаа 4 сая төгрөгийн өртэй байсан. Би өмнө нь Хаан банкинд ажиллаж байхдаа авч байсан цалин амьдралд хүрдэггүй байсан, ахдаа мөнгө төлөх хэрэгтэй байсан учраас уурхайд ажиллахаар ажлаасаа гарсан ч ажил олдоогүй. Тэгээд Дундговь аймгийн зорьж ирээд бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан. Нэг удаа хулгай хийгээд болмоор юм шиг байхаар нь ийм байдлаар ахынхаа өрийг дарах боломжтой юм байна гэж бодоод дахин дахин хулгай хийж буруу үйлдэл гаргасан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэргээ хүлээж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дахиж хулгай хийхгүй.  Урд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Миний эцэг, эх хоёр өвчтэй, би бага насны хүүхэдтэй, ах дүү нараас минь Улаанбаатарт хүн байхгүй. Миний ар гэрийн байдлыг харгалзан надад бага хэмжээний ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна.

 

         2. Хохирогч Д.Чандманийн: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 30 дугаар байрны 2 тоотод байх гэрээс 12-15 сантиметр өндөр гуулин шармал бурхан багш, 10 сантиметр орчим өндөр гуулин Ногоон дарь эх бурхан, 15-18 сантиметр орчим өндөр гуулин гадна талдаа баримтагтай бурхан багш, 8 сантиметр орчим өндөр мөнгөн бурхан багш, 90x60 сантиметр харьцаатай торгон дээр оёсон Дамбий янсан бурхан, мөнгөн хазаар, очир, дамар,  шар жижиг гарын хув хийцийн хөөрөг, жижиг гарын цагаан шүрэн хөөрөг, дунд гарын эргэдэг шаазан хөөрөг, бага гарын жижиг шүүжин материалаар хийсэн хөөрөг, 1.5 литрийн багтаамжтай маажинтай модон хул 2 ширхэг, энергитэй аяга 1 ширхэг, 15 сантиметр орчим өндөртэй суугаа дүртэй, лусын бурхан гэх нэртэй орчин цагийн жижиг бурхан, 35 сантиметр орчим диаметртэй 12 жилийн товойлгосон дүрстэй гуулин сүвнэрэн таваг, 11 сантиметр орчим диаметртэй жижиг гарын хуучин цагийн үндсэн тагш зэрэг зүйлсийг алдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-183/

 

         3. Хохирогч Д.Алтантуяагийн: Би Улаанбаатар хотод байж байгаад 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэртээ иртэл манай үүдний амбаарын чигчээсийг нь татаад гаргачихсан байхаар нь гэртээ ортол гэрийн тооноор хүн орсон байдалтай манай зуухан дээр сандал тавьчихсан байсан. Манайхаас 2 судар, 3 ширхэг хөөрөг, 1 хөөрөг нь даалинтайгаа, мөнгөн ээмэг бөгж хосоороо, монетон ээмэг нэг ширхэг, шармал ээмэг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, 1 ширхэг хүндэт донорын тэмдэг зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/

 

         4. Хохирогч О.Бүрэнбатын: 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 30 дугаар гудамжны 4 тоотод байх гэртээ иртэл  манай гэрийн хаалга цоожгүй байсан...гэртээ ортол хананд өлгөөтэй байсан мөнгөн хазаар, гал тогооны тавиур дээр ил байсан мөнгөн аяга алга байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114/

        5. Хохирогч Д.Ихбаярын: ...2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 9 дүгээр гудамжны 10 тоотод байх гэрээсээ 20 цагийн үед гарч айлд очиж байгаад 22 цаг 15 минутын үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан...Манайхаас жижиг төмөр сейф, 2 мөнгөн аяга, Нокиа маркийн 1 гар утас, түрийвчний утас гэж нэрийддэг 1 ширхэг жижиг гар утас, сейфин дотор дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, архины жижиг мөнгөн аяга 2 ширхэг, архины жижиг хүрэн тагш 2 ширхэг, ягаан өнгийн түрийвч 1 ширхэг хулгайд алдагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241/

 

         6. Хохирогч Ж.Дашнямын: Манай байшингаас гадуураа модон хайрцагтай саарал өнгийн төмөр сейф, сейф дотор 100000 төгрөг, 2 симтэй утас алдагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41/

 

         7. Иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхчулууны: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр “Нарантуул” зах дээр зогсож байтал үл таних, махлаг шар царайтай, тачир үстэй, барилддаг гэхээр залуу ирээд эмээл авах уу гэж хэлсэн...Тэр залуу надад 8 цагаантай, төв халх хийцтэй хуучин эмээл, мөнгөн хазаар, модон ташуур үзүүлээд миний юм байгаа юм, машин тэрэг авах гэсэн юм гэж хэлээд 2 сая төгрөгөөр ав гэхээр нь ярьсаар байгаад 1500000 төгрөгөөр эмээл, хазаар, ташуур гурвыг авсан...Одоо надад эмээл, ташуур 2 байгаа, хазаарыг нь танихгүй хүнд 400000 төгрөгөөр зарсан...надад эмээл зарснаас хойш хэд хоногийн дараа нөгөө залуу маань шаазан, хятад /бэлгийн ажил хийж байгаа дүрстэй/ дотор талд нь эргэдэг хөөрөг, жижиг мөнгөн цөгц, байфир барьчихсан авах уу гээд “Нарантуул” зах дээр явж байсан. Дахиад хэд хоногийн дараа шинэ цагийн цэхэр манан /тархи мана шиг/ хөөрөг зарах гээд явж байсан...Би эмээл худалдаж авсан 1500000 төгрөгнөөс 1100000 төгрөгийг нэхэмжилж байна, мөнгөө авбал гомдол саналгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24/

 

        8. Иргэний нэхэмжлэгч Ц.Цэрэндолгорын: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр танихгүй хулгар чихтэй, намхан бор залуу манай лангуун дээр жижиг халтар манан хөөрөг барьж орж ирээд авах уу гэхээр нь би тэр хөөргийг үнэ тохирч 250000 төгрөгөөр худалдаж авсан... Тэр хөөрөг нь шахмал чулуун толгойтой, шармал нуухтай манан хөөрөг байсан...Би уг хөөргийг худалдаж аваад толгой, нуух, халбага, чулуу зэргээр салгаж лангуун дээр тавьсан юм. Хэд хоногийн өмнө хөөрөгний халбага, нуухыг үл таних залууд 30000 төгрөгөөр зарсан. Надад хөөрөгний их бие, толгой 2 байна, хураалгахад татгалзах зүйлгүй...би хөөрөг худалдаж авсан 250000 төгрөгөө нэхэмжилж байна, мөнгөө авбал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70/

         9. Иргэний нэхэмжлэгч П.Лувсандагвын: 2017 оны 5 дугаар сард шиг санаж байна, намайг Хархорин зах дээр явж байхад Ээгий гэж дууддаг зүс  таних залуу над дээр ирээд толгойгүй сүүжин хөөрөг, дотор нь эргэдэг бэлгийн ажил хийж байгаа дүрстэй шаазан хөөрөг, бурханы зурагтай зэс металлаар хийсэн хөөрөг, зүүлт шиг жижиг гадуураа төмөр гуутай, шилэн нүүртэй бурхан, “Аюуш” нэртэй гуулин бурхан, “Богдзонхав” нэртэй гуулин бурхан зэрэг эд зүйл үзүүлж та авах уу, бүгдийг нь 500000 төгрөгөөр ав гэхэд нь би авахгүй гэхэд цааш яваад хэсэг хугацааны дараа эргэж ирээд та авчих л даа гээд гуйгаад байхаар нь өөрт байсан ногоон өнгийн мөнгөн чимэглэлтэй, даваа толгойтой, алтан нуухтай хөөргөөр наадахаа солих уу гэхэд тэгье гээд сольсон...хөөргөө авчихвал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185/

         10. Гэрч Г.Отгонтуяагийн: ...Би Э эхнэр нь байгаа юм...манай нөхөр хүнээс хямдхан хашаа байшин авах гээд ахаасаа 4 сая төгрөг зээлсэн боловч нөгөө хүндээ залилуулчихсан юм...Би Э хулгай хийж байсныг огт мэдээгүй, ажилдаа яваад л ирдэг байсан. Гэртээ хөгжим, спикр, хөөрөгний даалин авчирч байсныг мэдэж байна. Хүнээс хямдхан худалдаж авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26/

 

11. Гэрч Н.Пүрэвцэрэнгийн: ...Нарантуул захын 15-р лангуун дээр бурхан шашны эд зүйлээ зараад зогсож байтал намхан, махлаг, хулгар чихтэй бөх царайтай залуу бурхан авах уу гээд 5 сантиметр өндөртэй, гуулин “Авид” бурхан барьчихсан ирээд 30000 төгрөгөөр зарна гэхээр нь би 15000 төгрөгөөр худалдаж авсан...Одоо тэр бурхан надад байгаа хураалгахад татгалзах зүйлгүй...Би хулгайн эд зүйл байсныг мэдээгүй, тэр залуугаас 15000 төгрөгөө нэхэмжлэхгүй, надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189/

 

12. Гэрч У.Баярсайханы: ...2017 оны 5 дугаар сарын сүүлээр миний танил Ээгий гэж дууддаг Д.Э- гэх залуу над дээр ирээд 1 ширхэг даавуун дээр зурсан бурхан, 2 ширхэг модон хул, нэг ширхэг энергийн гуулин аяга авч ирээд зараад өгөөч гээд үлдээгээд явсан...Авчирсан эд зүйлийг зарах гээд лангуун дээр тавьсан боловч одоо болтол зарагдаагүй байгаа. Түүнийг хураалгахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190/

 

13. Гэрч Г.Цолмонгийн: ...2017 оны 5 сард би ажил дээрээ буюу “Нарантуул” захын цахилгаан барааны дэлгүүрийн үүдэнд хөөрөг худалдаж авч зарахаар зогсож байтал жижигхэн биетэй, улаан хацартай, бүлтгэр шар бөх царайтай залуу ирээд хазаар үзэх үү гээд 5 товруутай, мөнгөний орц багатай, 2 товрууны завсар 2-3 мөнгөн кольцоотой хуучин хазаар үзүүлсэн ба би түүнийг 120000 төгрөгөөр худалдаж авсан...Авсан хазаараа цуг зогсдог Болд ахад 130000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186/

 

14. Гэрч Н.Нямдарийн: ...2017 оны 5 дугаар сарын дундуур Д.Э- шинэ цагийн хийцтэй “Манал” бурхан /гуулин, мөнгөний уусмалаар бүрсэн/, шар торгон гэртэй гуулин хонх, очир үзүүлээд...та энийг 40000 төгрөгөөр авчих гэхээр нь би худалдаж авсан...Надад зарсан бурхан, хонх, очир нь байгаа хураалгахад татгалзах зүйлгүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188/

 

15. Гэрч Л.Пэрэнлэйн: ...2017 оны 6 дугаар  сарын үед “Нарантуул” зах дээр явж байхад зүс танихгүй эрэгтэй хүн мөнгөн хазаарыг 150000 төгрөгөөр ав гэхээр нь би ярьж байгаад 130000 төгрөгөөр худалдаж авсан...надад хазаар зарсан хүн хазаарын мөнгийг дансаар шилжүүлэн өгсөн тул хазаарыг хураалгахад татгалзах зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117/

          16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-12, 34-35, 89-95/

 17. Эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 17, 107, 110, 161, 165, 167, 170, 172, 2-р хх-ийн 16, 97/

 18. Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 19, 58, 62, 108, 175, 177, 2-р хх-ийн 21, 23, 99/

 19. Үнэлгээний комиссын дүгнэлт /1-р хх-ийн 74, 76, 119, 122, 201, 204, 2-р хх-ийн 32/

        20.  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 19/

        21. Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан  байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:  Шүүгдэгч  Д.Э-нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 59 дүгээр байрны 2 тоотод оршин суух  Ц.Дэлгэрбуянгийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 10570000 төгрөгийн хохирол, 2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 9 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.Ихбаярын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 680000 төгрөгийн хохирол, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 30 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн О.Бүрэнбатын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 920000 төгрөгийн хохирол,  2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 11 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн Д.Алтантуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 2440000 төгрөгийн хохирол,  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Л.Чимэддоржийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 4236400 төгрөгийн хохирол, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 30 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Д.Чандманийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 22490000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох  нь тогтоогдож  байна.

 

        Шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 5 болон 6 сард гэмт хэрэг үйлдсэн, түүнийг прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

        Шүүгдэгч Д.Э-нь 6 удаагийн  үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдад нийт 41.336.400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 172 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу их хэмжээний хохиролд хамаарч байна. Их хэмжээний хохирол нь 2002 оны Эрүүгийн  хуулийн  145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд хэргийн зүйлчлэл хүндэрч байгаа үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлтэй байна.

        Гэвч 2015 оны Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “… оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

        Хэрэгт нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй бөгөөд хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт хүндрэл учирахаар байх тул анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн  болно.

 

        Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- 2002 оны Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчиллөө.

         Шүүгдэгч Д.Э- орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.Э-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Дэлгэрбуян, Д.Ихбаяр, О.Бүрэнбат, Алтантуяа, Д.Чандмань нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн  хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

 Шүүгдэгч Д.Э- хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих  ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Д.Э- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 131 хоногийг  хорих ял  эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцох нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Д.Э-нь хохирогч Д.Ихбаярт 680000 төгрөг, хохирогч О.Бүрэнбатад 920000 төгрөг, хохирогч Д.Алтантуяад  2440000 төгрөг,  хохирогч Л.Чимэддоржид 2936400 төгрөг, хохирогч Д.Чандманьд 22490000 төгрөг, хохирогч Ж.Дашнямд 70000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн бөгөөд  хохирогч Л.Чимэддоржид 1.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй байна.

      

         Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Л.Чимэддорж нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э-нь хохирогч Л.Чимэддоржид 1.300.000 төгрөгийг төлөөгүй, дараа төлөхөөр тохиролцсон байсан талаараа мэдүүлжээ.

        Хохирогч Л.Чимэддорж нь шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд 1.300.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “yongyi” гэсэн бичигтэй шаргал өнгийн цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн бичиг нь арилсан цоож 1 ширхэг, хар саарал өнгийн үүргэвч, ажлын бээлий 2 ширхэг, “Оюутолгой” гэсэн бичигтэй саравчтай малгай, хар өнгийн маск, улаан иштэй бахь, төмөр хасуур, улаан алаг гар чийдэн, асаагуур, 10 ширхэг эм, жижиг арьсан багажны савыг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан савтай шингэн зүйл /шүүгдэгч азот гэх бодис гэсэн/ -г устгуулахаар Дундговь аймаг дахь Онцгой байдлын газарт тус тус шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          

      1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч Д.Э- 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

     2.Шүүгдэгч Боржгон овгийн Дашдоржийн Д.Э-ыг 6 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     3.2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- 2 /хоёр/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

     4.2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Э- оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид  эдлүүлсүгэй.

 

         5.2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

       6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ц.Дэлгэрбуян, Д.Ихбаяр, О.Бүрэнбат, Д.Алтантуяа, Д.Чандмань нар болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

        7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Э-аас 1300000 төгрөг гаргуулан хохирогч Л.Чимэддоржид олгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “yongyi” гэсэн бичигтэй шаргал өнгийн цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн бичиг нь арилсан цоож 1 ширхэг, хар саарал өнгийн үүргэвч, ажлын бээлий 2 ширхэг, Оюутолгой гэсэн бичигтэй саравчтай малгай, хар өнгийн маск, улаан иштэй бахь, төмөр хасуур, улаан алаг гар чийдэн, асаагуур, 10 ширхэг эм, арьсан багажны савыг устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт, жижиг цагаан савтай шингэн зүйлийг устгуулахаар Дундговь аймаг дахь Онцгой байдлын газарт тус тус шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э- урд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг  үргэлжлүүлэн авсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      

 

 

   

                              ДАРГАЛАГЧ                                           Г.МӨНХБАТ