Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Б.Ж-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-холбогдох эрүүгийн 1822002660104 тоот хэргийг 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 12 цаг 30 минутанд хүлээн авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аравжих  15-р гудамжны 25 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Олхонууд овогт Б Б.Ж- /РД:ЗЮ65011090/ гэв.

 

Шүүгдэгч Б.Ж-нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэр Аравжихын 15-р гудамжны задгай хашаанд А.Ганжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

            - Шүүгдэгч Б.Ж-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би тэр өдөр Ганжаргалынд халамцуу очсон. Тэр хүний нөхөр нь нас бараад 10 гаран хонож байна. Манай эхнэр бас нас бараад 30 гаран хонож байна. Ганжаргал нь манай эхнэртэй хамт Цагаан хаданд гуанзанд  ажиллаж байсан. Манай эхнэрийн ажил явдэл дээр ирээгүй учраас мөнгө төгрөг горьдсондоо биш, сэтгэлээрээ очоод хоол хийлцэж өгч болно доо гэж хэлсэн чинь Ганжаргал өөдөөс дэмий юм солиорхоор нь аяга шидсэн. Тэгээд би яваад өгсөн. Цагдаа дуудлаа шүү гээд байхаар нь дууд гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн газар ирсэн...” гэв.

- Хохирогч А.Ганжаргалын  “...Би 2018 оны 08 сарын 09-ний орой би хамтран амьдрагч О.Лхагвасүрэнгийн хамтаар гэрийн баруун хэсэгт унтаж байсан чинь манай гэрийн хаалгыг Б.Ж- гэх хүн согтуу байдалтай онгойлгож орж ирээд ямар пизданууд байна гэж хэлээд гэрт асаагуурны гэрэл тусгаад тамхи байна уу гэж хэлсэн. Би Б.Ж-т чи юу гээд байгаа юм бэ гэртээ хариач гэж хэлээд газар унтаж байсан орноосоо бостол Б.Ж- над дээр хүрч ирээд,  битгий хуцаад бай пизда минь гэж хэлээд над руу нэг хатуу зүйл шидэх шиг болсон. Миний аман дотор нойтон зүйл урсах шиг болохоор нь би амаа дарсан чинь миний амнаас цус гарч байсан. Тэгтэл Б.Ж- манай гэрээс гарахаар нь би араас нь  гарч очоод байж бай чи гэж хэлээд гэрээс хойш гэрэлтэй айлд очоод амаа хартал миний уруулны дотор талаас цус гарч байсан. Тэгээд тэр айлын хүний гар утсыг авч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэгт очиход миний уруулны дотор талд эмч 3 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 7-9-р хуудас/,

          - Гэрч О.Лхагвасүрэнгийн: “...2018 оны 08 сарын 09-ний орой би Арвижихын 15 задгайд байх гэртээ баруун орон дээр унтаж байсан. Миний хажууд Ганжаргал гэдэг хүн унтаж байсан. Манай гэрийн хаалгыг Б.Ж- согтуу байдалтай онгойлгож орж ирээд асаагуурны гэрэл тусгаад тамхи байна уу пизданууд гэж хэлээд гэрийн баруун урд хэсэгт очсон. Тэр үед би орондоо хэвтэж байсан болохоор босож очиж чадаагүй юм. Манай гэрт унтаж байсан Ганжаргал газар хэвтэж байсан. Ганжаргал орноосоо өндийж  Б.Ж-ийг гэртээ хариач, чи яах гээд байгаа юм гэж хэлэхэд Ганжаргал бид хоёр дээр ирээд нүүр рүү нь юмаар цохих шиг болсон. Тэгтэл Ганжаргал амаа дараад ам болохоо байлаа гэж хэлсэн. Ганжаргал амаа дарсан чинь амнаас нь цус гарч байсан. Би хойд айлдаа ороод цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/,

- Яллагдагч Б.Б.Ж-ийн “...Би 2018 оны 08 сарын 09-ны орой нар шингээгүй байхад гэрлүүгээ явж байсан чинь надад нэг танил гэртэй хариад уугаарай 0.75 л савалгаатай Хараа нэртэй нэг шил архи авч өгсөн. Би тэр архийг гэртээ ганцаараа уусан. Тэгээд би орой харанхуй болсон хойно манайхаас  баруун урагш байх Лхагвасүрэн гэдэг айлд очсон. Би тэр айлын хаалгыг гаднаас онгойлгож ортол Ганжаргал унтаж байсан. Би Ганжаргалд чи найз юм бол манай эхнэрийн ажил явдалд оролцоогүй биз дээ гэж хэлсэн. Ганжаргал миний өөдөөс хэрүүл хийж загнаад байсан. Миний уур хүрээд орных нь хажууд байсан аягыг Ганжаргалын нүүр рүү нь шидчихээд гэрээс гараад явтал Ганжаргал миний араас гарч ирээд намайг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 42 /

            -Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8  сарын 14-ний өдрийн 180200258 тоот “А.Ганжаргалын биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт  /хх-ийн 15/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Ж-нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэр Аравжихын 15-р гудамжны задгай хашаанд А.Ганжаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар аягаар цохисон үйл явдал болсон дээрх үйл явдлын улмаас А.Ганжаргалын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.   

Шүүгдэгч Б.Ж-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгч Б.Ж-Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Улсын яллагч хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналдаа  “шүүгдэгч Б.Жамьянпунцагт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах саналыг шүүхэд гаргаж  байна” гэжээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Жамьянпунцагийн эрүүл мэндтэй холбоотой баримтаас үзэхэд шүүгдэгч нь ухаан алдаж унадаг, үүний улмаас  2017 оныг хүртэл хөдөлмөр эмнэлэг магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдож байжээ.

Иймд шүүгдэгчийн эрүүл мэндийг байдлыг /ухаан алдаж унадаг/ харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан аяга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ганжаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонууд овогт Баатарын Б.Ж-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар  зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4.Шүүгдэгч Б.Ж-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ганжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан аягыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ