Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 366

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-06-09    №366    Хэрлэн сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2016/00432/И

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Хэнтий Ус ХХК-ний нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх хотын ОСГ-ны 1 дүгээр  хороо, 57-1-8 тоотод оршин суух иргэн  Самданжамцийн Баярсайханд  холбогдох
"Халаалт, цэвэр бохир усны төлбөр 569 717 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
С.Баярсайханаас 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд халаалтын 115 754 төгрөг, цэвэр бохир ус 304 110 төгрөг, подвал засварын 45 000 төгрөг, суурь хураамжийн 9900 төгрөг, ногдуулсан алданги 94 953 төгрөг, нийт 569 717 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баярсайхан нь шүүхэд өгсөн тайлбартаа: 
Хэнтий Ус ХХК-иас нэхэмжилж байгаа 569 717 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг “Хэнтий-Ус” ХХК-ийн ажилтантай ярьж тохиролцоод төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Хэнтий Ус" ХХК нь хариуцагч С.Баярсайханаас орон сууцны ашиглалтын төлбөр болох халаалт, цэвэр бохир усны төлбөр болон алдангид 569 717 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Хэнтий Ус ХХК-ний нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг,  Бэрх тосгоны иргэн, хариуцагч С.Баярсайханаас орон сууцны ашиглалтын төлбөр болох халаалт, цэвэр бохир усны төлбөр болон алдангид 569 717  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  17745  төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч С.Баярсайханаас 8873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэнтий -Ус ХХК -д  олгосугай. 


3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР