Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 369

 

2016 оны 06 сарын 10 өдөр     Дугаар 156/ШШ2016/00369

    Хэнтий аймаг


                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00410/И
            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Март гудамжны 13 тоотод оршин суух, эрэгтэй, 34 настай, Оровгод овогт Гантөмөрийн Ганзулын нэхэмжлэлтэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.  
Нэхэмжлэгч Г.Ганзул нь шүүх хуралдаанд ирэх боломжгүй учир өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийлгэхийг хүссэн байх тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.                                                          
ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Нэхэмжлэгч Г.Ганзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
 Г.Ганзул миний бие 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гантөмөр овогтой Баярдоржид 2 ширхэг шүрэн цагаан хөөргийг нэг бүрийн үнэ 1 300 000 төгрөгөөр үнэлж нийт 2 600 000 төгрөгийг худалдан үнэ тохиролцож Г.Баярдорж нь 14 хоногийн дараа уг мөнгийг өгөхөөр тохиролцсон юм.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар тодорхойлолт гарган өгсөн боловч одоог хүртэл төлбөрөө өгөлгүй удаа дараа зайлсхийж байгаа бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир эрэн сурвалжилж, хаана байгааг нь тогтоож өгнө үү гэжээ. 

Мөн миний бие одоогоор Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаа бөгөөд ажлаасаа чөлөө авах боломжгүй байгаа тул намайг оролцуулалгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэв.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                                                                                                            
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Г. Ганзулын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гантөмөрийн Баярдоржийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хэнтий аймгийн 2 дугаар багийн засаг дарга Л.Саранцэцэгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.           
           Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий өөр баримт байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
       
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Г. Ганзулын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Азар овогт Гантөмөрийн Баярдорж /РД СА78031811/-ийг эрэн сурвалжилсугай. 
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г. Баярдоржийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газар, 1 дүгээр тойргийн Тахарын албаны харьяа Хэнтий аймаг дахь хэсэгт тус тус даалгасугай.
           
3.    Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г. Баярдоржийн талаарх баримтыг шийдвэрийн хамт дээрх газруудад хүргэхийг шүүгчийн туслах                      З. Отгонбаярт үүрэг болгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г. Ганзулаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.    .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.. 

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Ж.БОЛДБААТАР