Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00316/И |
Дугаар | 370 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 370
ШИЙДВЭР
2016-06-10 №370 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00316/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж. Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, А-33-66 тоотод оршин суух, иргэн Жамсрангийн Цэрэннадмидын нэхэмжлэлтэй, /РД:УД73012401/
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 1-28 тоотод оршин суух, иргэн Шагдарсүрэнгийн Сарангэрэлд холбогдох
3 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.Цэрэннадмид миний бие 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3000 000 төгрөгийг өөрийн ХААН банкинд байсан хадгаламжаа барьцаалан зээл авч Ш.Сарангэрэлд өгсөн. Ш.Сарангэрэл нь мөнгө авахдаа 14 хоногийн дотор өгнө. Удлаа гэхэд 1 сар болно. Гэхдээ 10 хувийн хүүтэйгээр зээлийг буцааж төлнө гэж авсан. Ш.Сарангэрэл нь надаас зээл авахдаа бичгээр баталгаа гаргаж өгсөн. Би тус 3000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар банкнаас зээлсэн байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 07-нд хугацаа дуусч ХААН банк миний хадгаламжийн мөнгийг зээлэнд суутган авч би хохироод байна. Би удаа дараа Ш.Сарангэрэлээс мөнгөө нэхсэн боловч боломжгүй байна гэсээр өдийг хүрлээ. Тэрээр надад 200 000-аар, 300 000-аар нийт 500 000 төгрөгийг өгсөн байгаа.
Одоо үлдэгдэл 2 500 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацааны /1 жил 6 сар/ хадгаламжийн хүү болох 720 000 төгрөг, нийт 3 220 000 төгрөгийг Ш.Сарангэрэлээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Ж.Цэрэннадмидын нэхэмжилсэн 3 220 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би мөнгийг хүүтэй нь төлнө гэж зээлж авсан. Би 400 000 төгрөгөөр, 100 000 төгрөгөөр нийт 500 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Боломж гарвал наана нь бүх мөнгийг төлнө. Үүний дараа боломжтой үедээ хүүг нь төлнө гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Цэрэннадмид нь хариуцагч Ш.Сарангэрэлээс 3 220 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 3 220 000 төгрөгийг 2016.12.30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Цэрэннадмидын Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн Ш.Сарангэрэлээс түүнд зээлдүүлсэн 3 220 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлсөн 62 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 31 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР
с