Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00386/И |
Дугаар | 372 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 372
2016 оны 06 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2016/00372
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00386/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны "Б" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт оршин суух, Гонгор овогт Түвшинжаргалын Алтжингийн нэхэмжлэлтэй, /РД: СЭ99042001/
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, Саригийн 14-07 тоотод оршин суух Элдэв овогт Энхтүвшингийн Мөнх-Эрдэнэд холбогдох, /РД: СЭ95080513/
"Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтжин, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Алтжин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Э.Мөнх-Эрдэнэтэй танилцсан бөгөөд удалгүй жирэмсэн болж 2015 оны 02 дугаар сарын 17-нд хүү Хурцбаатарыг төрүүлсэн. Миний хүү төрсөн цагаасаа миний асрамжинд өсөн торниж байна. Мөнх-Эрдэнэ намайг жирэмсэн болсон гэж сонсоод зугатаад холбоо бариагүй. Бид цаашид хамтран амьдарч хүүхдээ өсгөх боломжгүй юм.
Иймд хүү Хурцбаатарыг Э.Мөнх-Эрдэнийн хүүхэд мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Алтжин нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2014 онд Э.Мөнх-Эрдэнэтэй танилцсан бөгөөд удалгүй жирэмсэн болж 2015 оны 02 дугаар сарын 17-нд хүү Хурцбаатарыг төрүүлсэн. Миний хүү төрсөн цагаасаа миний асрамжинд өсөн торниж байна. Мөнх-Эрдэнэ намайг жирэмсэн болсон гэж сонсоод зугатаад холбоо бариагүй. Бид цаашид хамтран амьдарч хүүхдээ өсгөх боломжгүй юм.
Иймд хүү Хурцбаатарыг Э.Мөнх-Эрдэнийн хүүхэд мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Болортунгалаг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Амьдрал хаашаа ч эргэж магадгүй учраас ирээдүйд миний охиныг ямар ч амьдрал хүлээж байгаа юм билээ, ямар ч хүнтэй суугаа билээ гэж бодоод зээ хүүдээ тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэдгийг дэмжиж байгаа гэв.
Хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Т.Алтжингийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүүхэд болох Хурцбаатарыг Т.Алтжингийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Миний бие Т.Алтжинтай уулзаж ярилцан хүүхдийн тэтгэлэгийг улирал тутамд төлж байхаар тохиролцсон болно.
Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг уншин судлаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Алтжин нь хариуцагч Э.Мөнх-Эрдэнэд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Алтжин, хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нар нь 2014 онд танилцаж, эр эмийн харьцаатай болсон байх ба улмаар тэдний дундаас 2015 оны 02 дугаар сарын 17-нд хүү Хурцбаатар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Т.Алтжин, Э.Мөнх-Эрдэнэ нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 02 дугаар сарын 17-нд төрсөн хүү Хурцбаатарыг өөрийн хүүхэд мөн болохыг, өөрөө түүний эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байна.
Шүүх 2015 оны 02 дугаар сарын 17-нд төрсөн хүү Хурцбаатарыг эх Т.Алтжингийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нь хүүхдийн эцэг болохын хувьд тэднийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар нэхэмжлэгч Гонгор овогт Түвшинжаргалын Алтжингийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрүүлсэн хүү Хурцбаатарын /РД:СЕ15221712/ эцэг нь хариуцагч Элдэв овогт Энхтүвшингийн Мөнх-Эрдэнэ /РД: СЮ95080513/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар 2015.02.17-нд төрсөн хүү А.Хурцбаатарыг эх Т.Алтжингийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Хурцбаатарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр, хариуцагч Э.Мөнх-Эрдэнийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос гаргуулан хүү А.Хурцбаатарыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн мөнгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Алтжинд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтжингаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР