Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам 

Шүүгдэгч Н.Б-Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс онлайнаар оролцуулж,  Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 1822002900112 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг 2-5 тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЕС88110110, Боржигон овгийн Н Н.Б-

 

Шүүгдэгч Н.Б- нь  2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын 1-р багийн нутаг Баянгийн 3-3 тоот хашааны үүдэнд байсан иргэн Н.Баттулгын эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж бусдад 1000.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

- Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би цагдаагийн ажилтнаас зугтаж, айж сандарч яваад мотоцикль байхаар нь унаж, 100 гаруй километр газар яваад цагдаа нарт баригдсан. Тэр мотоциклийг цагдаа нарт бүрэн, бүтэн хүлээлгэж өгсөн...” гэв.

-Хохирогч Н.Баттулгын “... Би 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Өндөршил сумын 1-р баг Баянгийн 3-4 тоотод байх гэртээ ганцаараа байж байгаад ойрхон хөдөө явах ажил гараад машинтайгаа 15 цагийн үед явсан. Явахдаа Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоо хашааныхаа гадна талд түлхүүрийг нь түлхээтэй мартаад явчихсан байсан.Тэгээд орой 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд миний мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

- Гэрч Б.Ууганбаатарын “...2018 оны 9 дүгээр сарын 3-ны өглөө 9-10 цагийн үед сэжиг бүхий хүн Өндөршил сумын төвд мөнгөн эмээл зараад явж байгаа талаар сонсоод тухайн хүнийг цагдаагийн хэсэг дээр авч ирж...өрөөндөө гавлаад гадаа гарчихаад 5-10 минут болоод орж иртэл нөгөө хүн гаваа тайлаад өрөөний хаалгыг нугасаар нь салгаад гараад зугтаасан байсан. Тэр хүнийг сумын төв, ойр орчмоор хайгаад олоогүй байтал 18 цаг 40 минутын үед манай сумын Тулга гэх залуу над руу утсаар залгаад, хашааны үүдэнд байсан улаан өнгийн, даюун маркийн мотоциклийг хэн нэгэн хүн хулгайлсан байна гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход мотоциклийн мөр сумын төвөөс зүүн тийшээ гарч Дорноговь аймгийн Айраг сумын шороонд замд орсон байсан. Аймгаас ирсэн бүрэлдэхүүнтэй хамт тэр мөрөөр явж хайгаад, сумын төвөөс 100 гаран км явж нөгөө мотоцикль хулгайлсан хүнийг олж авсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 15-16/

-Яллагдагч Н.Б- “... Прокурорын тогтоолтой танилцлаа, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 9 сарын 3-ны өдөр би Дундговь аймгийн Өндөршил сумын цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн. Өдөр 15 цагийн эрүүлжүүлэх байрны коридорын цонхоор гарч, зүүн тийшээ явган зугтааж байтал айлын хашааны гадаа улаан өнгийн мотоцикль түлхүүр нь зоолттой байхаар нь түүнийг аваад зугтаасан. Тэгээд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэг уурхайд очоод хонох гэж байтал цагдаа ирээд намайг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх- ийн 4-5/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

 -Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/

-Дундговь аймгийн Өндөршил         сумын үнэлгээний комиссын “Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, Даюун маркийн шинэ мотоциклийн үнэлгээ 1000.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/

 

- Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Б- нь  Дундговь аймгийн Өндөршил сумын 1-р багийн нутаг Баянгийн 3-3 тоот хашааны үүдэнд байсан иргэн Н.Баттулгын эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикпийг хулгайлж бусдад 1000.000  төгрөгний хохирол учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн гол шинж нь нууц далд аргаар  авах бөгөөд шүүгдэгч Н.Б- нь хохирогч Н.Баттулгыг хөдөө явсан хойгуур  мотоциклийг нь авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

            Иймд шүүгдэгч Н.Б- бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Н.Б-  нь хулгайлсан эд зүйлээ хохирогч Н.Баттулгад  хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 11-рт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Б- нь  Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2012 оны 6 сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2012 оны 7 сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн  2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй 8 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хасч, ялтан  Н.Б- сулласан.

Дорноговь аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Дорноговь аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Говьсүмбэр аймаг дахь хорих 425 дугаар ангид ял эдлэж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хулгайлсан эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Дорноговь аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Б- биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б- нь Дорноговь аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор өнөөдрийг хүртэл нийт  50 хоног цагдан хоригдсон байх тул нийт ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хохирогч Н.Баттулга гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Боржигон овгийн Наранчимэгийн Н.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д 6 сарын   хугацаагаар  хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д Дорноговь аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан  6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Б- биечлэн эдлэх ялыг 4  /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.  

 5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- Дорноговь аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг нийт ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч Н.Баттулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг  тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг авч, уг арга хэмжээг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 425 дугаар ангид үргэлжлүүлэхийг дурдсугай.

          8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Г.МӨНХБАТ