Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 375

 

2016 оны 06 сарын 13 өдөр     Дугаар 156/ШШ2016/00375

    Хэнтий аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                Хэргийн индекс: 156/2016/00326/И
               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж. Болдбаатар даргалж, шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
               Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Норовлин сум, 4 дүгээр багт оршин суух, иргэн            /РД: СО82101408/ Дугарсүрэнгийн Одончимэгийн нэхэмжлэлтэй,
               Хариуцагч: Хэнтий аймаг, Норовлин сум, 4 дүгээр багт оршин суух, иргэн  /РД:СП81042504/ Балжингийн Наранчимэгт холбогдох  
               Дутагдуулсан барааны өр төлбөрт 1 750 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Бадамгэрэл, хариуцагч            Б. Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Цэрэндулам нар оролцов.                                                                                                                                                                                                          
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:
  Нэхэмжлэгч Д.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Норовлин сумын төвд байрлах “Баттус” ХХК-ийнхаа “Өнө-Мөнх” хүнс барааны дэлгүүртээ 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Б.Наранчимэгийг худалдагчаар авч авч ажиллуулсан. Анх Б.Наранчимэг нь 25 968.920 төгрөгийн барааг хүлээн авсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа орлого, зарлагаа тооцож байгаад 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхдөө тооцоо хийхэд 25 045.140 төгрөгний дутагдал гарсан. Ингээд түүнээс хойш бага сагаар тооцоо хийж байгаад 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ганц ч төгрөг өгөөгүй. Одоо надад 1 750 000 төгрөг өгөх ёстой байгаа. 
  Иймд иргэн Б.Наранчимэгээс 1 750 000 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
         Нэхэмжлэгч Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Наранчимэгээс 1 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Наранчимэгтэй эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох  1 750 000 төгрөгийн тал хувь болох 875 000 төгрөгөөс татгалзаж 875 000 төгрөгийг хариуцагч Б.Наранчимэгээс 2016 оны 12 дугаар сарын 13-ны дотор авахаар, улсын тэмдэгтийн хураамжийг 875 000 төгрөгөнд оруулан тооцохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
 
          Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

           Хариуцагч Б.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
      
                                                                       
      Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэлтэй 1 750 000 төгрөгийн тал хувь буюу 875 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч,  нэхэмжлэгч Д. Одончимэгт уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны дотор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 

       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  
   
ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Д.Одончимэг нь хариуцагч Б.Наранчимэгт холбогдуулан дутагдуулсан барааны өр төлбөрт 1 750 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл, хариуцагч Б.Наранчимэг нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь 1 750 000 төгрөгийг тал хувиар бууруулан 875 000 төгрөгийг хариуцагч Б.Наранчимэгээс 2016 оны 12 дугаар сарын 13-ны дотор гаргуулж авахаар, хариуцагч Б.Наранчимэг нь 875 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны дотор нэхэмжлэгч Д.Одончимэгт өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна..
  
       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн Д.Одончимэгийн мөн сумын иргэн Б.Наранчимэгээс дутагдуулсан барааны өр төлбөр 1 750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн иргэний хэрэгт зохигчид нь 875 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.  Нэхэмжлэгч тал нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42 950 төгрөгийг эвлэрсэн 875 000 төгрөгийн дүндээ оруулан тооцсон болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             

ШҮҮГЧ                                            Ж. БОЛДБААТАР