Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00408/И |
Дугаар | 376 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 376
2016 оны 06 сарын 13 өдөр Дугаар 156/ШШ2016/00376
Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00408/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж. Болдбаатар би
Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн С-79-11 тоотод оршин суух, иргэн Шагдарсүрэнгийн Товчинбаатар /РД:СТ74042912/, Сүрэнгийн Уранчимэг /РД:УГ74091011/ нарт холбогдох
3 868 013 36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь 2014 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь ХААН банкны Төв тооцооны төвөөс 4 365 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэй хэрэглээний лизингийн зээлийг зоогийн газрын тоног төхөөрөмж худалдаж авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд лашуун хөргүүр, наймтай хоол халуун байлгагч, тавиур, ширээ, жигнүүр, 2 ширэмтэй плитка, газан будаа агшаагч зэрэг зүйлсийг барьцаалсан.
Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 828 488 67 төгрөг, зээлийн хүүд 849 829 88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 348 07 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин, банкны мэдэгдэх хуудсыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нараас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
1. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1416 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
Зээлийн төлбөр:
1. Үндсэн зээлийн төлбөр 3 536 511 33 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 322 327 86 195 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9174 17 төгрөг
Нийт 3 868 013 36 төгрөг
2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах:
3. Улсын тэмдэгтийн хураамжийн 76 838 21 төгрөг
4. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Монгол улсын ИХШХШТухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн банк дэхь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээг авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Бид нэхэмжлэгч ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ХААН банкны лизингийн зээл болох хугацаа хэтэрсэн 1 542 100 төгрөгийг төлж хугацаа хэтрэлтээс гаргасан болно. Үлдэгдэл 2 325 913 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлөх боломжтой байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нараас 3 868 013 36 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 1 542 100 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл төлбөр 2 325 913 төгрөгийг 2016.07.20-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй иргэн Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нараас 3 868 013 36 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2 325 913 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 76 838 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 38 419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР