Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00351/И |
Дугаар | 377 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 377
ШҮҮГЧШҮҮГИШҮҮГЧИЙНЙН ЗАХИРАМЖ
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-06-13 №377 Хэрлэн сум
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00351/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж. Болдбаатар би
Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн С-79-11 тоотод оршин суух, иргэн Шагдарсүрэнгийн Товчинбаатар /РД:СТ74042912/, Сүрэнгийн Уранчимэг /РД:УГ74091011/ нарт холбогдох
32 008 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь ХААН банкны Төв тооцооны төвөөс 27 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй “эргэлтийн хөрөнгө татах” зориулалтаар зээлсэн бөгөөд зээлээ 5 сар ашигласаны дараа 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 23 807 333.27 төгрөг дээр 7 000 000 төгрөг нэмж авсан. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн С-79 дүгээр байрны 4 тоотод байрлах 1 өрөө 16 мкв орон сууц, Grand Mark-2 суудлын машин /35-53ХЭҮ/, Porter ачааны машин /22-76 ХЭҮ/, Караокены тоног төхөөрөмж зэрэг зүйлсийг барьцаалсан.
Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4 600 680.75 төгрөг, зээлийн хүүд 3 028 178.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 253.06 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин, зээлийн гэрээний 6.1.1,6.1.2, 6.1.8 зэрэг заалтуудыг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нараас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
I. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 201542327934 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
II.
III. Зээлийн төлбөр:
1. Үндсэн зээлийн төлбөр 29 399 319.35 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 2 557 499.14253 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 41 437.17 төгрөг
Нийт 31 998 255.66 төгрөг
IV. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах:
V. Нотариатийн үйлчилгээний төлбөр 10 500 төгрөг
VI. Улсын тэмдэгтийн хураамжийн 317 941.27 төгрөг
VII. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Монгол улсын ИХШХШТухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн банк дэхь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээг авч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нараас 32 008 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нартай харилцан ярилцаж эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:
2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авсан лизингийн зээлийг удаа дараа хугацаа хэтэрч чанаргүй муу зээлийн ангилалд шилжсэн тул үлдэгдэл зээлийн төлбөрийг санхүүжилт орж ирсэн тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор, харин тухайн хугацаанд төлж барагдуулахгүй бол 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор 30:70 харьцаатайгаар төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:
Зээлийн үлдэгдэл төлбөрийг санхүүжилт орж ирсэн тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор, харин тухайн хугацаанд санхүүжилт орж ирэхгүй бол 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор 30:70 харьцаатайгаар төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нараас 32 008 756 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнэ хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь эвлэрэн хэлэлцэж хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 32 008 756 төгрөгийг санхүүжилт орж ирсэн тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор, харин тухайн хугацаанд санхүүжилт орж ирээгүй тохиолдолд 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор 30:70 харьцаатайгаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэж хариуцагч Ш.Товчинбаатар, С.Уранчимэг нар нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 32 008 756 төгрөгийг санхүүжилт орж ирсэн тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор, харин тухайн хугацаанд санхүүжилт орж ирээгүй бол 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор 30:70 харьцаатайгаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 317 941 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш. Товчинбаатар, С. Уранчимэг нараас 158 970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарт буцаан олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР