| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0017/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 17
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч М.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 1818006410558 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Г 1989 оны 5 дугаар сарын сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Г нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” дэлгүүрийн 1 дүгээр давхарт алт, мөнгөний дархнаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Ц.О өөрт нь хандан засуулахаар өгсөн 2.3 грамм жинтэй эмэгтэй хүний монетон бөгж, 1.1 грамм жинтэй монетон кулон зэргийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 408000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” дэлгүүрийн 1 дүгээр давхарт алт, мөнгөний дархнаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Ц.О өөрт нь хандан засуулахаар өгсөн 2.3 грамм жинтэй эмэгтэй хүний монетон бөгж, 1.1 грамм жинтэй монетон кулон зэргийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 408000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч М.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би тэр хүнийг танихгүй. Би 2017 оны 11 сард ажил дээр байхад ээмэг хийлгэмээр байна гэж ирсэн. Урд нь надаар бөгж хийлгэж байсан. Тэрний маргааш нөгөөдрөөс нь ээмэг хийлгэе гээд нэг бөгж, 1 кулон авч ирж өгөөд маргааш ирж авна гэхэд нь хэв байхгүй захиалгаар хэв авч хийнэ гэж хэлсэн. Тэгээд манай найз орж ирээд архи уугаад би халамцуу ажил дээрээ байж байгаад тал монетыг нь алдсан. Тэгээд тэр эгчийг ирэхээр нь би үнэнээ хэлсэн. Түүнээс хойш ээж харвасан, манай эхнэр хотод ажиллаад би өөрөө хүүхдээ харахаар болоод ажлаа хийж чадаагүй.
...хохирол төлбөрт 400000 төгрөг бэлнээр өгсөн. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Ц.О Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,
-Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр алт мөнгөний дарханд бөгжөө өгөөд 10-ны өдөр хэрэглэнэ, тэрнээс өмнө надад гаргаад өгөөрэй гэж хэлээд үлдээсэн юм. Тэгээд 10-ны өдөр тэр хүний гар утас нь холбогдохгүй байсан. Нилээд удаж байгаад утас руу нь залгахад "миний нуруу өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байна, яг үнэнийг хэлэхэд би таны бөгж эд зүйлийг хүлээж авсан орой ажлын байран дээрээ найз нартайгаа архи уучихаад маргааш ирэхэд таны бөгж зүүлт алга болсон байсан. Би 10 орчим хоногийн дараа гараад очно, тэгээд хохирлыг чинь барагдуулж өгнө" гэж хэлсэн. Тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа залгахад "манай эхнэр Улаанбаатар хотод ажил хийж байгаа эхнэрийн цалин буухаар өгье" гэж хэлсэн юм. Тэрнээс хойш холбогдож чадахгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 8-ны орой Олон улсын худалдааны төвийн гадаа таараад “юу болов, яагаад алга болов, миний хохирлыг барагдуулаач” гэж хэлэхэд "би танд заавал өгнө, худлаа ярихгүй, би энэ хаяг дээрээ байна" гээд хугацаа дууссан иргэний үнэмлэхээ өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 408000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 16-17/,
-Гэрч С.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Г нь манай дэлгүүрийн 1 дүгээр давхарт шатны доод талын өрөөг 2016 оноос 2018 оны 9 сар хүртэл түрээслэсэн. Гэхдээ 8 сарыг дуустал түрээслэж байгаад хаалгаа цоожилж яваад огт ирээгүй болохоор нь би өөр хүнд түрээслэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51/,
-Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...М.Г нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт /хэргийн 52/,
-“...Миний бие хохирогч Ц.О хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх шүүгдэгч М.Г гаргасан хүсэлт /хэргийн 56/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 59/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч М.Г нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” дэлгүүрийн 1 дүгээр давхарт алт, мөнгөний дархнаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Ц.О өөрт нь хандан засуулахаар өгсөн 2.3 грамм жинтэй эмэгтэй хүний монетон бөгж, 1.1 грамм жинтэй монетон кулон зэргийг завшиж 408.000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М.Ган-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О 408000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 16-17/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ц.Отгон нь “...М.Г нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх баталгаа /хэргийн 52/ хэрэгт өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.Г нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” дэлгүүрийн 1 дүгээр давхарт алт, мөнгөний дархнаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Ц.О өөрт нь хандан засуулахаар өгсөн 2.3 грамм жинтэй эмэгтэй хүний монетон бөгж, 1.1 грамм жинтэй монетон кулон зэргийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 408000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Ган-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгчдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Г тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 408000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Г-г 1 жилийн /нэг жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Г тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Г анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ