Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00412/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Ц.Тунгалагийн нэхэмжлэлтэй,  "ажиллаж байсан байдлаа тогтоолгох " тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь миний бие Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 475 дугаартай шийдвэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Уг шийдвэрээ олохгүй байснаас дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 13 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь "ажиллаж байсан байдлаа тогтоолгох" -оор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь "ажиллаж байсан байдлаа тогтоолгох" -оор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Тунгалаг нь "ажиллаж байсан байдлаа тогтоолгох" -оор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\нэхэмжлэлээсээ татгалзсан\Ц.Тунгалаг.docx
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Тунгалагт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ