| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0004/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 12.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 25
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч М.Бямбацэрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Насанд хүрээгүй хохирогч Ж.А ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонсголон овогт Дуламсүрэнгийн Д.Ж д холбогдох эрүүгийн 1818000000301 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ж 1983 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /
Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Төмөр замын 8-3 тоотод байх өөрийн гэртээ өөрийн төрсөн охин болох 9 настай Ж.А г 2 удаагийн үйлдлээр биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Төмөр замын 8-3 тоотод байх гэртээ өөрийн төрсөн охин болох 9 настай Ж.А г биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай охин 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр уйлаад байхаар нь ээждээ үнэнээ хэлчих гэхэд “..аав миний бөгс рүү боожгоогоо хийсэн. Танд уурласан уураа надад гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Өмнө нь ч бас боожгоогоо хийж байсан, яг хэзээ хийсэн он сараа санахгүй байна” гэж хэлсэн. Миний хувьд төрсөн охиноо арай ч хүчиндээгүй байлгүй гэж бодож байсан. Амьдралын нөхцөл байдал хүнд байгааг харгалзан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аав ээжийг гэртээ байхгүй эзгүй хойгуур миний бөгс рүү 2 удаа боожгоогоо хийсэн нь үнэн. Энэ талаар ээждээ хэлэхээсээ өмнө найзууддаа хэлсэн. Хамгийн эхний удаа бол аав гэртээ Нямбаатар ахтай архи ууж маргалдаж байгаад Нямбаатар ахыг явсны дараа намайг сэрээж, гал тогооны өрөөнд оруулж байгаад миний бөгс рүү боожгоогоо хийсэн. Ингэж боожгоогоо хийсний дараа нь бие засч болохгүй бөгс өвдөөд байсан. Надад ийм мэдүүлэг өгөөрэй гэж зааж өгсөн хүн байхгүй, би болсон явдлыг үнэн зөвөөр ярьж байна.” гэх мэдүүлэг,
-“...9 настай Д.Ж овогтой Ж.А нь бусдад хүчиндүүлсэн байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 14/,
-“...манай аав Д.Ж ээжийг байхгүй үед хоёр удаа согтуудаа намайг доош нь харуулж байгаад араас миний бөгс рүү боожгоогоо хийсэн.” гэж насанд хүрээгүй хохирогч Ж.Аззаяа хэлснийг тэмдэглэсэн хэсгийн төлөөлөгч Б.Бэлгүтэйгийн илтгэх хуудас /хэргийн 15/,
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16/,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.А гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 23/,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...ээжийг байхгүйд аав архи уучхаад миний бөгс рүү 2 удаа өөрийнхөө боовыг хийж байсан. Тэгээд би өчигдөр ээжийг байхгүйд аавыг архи уучхаад миний бөгс рүү боожгоогоо хийх байх гэж айгаад эмээгийндээ очиж хоносон.
...энэ жилийн 3 дугаар сарын 28-ны өдөр хамгийн эхлээд аав Д.Ж гэртээ байхдаа миний бөгс рүү өөрийнхөө боожгоог хийсэн. Тэр үед ээж гэртээ байгаагүй. Ээж эмээгийнд хонохоор явсан байсан. Аав тэр өдөр боожгоогоо миний бөгс рүү хийхдээ согтуу байсан. Шөнө байсан. 2 дахь удаа аав үүнээс 2 хоногийн дараа ээжийг Дархан явсан байхад гэртээ пиво ууж байгаад согтуудаа миний бөгс рүү өөрийнхөө боожгоог хийсэн. Аав намайг дандаа шөнө унтаж байхад Ж.А бос гэж сэрээж байгаад том өрөөнөөс гал тогооны өрөө рүү оруулж байгаад шалан дээр намайг хэвтүүлж байгаад хөлийг маань алцайлгаж байгаад дээрээс хэвтээд миний бөгс рүү боожгоогоо хийгээд олон удаа дээшээ босоод буцаж хэвтээд ийм хөдөлгөөн хийдэг. Тэгэхэд нь миний бөгс өвдөөд байдаг. “Аав аа, болсон уу?” гэхэд аав “болоогүй” гээд байдаг. Тэгж байгаад аав миний дээрээс босдог. Тэгээд аав надад хэлэхдээ аав нь яагаад ингээд байгаагаа мэдэхгүй байна шүү гэж хэлдэг. Ээжийгээ гэртээ ирэхэд нь би аавын ингэснийг хоёуланг нь “ээж ээ, аав миний бөгс рүү боожгоогоо хийсэн” гэхэд ээж надад “Дархан явахдаа чамайг гэртээ үлдээж явахгүй” гэж хэлсэн.
...аав намайг том өрөөнд дуудаж оруулж байгаад 2 дахиа хийсний дараа “чи аавыгаа уучлах юм уу?, үгүй юм уу? өөрөө мэд” гээд байхаар нь би аавдаа юу ч хэлээгүй.”
...аав 2 удаа л миний бөгс рүү өөрийнхөө боожгоог хийсэн. Миний боожгоо руу өөрийнхөө боожгоог хийж байгаагүй ээ. Аав өөрийнхөө боожгоог надаар бариулаад аавынхаа боожгоог хөдөлгө гэдэг. Гараараа ингэж хөдөлгөдөг /ингэж хэлэхдээ гараа дээш доош хөдөлгөж үзүүлж байв/. Аав надад ингэж хөдөлгө гэж зааж өгсөн. 2 удаа миний бөгс рүү боожгоогоо аав хийхдээ намайг ингэ гэж хэлсэн.
...аав минь миний бөгс рүү боожгоогоо хийдэг талаар найзууд маань мэддэг.. би найзууд болох Танан-Эрдэнэ, Номико, Мөнхжин нарт хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24-26/,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...архи уучихсан согтуу байхдаа миний бөгс рүү боовоо хийсэн. Яагаад тэгж байгаа талаараа хэлж байгаагүй. Манай 4 дүү унтаж байсан, ээж Дархан явчихсан байсан.
...аав намайг хэвт гээд зодох гээд байхаар нь айгаад хэвтсэн. Тэгээд аав миний бөгс рүү боожгоогоо хийсэн. Тэгээд боожгоогоо хийж дуусаад “би яагаад ингэж байгаагаа мэдэхгүй байна, одоо унт” гэж хэлсэн.
...тэгээд намайг хэвт гээд би хэвтэхгүй байсан чинь аав намайг “хэвтээч, хэвтэхгүй бол дэгээ төмрөөр түлнэ шүү” гээд байсан. Тэгээд айгаад хэвтсэн, тэгээд аав миний бөгс рүү боожгоогоо хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 30/
-Гэрч Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүүхэд зуны амралтаараа Орхон суманд байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан суманд “Саран-Элит” эмнэлгээс ажлаа тараад хүүгийн хамт Мобиком орохоор явж байсан чинь манай хүүхэд Ж.А гээд найзынх нь бөгс рүү аав нь боожгоогоо хийсэн талаар надад ярьсан. Тэгээд би гэртээ хариад хадам дүү Энхтуяа руу залгаж хүүгийнхээ ярьсан зүйлийн талаар үнэн эсэхийг асуухад “Ж.А манай гэрт байна, аав нь согтуу гэртээ ор гээд загнаад байна” гэж байсан. Тэгж утсаар ярьж дуусаад би 108 дугаарын утсанд залгаж хүүхдийн ярьсан зүйлийг хэлж, энэхүү асуудлыг шалгаж өгнө үү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 42-43/,
-Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 20 минутанд манай эмнэлгийн дарга “8 настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна гэсэн дуудлага цагдаагаас ирлээ, чи очоод үзээд ир” гээд намайг явуулсан. Дуудлагын дагуу 21 цаг 35 минутын үед сумын цагдаагийн хэсэг дээр очсон чинь хүүхэд болон түүний эгч, хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга, сумын тамгын газрын хуулийн зөвлөх нар байсан. Хэсгийн төлөөлөгч Бэлгүтэй “та энэ хүүхдийг үзээрэй” гээд багийн Засаг даргын өрөөнд намайг болон хүүхэд, түүний эгч нарын хамт оруулан үзлэг хийлгэсэн. Өрөөнд ороод би хүүхдээс “биед нь ямар зовиур байна” гэж асуухад тэр хүүхэд “миний бөгс хэсгээр өвдөөд байна” гэж хэлэхэд нь би “хүнд зодуулсан юм уу? юман дээрээс унасан юм уу?” гэж асуусан чинь хүүхэд миний асуултын хариуд “аав намайг хана руу авч шидсэн, толгой өвдөхгүй байгаа, бөгс л өвдөж байна” гэж хэлсэн. Би тэгээд охины өмдийг тайлж үзлэг хийтэл өгзөг хэсэгт 1,5 см орчим хэмжээтэй улаан ягаан туяатай, анусны хунигч булчин орчимд хөх туяатай байсан. Хүүхдийн дотуур өмд цагаан өнгийн зүйл болж хатсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45/,
-Гэрч З.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Сараа над руу утсаар яриад Жаагий Ж.А г хайгаад олохгүй байна гээд яриад байна гэсэн. Тэгээд би гэрт нь очтол Жаагий гэрийнхээ гадаа сууж байсан. “Хажуу айлд орчихоод намайг зодно гэж бодоод гарч ирэхгүй байна” гэхээр нь би орж Ж.А г аваад өөрийнхөө гэр лүү авч явах замдаа юу болсон талаар асуухад “аав намайг зодсон, би гэртээ харихгүй” гэж орилсон. Тэгээд би явж байх замдаа охины бөгс хэсгийг нь үзэхэд хөхөрсөн байсан, өөр гэмтэл шарх анзаараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 46-47/,
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 59-60/,
-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээний маягт, бусад материал /хэргийн 62-75/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 755 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 77/,
-Насанд хүрээгүй гэрч Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.А гийн ээж нь Дархан руу шоудахаар явсан үед аав нь Ж.А гийн бөгс рүү нь боожгоогоо хийсэн гэж ярьсан, өөр юм яриагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 119/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 2 сарын сүүлээр сар шинийн баярын дараахан гүйцэтгэх ажлын шугамаар Орхон сумын иргэн Д.Ж өөрийн охин Ж.А г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байж болзошгүй талаар мэдээлэл авагдсан. Мэдээлэл авагдсанаас хойш шалгалт явуулж, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Орхон суманд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байна гэсэн дуудлагаар Жадамбын гэрт очиход Д.Ж 4 жаахан хүүхдийн хамт байсан. Харин охин Ж.А байхгүй байсан. Ж.А древэнд эмээгийнхээ дүүгийн гэрт байхад нь дуудаж тодруулахад “аав Д.Ж намайг өмдөө тайл гээд бөгс рүү цохиж, өөрийн боовыг гаргаж миний бөгс рүү хийх гээд байсан. Намайг уйлахад зодсон.” гэж тухайн үед ярьж байсан. Надад Ж.А аавынхаа талаар ярьж байхад сумын нийгмийн ажилтан Мөнгөншүр, Орхон сумын Баян-Өлзийт багийн засаг дарга Хулан нар байсан. Би Ж.А г өрөөндөө авчирч ирээд ярилцаж байсан юм. Намайг тухайн үед Ж.А г авахад нуруу бөгс зэрэг нь улаан хүрэн болсон байна гэж сумын эмч Уранчимэг надад хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт хүргэж өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 139/,
-Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сум хариуцсан мэргэжилтэн В.Тунгалагийн саналын дагуу насанд хүрээгүй хохирогч Ж.А тай уулзаж сэтгэл зүйн дүгнэлт хийж ярилцсан.
.хоёрдугаар хэсэгт Ж.А г ямар нэгэн сэтгэл зүйн цочролд орсон эсэх талаар тодруулах зорилгоор ярилцлага хийхэд Ж.А нь сэтгэл зүйн цочролд орсон, Ж.А нь өөртөө хүнд хэлбэрийн стресс дарамт үүсгэж байгаа нь илт байсан.
...Ж.А нь аавынхаа талаар ярьж байхдаа айсан, сандарсан, амьсгаа дээрддэг, дууны өнгө өөрчлөгдөх, гараа атгах зэрэг ааваасаа их хэмжээгээр айж байгаа шинж тэмдэг илтэд илэрч байсан.
...Ж.А охиноос “миний дүү ахдаа ганцхан удаа үнэнээ хэлчих, аав чинь миний дүүг яасан юм” гэхэд “аав Д.Ж нь бөгс рүү боожгоогоо хийсэн” гэж хэлсэн. Би хэзээ хийсэн талаар асуухад амандаа зөөлөн яриад байсан. Түүнээс хойш Ж.А нь огт юм яриагүй. Түүнээс хойш мэдэхгүй, санахгүй байна гэдэг зүйл рүүгээ орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 140/,
-Сэтгэл зүйч Г.Галбадрахын насанд хүрээгүй хохирогч Ж.А тай уулзсан тэмдэглэлд: “...чамайг л оролдоод байдаг юм уу гэж асуухад толгой сэгсэрч байснаа би айгаад ээжид юу болсон тухайгаа хэлсэн.
...”аав нь ингээд явчихвал гоё уу?” гэж асуухад “муухай” гэсэн. “Аав нь ирвэл гоё уу?” гэж асуухад бас “муухай” гэж хариуллаа. “Миний дүү яг юу болсноо ярь даа” гэж ганц удаа асуухад “аав бөгс рүү боожгоогоо хийсэн” гэж хариулсан. Худлаа ярьж байгаа шинж тэмдэг байгаагүй, амьсгаа нь давхцаж сандлаа цаашлуулаад нөхцөл байдлаас үүссэн цочролын шинж тэмдэг гаргаж байгаа нь илт байсан.” /хэргийн 141/,
-Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хоёрт Ж.А аав Д.Ж намайг оролдсон, хүчирхийлсэн талаар ээж Сараад хэлэхэд ээж Сараа уурлаад уйлж байгаад “чи охиноо яаж байгаа юм” гээд хэлсэн гэж бид хоёрт Ж.А ярьсан” гэх мэдүүлэг /хэргийн 142/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ж болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Учир нь бага насны буюу 9 настай хүүхэд бэлгийн харьцааны талаар тодорхой мэдлэг эзэмшсэн байх боломжгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө: “...аав өөрийнхөө боожгоог надаар бариулаад аавынхаа боожгоог хөдөлгө гэдэг. Гараараа ингэж хөдөлгөдөг /ингэж хэлэхдээ гараа дээш доош хөдөлгөж үзүүлж байв/. Аав надад ингэж хөдөлгө гэж зааж өгсөн. 2 удаа миний бөгс рүү боожгоогоо аав хийхдээ намайг ингэ гэж хэлсэн.” /хэргийн 24-26/ гэж мэдүүлснийг хэргийн талаар зохиож зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн насанд хүрээгүй хохирогч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...аав намайг дандаа шөнө унтаж байхад Ж.А бос гэж сэрээж байгаад том өрөөнөөс гал тогооны өрөө рүү оруулж байгаад шалан дээр намайг хэвтүүлж байгаад хөлийг маань алцайлгаж байгаад дээрээс хэвтээд миний бөгс рүү боожгойгоо хийгээд олон удаа дээшээ босоод буцаж хэвтээд ийм хөдөлгөөн хийдэг. Тэгэхэд нь миний бөгс өвдөөд байдаг. “Аав аа, болсон уу?” гэхэд аав “болоогүй” гээд байдаг. Тэгж байгаад аав миний дээрээс босдог. Тэгээд аав надад хэлэхдээ аав нь яагаад ингээд байгаагаа мэдэхгүй байна шүү гэж хэлдэг.” гэх мэдүүлгийг /хэргийн 24-26/ үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийг шүүгдэгч болон хууль ёсны төлөөлөгч нараас тусгаарлаж мэдүүлэг авсаны дараа шүүгдэгч Д.Ж нь насанд хүрээгүй хохирогч Ж.А гаас “аав нь чиний бөгс рүү боожгоогоо хийсэн юм уу”? гэхэд насанд хүрээгүй хохирогч Ж.А “хийсэн” гэж мэдүүлснийг худал мэдүүлэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-гбага насны хүүхдийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийн хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С гаас шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Төмөр замын 8-3 тоотод байх өөрийн гэртээ өөрийн төрсөн охин болох 9 настай Ж.А г биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Д.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ж д 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.А-н 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 175 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж-г бага насны хүүхдийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийн хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ж д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ж д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.А-н энэ хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Б.ИХТАМИР