| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0007/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 09
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804002030146 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Д.Д нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., ... оршин суух урьд ******* аймгийн Сум дундын шүүхийн 77 дугаар тогтоолоор 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан Ш овгийн ******* Д /*******/.
Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч Д.Д нь гэр бүлийн харилцаатай байсан *******г 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............тоот орон сууцанд бусадтай хардан эд зүйлс угааж цэвэрлэхийг шаардан түүний эрүү хэсэгт гараараа цохиж эрүү ясны хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******н нүүрэн тус газарт 1 удаа алгадаж, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 цагийн үед бусадтай хардан эд зүйлс угааж цэвэрлэхийг шаардан түүний эрүү хэсэгт гараараа цохиж, 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 12-13 цагийн орчимд Багануур дүүргийн.. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны .. тоот орон сууцанд хүний өвөр дээр сууж байсан гэх шалтгаанаар бусадтай хардаж бэлгийн харьцаанд орно гэж хүч хэрэглэн хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсоны улмаас биед нь тархины доргилт, хүзүү, баруун гарын бугалга, цээж болон зүүн хөхний өмнөд хэсэг, баруун мөр, ар нуруунд цус хуралт гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс******* холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд.
Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Л- манай гэрт байхдаа архи уугаад согтоод өөдөөс маргаад байхаар нь би 1 удаа алгадсан. Тэгсэн чинь гэртээ харина гээд байхаар нь би явуулсан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай гэрт хамт архи уусан бөгөөд миний хувцасыг угаагаад өгөөч гэж гуйхад Л- чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи согтуу байгаа юм угаасаа чадахгүй л дээ гэж хэлтэл өөдөөс хэрэлдээд байхаар нь гарынхаа ар хэсэгээр шанаа луу нь цохисон. Маргааш нь Л- шанаа эвгүй болчихсон байна, юм хазаж болохгүй байна гэж байсан. Сүүлд 2018 оны 9 дүгээр сард Л-ын гэрт 2 найзын хамт очиж архи уусан. Унтаж сэрээд хартал Л- Хувьзаяа гэх залуутай тэврэлдээд сууж байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд Л- яадаг юм гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь биенээс нь базсан, тэрнээс биш цохиж зодоогүй…” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч *******н мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Цэргийн ангид ажилладаг Д гэдэг хүнтэй танилцсан. Тэрнээс хойш уулздаг болсон. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин Дөлгөөн болон Д бид гурав хамт хөдөө явчихаад орой ирээд Дийн гэрт очсон юм. Тэгээд орой гэртээ харих гэтэл Д намайг явуулахгүй гээд намайг алгадсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Д шагнал авсан гээд бид хоёр хамт хөдөө явж тэмдэглэсэн. Тэгээд орой нь буцаж ирээд гэртээ харих гэтэл бас л намайг гэрт хариулахгүй гэж уурлан миний шанаа руу цохисон. Би гэртээ харихгүй тэднийд хоночихоод өглөө бостол миний шанаа хавдсан байсан. Мөн миний нэг шүд суларчихсан юм хазаж болохгүй байхаар нь үзүүлж зураг авахуулсан чинь миний зүүн шанаа хугарсан байсан. 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Д 2 эрэгтэйн хамт манай гэрт ирсэн бөгөөд бид нар 3 шил архи хувааж уусан. Тэгээд нөгөө 2 залуу нь явсан хойгуур Д намайг тэр залуучуудтай хардаж миний хоёр хөхийг базаж, дараа нь миний хоолойг боож ухаан алдуулсан. Намайг ухаан балартсан байхад намайг зодоод байсан ба ухаан ороод харахад миний хүзүү, хоолой, цээж хэсэгт хөх эрээн болж гэмтсэн. Дийн хувьд хүмүүстэй хамт байхдаа надад гар хүрч байгаагүй бөгөөд хоёулахнаа байхдаа зодож цохьдог. Бид нэг гэрт хамт амьдарч байгаагүй бөгөөд нэгнийхээ гэрт хааяа очиж хонодог байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч ******* өгсөн “...ажил дээрээ юм хийгээд байж байхад дээд айлд юм түжигнээд эмэгтэй хүний уйлах чимээ гараад байхаар нь дээд давхар руу гарч 18 дугаар байрны 18 тоот хаалгыг тогшитол хаалгаа тайлахгүй байсан. Дотор нь эмэгтэй хүний уйлах чимээ сонсогдоод байсан. Хаалгаа тайлахгүй 1 цаг орчим болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч ******* өгсөн “...Д ах хааяа манайд ирж хонодог байсан. 2018 оны 6 сард ээж бид хоёр Д ахынд хонож байхад Д ах уурлаад ээжийн хацар руу гараараа цохисон. Тэгэхээр нь ээж бид хоёр айгаад тэднийхээс гарч явсан. Дараа нь 9 сарын үед найзындаа байж байгаад гэртээ иртэл ээж маань архи уучихсан хүзүү, цээж нь улаан эрээн болж гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-р хуудас/
Гэрч Г.******* өгсөн “...Л- гэх эмэгтэй шүд өвдөөд юм хазаж чадахгүй байна гээд манай эмнэлэг дээр үзүүлэх гээд ирсэн. Тэгээд би үзлэг хийсэн ба эрүүг нь тэмтэрч үзэхэд зүүн талын эрүүний булан дээрээ өвдөлт өгч байсан. Тэгээд би рентген зураг авахуулах шаардлагатай гээд явуулсан юм. Зураг авахуулаад ирэхэд нь зургийг нь үзсэн чинь зүүн талын эрүүний яс их биеийн доод ирмэгээс 8-р шүдний хооронд цуурсан тэр нь зөрсөн байдалтай байсан. Тэр үед эрүүндээ цохиулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-р хуудас/
Шинжээчийн “...*******н биед тархины доргилт, хүзүү, баруун гарын бугалга, цээж, зүүн хөхний өмнөд хэсэг, баруун мөр, ар нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 09шэ/320 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/
Шинжээчийн “...*******н биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь одоогийн байдлаар хуучин гэмтэл 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09шэ/356 дугаартай дүгнэлт /хх-н 56-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний ”...эрсдлийн түвшин “Дунд” гэсэн дүгнэлттэй....” гэсэн маягт /хх-ийн 98-99 хуудас/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан: ”...******* аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан…” гэсэн хуудас/ хх-ийн 79-80-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж ялуудыг нэмж нэгтгэх саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. Торгууль төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү …” гэсэн дүгнэлт гаргажээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.Д нь гэр бүлийн харилцаатай байсан *******г 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............тоот орон сууцанд бусадтай хардан эд зүйлс угааж цэвэрлэхийг шаардан түүний эрүү хэсэгт гараараа цохиж эрүү ясны хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн 09шэ/356 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******н нүүрэн тус газарт 1 удаа алгадаж, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 цагийн үед бусадтай хардан эд зүйлс угааж цэвэрлэхийг шаардан түүний эрүү хэсэгт гараараа цохиж, 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 12-13 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 18 тоот орон сууцанд хүний өвөр дээр сууж байсан гэх шалтгаанаар бусадтай хардаж бэлгийн харьцаанд орно гэж хүч хэрэглэн хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсоны улмаас биед нь тархины доргилт, хүзүү, баруун гарын бугалга, цээж болон зүүн хөхний өмнөд хэсэг, баруун мөр, ар нуруунд цус хуралт гэмтлүүд учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн 09шэ/320 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, хохирогч мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Д.Д нь гэмт үйлдэлүүддээ санаатай хандсан, дээрхи үйлдэлүүдээрээ хохирогчид хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд үүсгэжээ.
Энэ үйлдэлүүдийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн, хүндэвтэр хохиролууд болох нь шинжээчийн “*******н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/320 дугаартай дүгнэлт, шинжээчийн “*******н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/356 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Дийн үйлдэл нь *******н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Д.Д, хохирогч А.Л- нар гэр бүлийн харилцаатай болох нь нотлогдож байгаа тул Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Мөн Д. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Д. гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтуудад заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч******* ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Доос хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д. гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ