Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 150/2016/00121/и |
Дугаар | 0172 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 0172
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 40 дүгээр байрны 14А тоотод оршин суух Боржигон овгийн Лхамсүрэнгийн Чулуунжав /РД:МФ84030519/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 127.000 гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Чулуунжав нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 180.000 төгрөгний Х3 1 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 180.000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Л.Чулуунжав нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 120.000 төгрөгийг төлөөгүй байна. Л.Чулуунжавд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Л.Чулуунжаваас гар утасны төлбөрийн үлдэгдэл 120.000 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 127.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Чулуунжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Чулуунжав нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 127.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Л.Чулуунжав нь нэхэмжлэлийн шаардлага болох 127.000 төгрөгийг 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нь хариуцагч Л.Чулуунжаваас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 127.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Чулуунжав хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 2.275 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн 50 хувь болох 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 127.000 /нэг зуун хорин долоон мянга/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Л.Чулуунжавын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Л.Чулуунжаваас 2.275 төгрөг, орон нутгийн төсвөөс 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР