Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 45

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ад холбогдох эрүүгийн 1818007520547 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М 1998 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч М  нь:

2018 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоолоос иргэн Б.О-ийн өмчлөлийн 24-69 ДАХ улсын дугаартай “хюьндэй соната-2” маркийн ногоон өнгийн, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 2018 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 6, 7 дугаар байрны завсар байрлах авто машины зогсоолоос иргэн Э.М-ийн өмчлөлийн 26-47 УНР улсын дугаартай “ниссан пулсар” маркийн мөнгөлөг өнгийн, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 2018 оны 11 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны урд талын авто машины зогсоолоос “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийдийн өмчлөлийн 11-69 ДАР улсын дугаартай “хюьндэй грейс” маркийн ногоон өнгийн, 8100000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 511 дүгээр байрны урд талын авто машины зогсоолоос иргэн Б.Ч-ийн өмчлөлийн 69-45 УБК улсын дугаартай “тоёота корса” маркийн хар саарал өнгийн, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны зүүн талын авто машины зогсоолоос иргэн Т.У-ын өмчлөлийн 66-68 ДАХ улсын дугаартай “тоёота приус-10” маркийн бор саарал өнгийн, 2000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 2018 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл хотхон” 2 дугаар байрны зүүн хойд талын авто машины зогсоолоос иргэн Ш.Б-ын өмчлөлийн 49-57 ДАХ улсын дугаартай “тоёота марк 2” маркийн саарал өнгийн, 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны баруун талын авто машины зогсоолоос иргэн П.Г-ын өмчлөлийн 50-25 ДАХ улсын дугаартай “тоёота чазер” маркийн сувдан цагаан өнгийн, 2500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны урд талын авто машины зогсоолоос иргэн О.-ийн өмчлөлийн 01-15 ХӨҮ улсын дугаартай “тоёота чазер” маркийн мөнгөлөг өнгийн, 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2018 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4/3 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто машины зогсоолоос иргэн Н.Ж-ы өмчлөлийн 18-22 УБЭ улсын дугаартай “тоёота креста-105” маркийн цагаан өнгийн, 1700000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явж гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М  нь:

2018 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоолоос иргэн Б.О-ийн өмчлөлийн 24-69 ДАХ улсын дугаартай “хюьндэй соната-2” маркийн ногоон өнгийн, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 2018 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 6, 7 дугаар байрны завсар байрлах авто машины зогсоолоос иргэн Э.М-ийн өмчлөлийн 26-47 УНР улсын дугаартай “ниссан пулсар” маркийн мөнгөлөг өнгийн, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 2018 оны 11 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны урд талын авто машины зогсоолоос “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийдийн өмчлөлийн 11-69 ДАР улсын дугаартай “хюьндэй грейс” маркийн ногоон өнгийн, 8100000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 511 дүгээр байрны урд талын авто машины зогсоолоос иргэн Б.Ч-ийн өмчлөлийн 69-45 УБК улсын дугаартай “тоёота корса” маркийн хар саарал өнгийн, 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны зүүн талын авто машины зогсоолоос иргэн Т.У-ын өмчлөлийн 66-68 ДАХ улсын дугаартай “тоёота приус-10” маркийн бор саарал өнгийн, 2000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 2018 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл хотхон” 2 дугаар байрны зүүн хойд талын авто машины зогсоолоос иргэн Ш.Б-ын өмчлөлийн 49-57 ДАХ улсын дугаартай “тоёота марк 2” маркийн саарал өнгийн, 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны баруун талын авто машины зогсоолоос иргэн П.Г-ын өмчлөлийн 50-25 ДАХ улсын дугаартай “тоёота чазер” маркийн сувдан цагаан өнгийн, 2500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 23-наас 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны урд талын авто машины зогсоолоос иргэн О.-ийн өмчлөлийн 01-15 ХӨҮ улсын дугаартай “тоёота чазер” маркийн мөнгөлөг өнгийн, 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,

-2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2018 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4/3 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто машины зогсоолоос иргэн Н.Ж-ы өмчлөлийн 18-22 УБЭ улсын дугаартай “тоёота креста-105” маркийн цагаан өнгийн, 1700000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй. Бусдын тээврийн хэрэгслүүдийг 9 удаа авч явахдаа эзнээс нь зөвшөөрөл авч байгаагүй. Бас тэр машинуудын дотроос нь юу ч аваагүй.” гэх мэдүүлэг,  

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 6, 114, 222, 2 дугаар хавтаст хэргийн 8, 56, 132, 183, /, 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-8, 115-121, 188-190, 191-194, 223-227, 2 дугаар хавтаст хэргийн 9-10, 57-60,106-109, 133-140, 184-189,    /,  

-Эд мөрийн баримтаар тооцох тухай 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 23/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 26, 30/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 27, 2 дугаар хавтаст хэргийн 25, 26, 69/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 31-32/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 2 дугаар хавтаст хэргийн 66-68/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 35-38, 2 дугаар хавтаст хэргийн 61-63/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 39/,

 

-Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөрийн тээврийн хэрэгслээр 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед эхнэр, 2 бага охины хамт салхилж яваад 15 цагийн үед гэртээ ирсэн. Машинаа 23 дугаар байрны ертөнцийн зүгээр ард талд байрны зүүн гар талд байрлуулсан. Маргааш өглөө нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 07:30 цагт гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд миний 24-69 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй, оронд нь өөр тээврийн хэрэгсэл тавьсан байсан.Би тээврийн хэрэгслээ 1500000 төгрөгөөр үнэлнэ.

...миний машины бичиг баримт байхгүй байсан. Мөн эрээн футболка алга болсон байсан.

...Улаанбаатар хотод миний машин олдоод өөрийн машинаа төрсөн эгч Б.Баттуяагийн хашаа руу зөөж ачуулсан 80000 төгрөг, бичиг баримт шинээр авсан 32000 төгрөг, нийт 112000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ногоон эрээн футболка хүлээгээд авсан. Түүний үнэлгээг хийлгэхгүй, хуучин футболка байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-44/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны байдлаар 150000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна” гэх 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 53-54/,

 

-Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №3, 4, 5, 6 дугаарын 4 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 111, 184, 219, 2 дугаар хавтаст хэргийн 5, 53, 102, 129, 181, /,

 

-Хохирогч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн 2647УНР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, арын багажны таг нь хар өнгийн Ниссан Пулсар машинтайгаа орой 20 цаг өнгөрч байхад дэлгүүр ороод 21 цаг болж байхад гэртээ орж ирсэн. Тэгээд машины зогсоол дээр байрлуулж тавьчихаад гэрээсээ огт гараагүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед манай эхнэр “чиний машин чинь байхгүй байна” гэхээр нь итгээгүй. Тэгээд гэрээсээ гараад харсан чинь нээрээ миний машин байхгүй байсан.

...Алдагдсан эд зүйлийн үнэлгээ гаргуулахгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153-155/,

 

-Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрээсээ гарчихаад буцаад гэртээ орохдоо нөхрийнхөө машин тавьсан зогсоолын хажуугаар өнгөрөөд 19:45 цагийн үед орсон. Гэтэл машин тавьсан гэх зогсоол дээр машин байхгүй байхаар нь гэртээ ороод нөхөртөө машин байхгүй талаар хэлэхэд тэр үедээ итгээгүй. Дараа нь найз нь дуудахад гэрээсээ гараад машинаа аваад явах гэхэд машин нь байхгүй байсан болохоор машинаа алдагдсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна” гэх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 169-170/,

 

-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 57 дугаар байрны гадна байрлуулж тавьсан 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монголд орж ирсэн хар ногоон өнгийн хюьндэй грейс маркийн 12 хүний суудалтай микро автомашин алдаад Дархан сумын 12 дугаар багийн нутаг 16 давхар байрны ар талын гараашуудын мухарт цоожлоод хаячихсан байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид олж надад хүлээлгэн өгсөн.

...надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-204/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар 8100000 /найман сая нэг зуун мянга/ төгрөг байна” гэх 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 210-211/,

 

-Хохирогч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Дарханд ирээд машиндаа ойр зуурын үйлчилгээ хийсэн. Дарханд байсан манай охин Эрдэнэчимэгийн гэр нь 10 дугаар багийн 511 дүгээр байранд байдаг юм.

...гэрт нь хоноод 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 8:30 цагийн үед гэрээсээ гараад зогсоол дээр байсан машинаа харахад байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн.

... миний машин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн бүтэн олдсон ямар нэгэн эд зүйл эвдэрч гэмтээгүй, алдагдаагүй, надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 235-236/,

 

-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 1-06 тоотод оршин суух хүргэн ах Санжаагийн гэрээс гарсан. Гэтэл манай хамаатны ах Чантуугийн 69-45 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь байрны зогсоол дээр байхаар нь Чантуу ахтай уулзах гээд утас руу нь залгасан. Чантуу ах “ах нь машинаа Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 511 дүгээр байрны гадна зогсоол дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17:00 цагийн орчимд тавьсан чинь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 09:00 цагийн орчимд гараад ирэхэд машин алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “таны машин энд байна” гэж хэлэхэд Чантуу ах цагдаа нартай хамт ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 240/,

 

-Гэрч Б.Ма-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг орой ирж машинаа байрлуулахад одоо зогсож байгаа машины зогсоол дээр Корса машин байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 241/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна” гэх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 245-246/,

 

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 11-12/

 

-Хохирогч Т.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би 16:00 цагийн үед машинаа Дархан сумын 13 дугаар багийн 4 дүгээр байрны гадаа байрлуулаад гэрлүүгээ орсон. Тэгээд би тэр орой 02:00 цагийн үед машинаа харахад миний машин байрны гадаа байсан. Маргааш нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагийн үед гэрээсээ гараад машинаа асаах гэтэл машин алга байсан. Тэгээд цагдаад хандаад байж байтал манай Тэгштулга залгаад “ах аа, таны машин Хээтэй хорооллын 57 дугаар байрны гадаа замын хашлага даваад зогссон байна.” гэж хэлсэн.

... надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-29, 31-33/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 45000 /дөчин таван мянга/ төгрөг байна” гэх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 38-39/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны байдлаар 2000000 /хоёр сая/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 44-45/,

 

-Хохирогч Ш.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Манхан толгой 1-26 тоотод  байх гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байгаад орой манай охин, эхнэр хоёр манай хүүгийн Дархан сумын 8 дугаар багийн Наран хотхон 2 дугаар байранд очихоор миний тоёота марк 2 100 маркийн 49-57 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад тэндээ хоносон. Өглөө миний утас руу охин Минжбадгар залгаад “байрны гадаа байрлуулсан таны машиныг халаах гэтэл алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн.

...машин дотор байсан шинэ цэнхэр өнгийн ажлын хувцас алга болсон үнэ нь 121000 төгрөг, 40 литр шатхууны үнэ 80000 төгрөг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72-73/,

 

-Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би уг машиныг хэзээ, ямар хүн унаж ирээд тавьсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 75/,

 

-Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр 12:10 цагийн үед гэрээсээ гараад машинтай худаг руу явсан. Тэр үед манай хашааны хажуу талд 49-57 ДАХ Марк 2 зогсож байсан. Тэгээд намайг усанд яваад ирсэн чинь цагдаа нар тэр машины хажууд ирсэн байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76-77/,

 

-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой гэртээ байж байгаад 22 цагийн үед гэрээсээ гараад аав Болдбаатарын эзэмшлийн 49-57 ДАХ улсын дугаартай саарал өнгийн Тоёото 100 марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ээж Эрдэнэцэцэгийн хамт Дархан сумын 8 дугаар баг Наран хотхонд ах Бэлгүйтэйн гэрт очихоор явсан. Тэгээд ахын гэрт орж хоноод маргааш өглөө нь гараад машинаа халаах гэхэд аавын машин байхгүй байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 80/,

 

“Дархан-Ус суваг” ХХК-ий 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай албан тоот /2 дугаар хавтаст хэргийн 86/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны байдлаар 121000 /нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2-р хавтаст хэргийн 88-89/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний байдлаар 4000000 /дөрвөн сая/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 94-95/,

 

-Хохирогч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цагийн үед би ажлаа тараад гэрийнхээ байрны хажуу талд 50-25 ДАХ улсын дугаартай тоёота чазер маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан. Маргааш нь манай дарга над руу утастаад “чиний машин манай байрны гадна зогсож байна.” гэж хэлэхээр нь тоглож байгаа байлгүй дээ гэж бодоод гэрээсээ гараад машинаа харсан чинь байхгүй байсан.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 113-114/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 120-121/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 158/,

 

-Хохирогч О.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн ах Далай-Эрдэнийн 01-15 ХӨҮ улсын дугаартай машин 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай гэрийн гаднаас алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудаад үзлэг хийгээд түүнээс хойш 17 цагийн орчим Дархан-Их дэлгүүрийн хажуугаас олдсон.

...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 162/,

 

-Гэрч О.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өдөр нь 13 цагийн үед манай дүү залгаад “машин байхгүй байна.” гэж хэлсэн. Тэгээд гайхаад гарч ирээд харахад машин байсан газар өөр машин байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 168/,

-Хохирогч Н.Жа-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00:30 цагт гэрээсээ гарч автомашинаа халаагаад 01:05 цагт машинаа унтраагаад түлхүүрээрээ цоожлоод гэртээ орж амарсан. Өглөө 06.30 цагт ажилдаа явах гээд гарч иртэл зогсоол дээр байрлуулсан миний автомашин алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

...урд талын гупер болон гэрлэн дохио хагарсан байсан. Мөн машин дотор байсан малд севэн нэртэй нэг блок тамхи алга болсон. Энэ хохирлыг барагдуулж өгнө үү.

...миний машин дотроос Малд севэн нэртэй блок тамхи алга болсон байсан тэр тамхийг бол нэхэмжлэхгүй үнэлгээ гаргуулахгүй. Харин гупер, дохионы 225000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 201-202, 206/,

 

-“Сэргээн засварлахад шаардлагатай сэлбэг материал, засварын ажлын нийт зардал нь 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг болно.” гэх 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 218-219/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч М  нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд М ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М  нь нийт 9 удаагийн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 580 цаг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М  нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хюьндэй” брэндийн логотой баруун дээд буландаа “For” гэх бичигтэй түлхүүр 1 ширхэг, “хюьндэй” брэндийн логотой баруун дээд хэсэгт 1-064 дугаартай хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “тоёота” брэндийн оосор хэсэг нь тасарсан хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “тоёота” брэндийн чиптэй хар өнгийн түлхүүр 1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, чонын шагай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М ад 580 /таван зуун ная/ цаг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М ын энэ хэрэгт цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 424 цагийн ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 156 /нэг зуун тавин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М ад анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М аас 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж-д, 201000 /хоёр зуун нэг мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б-д, 112000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч О нарт тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хюьндэй” брэндийн логотой баруун дээд буландаа “For” гэх бичигтэй түлхүүр 1 ширхэг, “хюьндэй” брэндийн логотой баруун дээд хэсэгт 1-064 дугаартай хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “тоёота” брэндийн оосор хэсэг нь тасарсан хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “тоёота” брэндийн чиптэй хар өнгийн түлхүүр 1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, чонын шагай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ