Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 248

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07-р сарын 01                  Дугаар  248                                    Баруун-Урт                    

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Бага дөрвөлж Хайлаастын 24-29 тоотод оршин суух, /РД:ЛЮ75090202, утасны дугаар 88517310/, Хатигин овогт Төмөрийн Туяагийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Төмөртэй”-н 11-14 тоотод оршин суух, “Уртын цагаан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай, /РД: ЛЮ56062009, утасны дугаар 99932991/, Зээрднүүд овогт Соогийн Адъяад холбогдох

 

“ Ажлын хөлс 800 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2013 оны 11-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Одкон хотхоны 4 байрны орц болон гадна талбайг хариуцан цэвэрлэж байна. Миний хувьд 2014 оныг дуустал Одкон хотхоны 4-н байрны орц, гадна талбайг цэвэрлэж сард айл өрх бүрээс цэвэрлэгээний хөлсөнд 5000 төгрөг хураан авч өөрөө өөрийгөө цалинжуулж амьдралаа залгуулдаг байсан. Гэтэл 2015 оны 01-р сараас эхлэн миний хариуцаж цэвэрлэж байсан орон сууцанд Сууц өмчлөгчдийн холбоо байгууллагдаж, холбооны даргаар Энхбаатар томилогдсон. Ингээд би СӨХ-д харъяалагдан Одкон хотхоны 4-н байрыг өдөр бүр цэвэрлэж, сар бүр Энхбаатар дарга надад цалингаа өгдөг байсан. Харин Энхбаатар дарга нь 2015 оны 09 сарын эхээр ажлаасаа чөлөөлөгдөх болсон. Миний хувьд энэ үед 8, 9 сарын цалингийн үлдэгдэл нийт 300.000 төгрөг авах байсан боловч Энхбаатар дарга айл өрхөөс СӨХ-ны мөнгө орж ирээгүй байна. Мөнгө орж ирэхээр дутуу мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Тэгээд энэ дутуу мөнгөө өгөөгүй ажлаа Со.Адъяа гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Энхбаатар дарга Со.Адъяа гэдэг хүнд ажлаа хүлээлгэж өгөхдөө цэвэрлэгч Туяа, слесарь Энхбат хоёрт цалингийн үлдэгдэл мөнгө өгөх ёстой гэдгээ хэлж байсан. Гэтэл одоогийн дарга Со.Адъяа нь өмнөх сарын үлдэгдэл мөнгө болох 300 000 төгрөгийг өгнө гэчихээд өдий болтол өгөөгүй байна. Со.Адъяа нь дарга болсноос хойш намайг сард 150 000 төгрөгөөр цалинжуулна, үүнээс илүү цалинжуулж чадахгүй гэсэн. Цалин бага ч гэсэн би цэвэрлэгээгээ цаг хугацаанд нь хийж байгаа боловч цалингаа тогтмол сар бүр авч чадахгүй байна. Мөнгө байхгүй гээд өгөхгүй байх юм. Миний хувьд 4 байрны орц, гадна талбайг цэвэрлэдэг болохоор жаахан ч гэсэн цалингаа нэмүүлмээр байна. Сард 150 000 төгрөгөөр амьдрахад хүнд байна гэдгээ Со. Адъяа даргад хэлж байсан боловч ойшоож үзээгүй. Ингээд би Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэй Х.Наранцэцэгтэй уулзаж гомдол гаргасан. Хүний эрхийн мэргэжилтэн Х.Наранцэцэг нь дарга Со.Адъяаг дуудаж миний гаргасан гомдлыг танилцуулсан байсан. Ингэж гомдол гаргасны хүчинд миний цалинг сард 250 000 төгрөг болгохоор болж 1, 2, 3 сарын цалингаа увуулан цувуулан авсан. СӨХ-ийн зүгээс цэвэрлэгээний вок, савангаа нэхүүлэн барин өгдөг. 

Миний хувьд Со.Адъяа даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхээр за гэчихээд өдий болтол гэрээ байгуулаагүй яваад байгаа. Мөн өнөөдрийг хүртэл 4 байрны орц, гадна талбайг цэвэрлээд л явж байгаа. Одоо би 4, 5 сарын цалингаа гаргуулмаар байна. Би нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Амьдралын боломж тааруу, манайх миний цалингаар амьдралаа залгуулдаг. Миний хувьд цэвэрлэгээний хөлсөө өөрөө хурааж авдаг байхдаа амар байсан. СӨХ байгуулагдсанаас хойш цалингаа хугацаанд нь авч чадахгүй, заримдаа 2-3 сарын дараа өгдөгөөс болж өрөнд ороод байна. Цалингаа хугацаанд нь өгөхгүй болохоор хүнээс 300.000 төгрөг зээлээд одоо болтол өгч чадаагүй байна. Мөнгө зээлүүлсэн хүн маань мөнгөө өдөр бүр нэхэж өгөхгүй бол шүүхэд хандана гэж хэлсэн. Иймд Одкон хотхон Уртын цагаан-Өргөө сууц өмчлөгчдийн холбооноос цэвэрлэгээний хөлс болох 2015 оны 8, 9 сарын үлдэгдэл 300 000, 2016 оны 4, 5 дугаар сарын мөнгө болох 500 000 нийт 800 000 төгрөгийг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Уртын цагаан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны дарга Зээрднүүд овогт Соогийн Адъяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Туяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 800 000 төгрөгнөөс 2016 оны 4-5 дугаар сарын 500 000 төгрөгнөөс 100 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл болох 400 000 төгрөгийг төлнө. Сууц өмчлөгчдийн холбооны хяналтын зөвлөлийн хурлаар оруулаад иргэдийн саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн 2015 оны 8,9 дүгээр сарын 300 000 төгрөгийг олгоё. Нийт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар бичсэн: СӨХ-ны захирал С.Адъяа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Туяа нь хариуцагч “Уртын цагаан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны дарга Зээрднүүд овогт Соогийн Адъяагаас  “Ажлын хөлс 800 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр багасгаж  700 000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар болсныг хариуцагч “Уртын цагаан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны дарга Со. Адъяа төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Туяа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 700 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 21 350 төгрөгний тал хувь 10 675 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Туяа, хариуцагч “Уртын цагаан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны дарга Со. Адъяа нар нь нэхэмжлэлийн шаардлага 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Т.Туяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 700 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 21 350 төгрөгний тал хувь 10 675 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ