Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 257

 

 

    

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 05-ний өдөр            Дугаар  257                                 Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Билгэхийн говь” гэх газар оршин суух, /РД:ЛК66072408/ утас:96699916/, Орлой овогт Шаравжамцын Оюунбилэгийн

 

“Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 159/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Оюунбилэг, шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ш.Оюунбилэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийн цалингийн бичилт дутуу мөн зарим хуудсан дээр тамга тэмдэггүй. Мөн 2016.06.22-ны 159/15 дугаартай аймгийн архивын тасгийн цалингийн лавлагаан дээр миний товчилсон нэр болох Бэлгээгээр гаргасан тул ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016.06.22-ны 159/15 тоотод лавлагаа нь Ш.Оюунбилэг миний цалингийн цэсийн лавлагаа мөн болохыг тогтоож Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Орлой овогт Шаравжамцын Оюунбилэг нь Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 159/15 тоот лавлагаа нь Ш.Оюунбилэгийн  цалингийн лавлагаа мөн болохыг тогтоож, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 159/15 тоот лавлагаанд дурдсан Ш.Бэлгээ гэх нэр нь хүсэлт гаргагч Шаравжамцын Оюунбилэг гэх нэртэй тохирохгүй байх боловч тухайн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Орлой овогт Шаравжамцын Оюунбилэг мөн болох нь хөдөлмөрийн дэвтэр болон лавлагаан дээрх бичилтүүд хоорондоо тохирч байгаа, түүнийг Бэлгээ гэж дууддаг байсан гэх гэрч Г.Идэрсайхан, Н.Ганцэцэг нарын мэдүүлэгээр,

 

Ш.Оюунбилэг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймгийн архивын тасгийн  159/15 тоот лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, 

 

           - гэрч, Боржигон овгийн Гомбодоржийн Идэрсайхан /РД: ЛК71022512/-ны Ш.Оюунбилэгтэй Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багт ойролцоо нутагладаг байсан. Энэ үеэс л танидаг болсон. Ш.Оюунбилэг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар 1983-1990 оныг дуустал ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1990 оноос малчнаар ажиллаж байсан. Ш.Оюунбилэгтэй нэг суманд ойролцоо нутагладаг байсан учраас “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг сайн мэдэж байна. Ш.Оюунбилэгийг Бэлгээ гэж дууддаг байсан. Жинхэнэ нэрийг Шаравжамцын Оюунбилэг гэдэг гэх мэдүүлэг,

 

         -гэрч Бух овгийн Намжилзавын Ганцэцэг /РД: ЛЮ70060300/-гийн Ш.Оюунбилэгийг 1983 оноос таньдаг болсон. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багт саахалт айл, ойролцоо нутагладаг байсан. Ш.Оюунбилэг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар 1983-1990 оныг дуустал ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оноос эхлэн ээжтэйгээ хамт малчнаар ажиллаж байсан. Ш.Оюунбилэг нь “Сүхбаатарын зам” нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Ш.Оюунбилэгийг Бэлгээ гэж дууддаг байсан. Архивын тасгийн лавлагаан дээр нэр Бэлгээ гэж бичигдсэн байна. Жинхэнэ нэрийг Шаравжамцын Оюунбилэг гэдэг. Хөдөлмөрийн дэвтрийн цалингийн бичилт болон зарим хуудсан дээр тамга тэмдэггүй байгаа нь тухайн үеийн дарга нарын хариуцлагагүй алдаанаас болсон байх” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Ш.Оюунбилэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 159/15 тоот цалингийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Орлой овогт Шаравжамцын Оюунбилэг мөн болохыг тогтоож, Ш.Оюунбилэгийн 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт Ш.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ