Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00243/И |
Дугаар | 275 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 275
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, РД:******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы хүсэлттэй 153/2016/00243/ И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч З.*******ы өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: З.******* нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01 –ныөдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл саальчин малчинаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч З.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөж эвлэлийн илгээлтээр гарч 1990 оныг хүртэл саальчин, малчинаар ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацааны баримт архиваас олдохгүй байгаа тул миний хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг, тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн намайгХовд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01 –ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчин малчинаар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.******* нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин малчинаар ажиллаж байсан болох нь
2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 708 тоот лавлагаа,
1981 оны 01 сарын 15 өдөр З.*******ы нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,
Гэрч Ш.******* шүүхэд мэдүүлэхдээ “...Би 1980 оноос 1991 оныг хүртэл Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. ******* нь 1980 оноос 1990 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлийн 3 дугаар бригадад ээж Цэрэнхүү, нөхөр Цоож нарын хамт ажиллаж байсан. ******* нь ээжийнхээ хамт нэгдэлд сааль сааж байсан. ******* нь сааль сааж байхдаа үйлдвэрлэлийн даалгавараа 100 хувь биелүүлдэг байсан бид хоёр тэр үед тэмээ мориор сүүгээ аваачиж өгдөг байсан ба сүүлийн үед сүүний машин ирж авдаг байсан нь үнэн... “ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******гийн *******ыг 1981 оны 1 сарын 01 өдрөөс 1990 оны 01 сарын 01 өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин малчнаар ажиллаж байсаныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин малчинаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ