Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01067

 

 

 

2023 05 26 210/МА2023/01067

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00907 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энэрэлт, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.******* нь 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Батмөнхийн гудамж ******* дугаар байр, 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.*******т 200,000,000 төгрөгөөр худалдахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Д.******* 50,000,000 төгрөг төлж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан боловч үлдэгдлийг төлөөгүй. Уг асуудлаар шүүхэд хандаж Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/XT2021/00369 дугаар тогтоолоор хариуцагч Д.*******ээс 137,745,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.******* надад олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Гэтэл хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүхийн магадлал гараад хяналтын шатны шүүх хуралдааны тов зарлагдсан өдөр орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр үнэлэн өөрийн нөхөр Ж.*******ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Ж.*******, Д.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдээгүй буюу хэргийн явцад маргааны зүйлийг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл юм. Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн гэрээ юм.

Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаахыг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Ж.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ж.******* нь Д.*******ээс ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Батмөнхийн гудамжинд байрлах ******* дугаар байрны 1 тоот үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж авсан нь үнэн. Бидний бэлэглэлийн гэрээ байгуулсан үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээнд харшилсан зүйл байхгүй. Д.******* нь бэлэглэлийн гэрээтэй холбоотой үйлдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсэгт заасан Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл ... гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан нь хууль зөрчиж бусдаас бэлэглэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж аваагүй болохыг нотолсон нотолгоо гэж үзэж байна.

2.2. Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох байхгүй.

Иймд Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.*******ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Ж.*******тай гэр бүлийн харилцаагүй бөгөөд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.*******т бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлэглэлийн гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байна. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, эхлүүлэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсэгт заасан хэлцэл байгуулагдсан тохиолдолд тухайн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үр дагавартай байна.

3.2. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үедээ Монгол Улсын ямар нэг хууль тогтоомжийг зөрчөөгүй, хэн нэгэн этгээдийг хууран мэхлээгүй. Мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Ж.*******т үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх үед Д.*******гээс надад холбогдуулан гаргасан орон сууцны төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй маргаж байсан, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байсан тул бэлэглэлийн гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түүний үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 4*******7,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Батмөнхийн гудамж ******* байр, 01 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.*******т 200,000,000 төгрөгөөр худалдаж орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба энэ талаар хариуцагч Д.*******, Ж.******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүхээс Д.*******ээс 137,745,000 төгрөгийг Д.*******д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл тус орон сууцтай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй дээд шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.*******, Ж.******* нар бэлэглэлийн гэрээ байгуулсан. Д.******* нь 2 шатны шүүхийн шийдвэрээр мөнгө төлөх буюу орон сууцны төлбөрийг төлөх зайлшгүй нөхцөлтэй болоод ирэхээр шийдвэр гүйцэтгэлээс хөрөнгөө нуух зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулан тус хөрөнгийг шилжүүлсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зан суртахууны хэм хэмжээнд харшлах хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль нийгмийн зан суртахуунтай зөрчилдөж буй хэлцлийг зан суртахуунд харш хэмээн үзнэ гэж тайлбарласан байдаг. Д.******* нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж бусдад эд хөрөнгөө шилжүүлэхийг хориглосон буюу нэгэнт шүүхийн шийдвэр гаргах нь тодорхой болж байгаа нөхцөлд хариуцагч нь эд хөрөнгөө бусдад шилжүүлэх нь нийтийн зан суртахуунд харш буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн далд санаа агуулан бусад руу шилжүүлж байгаа үйлдэл юм. Хоорондоо хамтын амьдралтай бөгөөд гэр бүлийн баталгаа байхгүй гэх нэрийдлээр эд хөрөнгөө шилжүүлж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн далд санаа юм.

5.2. Д.******* нь 137,745,000 төгрөгийг Д.*******д төлөх үүрэг хүлээсэн шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээс нэг ч төгрөг төлөөгүй хөрөнгө байхгүй, ажилгүй эх нэрийдлээр шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна.

5.3. Анхан шатын шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т тайлбар өгөлгүй Иргэний хуулийн 101 дүгээр зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсгийг тайлбарлаж хуулийг хэрэглэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсээгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ажиллагаа эхэлнэ гэдэг агуулгаар тайлбарласан. Шүүх хууль тайлбарлаж хэрэглэхдээ системчлэлийн тайлбарыг хэрэглэсэн. Хууль хэрэглээний хувьд эхлээд үгчилсэн тайлбар байх ёстой. Үгчилсэн тайлбар хэрэглэгдэх боломжгүй тохиолдолд системчлэлийн тайлбарыг, үүний дараа хууль тогтоогчийн үзэл баримтлалыг тайлбарлана. Анхан шатны шүүх хууль хэрэглээний тайлбарыг буруу хэрэглэсэн.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байхад бусдад шилжүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болох талаар хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлээгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлддэг.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсэг хэрэглэгдэхийн тулд урьдчилсан нөхцөл нь төлбөр төлөгч байх ёстой. Төлбөр төлөгч гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж заасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн тогтоолын дагуу Д.******* нь төлбөр төлөгчийн статустай болно. Д.******* нь төлбөр төлөгч болоогүй учраас өмчлөх эрхээ Иргэний хуулийн 101 дэх хэсэгт заасны дагуу чөлөөтэй захиран зарцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарласан хуулийн эрх бүхий шийдвэр байхгүй үед өмчлөх эрхийг захиран зарцуулж байгаа нь хууль зөрчөөгүй гэдгийг шүүх дүгнэсэн.

6.2. Гомдлын үндэслэлдээ гэр бүл байсан, далд санаа агуулсан гэж тайлбарладаг. Бэлэглэлийн гэрээний хүсэл зоригийг бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлдэг. Ж.******* гэдэг хүн насаараа миний ахуй амьдралд тусалж байсан учраас би тухайн эд хөрөнгийг бэлэглэсэн. Харин гэр бүлийн харилцаа байгаагүй. Энэ талаарх лавлагаа, баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал гомдолдоо худал мэдүүлсэн.

6.3. Д.******* шүүхийн шийдвэрийн дагуу 7,000,000 орчим төгрөг төлөөд явж байгаа. Эрүүл мэндийн шалтгааны улмаас тогтмол орлогогүй байгаа хэдий ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлбөрөө төлж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх хүсэл зориг санаа байхгүй. Алдангийн хэмжээг багасгаж эвлэрвэл хариуцагч зээл аваад төлөх талаар хэлдэг.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Ж.*******, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Отгонцэцэцэгээс 137,745,000 төгрөг гаргуулан Д.*******д олгохоор шийдвэрлэсэн. Анх тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.*******гээс Д.Отгонцэцэцэг рүү буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Үүний дараа шаардлагаа өөрчилж, мөнгө гаргуулахаар шаардсан. Энэ үед анх гаргасан шаардлагадаа үндэслэн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч болох байсан. Нэхэмжлэгч тал энэ арга хэмжээг аваагүй.

7.2. Мөн нэхэмжлэгч нь Ж.*******ыг хариуцагчаар татсан боловч хариуцагч биш гэж үзэж татгалзсан. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан 2 үндэслэл тогтоогдоогүй. Д.******* нь маргаан бүхий эд хөрөнгөнөөс өөр хувийн эмнэлэгтэй. Нэхэмжлэгч энэ үл хөдлөх эд хөрөнгийг авахгүй заавал бэлэглэсэн орон сууцыг авна гэж маргадаг гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдуулан тэдний хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч Д.******* нь 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Д.*******т ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Батмөнхийн гудамж ******* дугаар байр, 1 тоот хаягт байрлах орон сууцыг 200,000,000 төгрөгөөр худалдсан байх ба уг гэрээтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00369 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Уг шийдвэрээр Д.*******ээс орон сууцны үнийн үлдэгдэл болон алдангид нийт 137,745,000 төгрөг гаргуулан Д.*******д олгож шийдвэрлэсэн байна.

3.2. Хариуцагч Д.*******, Ж.******* нар 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, Д.******* нь дээрх орон сууцыг Ж.*******ын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирчээ.

Тус тохиролцоо нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх бэлэглэлийн гэрээний агуулгатай байна.

Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ж.*******ын өмчлөлд орон сууц бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

3.3. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан төлбөр төлөгч Д.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлж эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэх агуулга бүхий гомдлыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 2*******66 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өмнө бусдад шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, уг тогтоолд гаргасан гомдлыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 24 дүгээр тогтоол, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаар тогтоол, Улсын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 1/24******* дугаар тогтоолоор тус тус хүлээн авахаас татгалзжээ.

3.4. Хариуцагч Д.******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/02039 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1717 дугаар магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлоо хянан хэлэлцэгдэхээс өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Ж.*******ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.1.3 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх үед бэлэглэлийн гэрээ хийгдсэн байна.

3.5. Анхан шатны шүүхээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх үндэслэл, журам, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, тэдгээрийн эрх, үүргийн талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32, 33 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн бэлэглэлийн гэрээ хийгдсэн цаг хугацаанд зохигчдын маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээгүй байсан тул Д.*******ийг төлбөр төлөгч гэж тодорхойлохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9 дэх хэсэгт Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх ... гэж заасан ба төлбөр төлөгчөөр тогтоогдоогүй байхдаа хийсэн хариуцагч Д.*******ийн хэлцэл энэ үндэслэлд хамаарахгүй.

 

4. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч нь хөрөнгөө аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хуулиар хориглоогүй, мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэхгүй тул маргаж буй бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хариуцагч Д.******* шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохын өмнө бэлэглэлийн гэрээ хийсэн нь шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгыг агуулсан гэх үндэслэл тогтоогдоогүйг зөв дүгнэсэн, шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

5. Иймээс хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэх ба шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА