Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00232/И |
Дугаар | 274 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 274
Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар баг *******ын 30 дугаар байрны 24 тоотод оршин суух, РД:*******, ******* шавь овогт *******гийн *******ын хүсэлттэй 153/2016/0232/ И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: Ц.******* нь 1987 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр 1987-1994 оныг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архиваас бичиг баримт олдохгүй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1987 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлийн Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээражиллаж байсан болох нь
2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 746 тоот лавлагаа,
1987 оны 04 сарын 27-ны өдөр олгосон №162859 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,
Гэрч Б.******* шүүхэд мэдүүлэхдээ “...Би 1983-1994 онуудад Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, барааны мэргэжилтэнээр ажиллаж байсан. Ц.******* нь 1987 онд Ховд аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн нярваар анх орж байсан. Тухайн үед ******* гэдэг хүний ажлыг авч байсан ба худалдаа бэлтгэлийн анги тарах хүртэл Ц.******* нь аж ахуйн нярав, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******гийн *******ыг 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлийн худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсаныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* шавь овогт *******гийн *******ыг 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлийн Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгч, түүхий эдийн эрхлэгчээр тус тусажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ