Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00200/И |
Дугаар | 278 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 278
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, гэрч С.*******, Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: Л.******* нь 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архи ундааны цехэд үйлчлэгчээр ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1966 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1981 оны 9 сард Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт архи ундааны цехэд үйлчлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1990 онд тухайн ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа хүнсний үйлдвэрийн 40 жилийн ой угтсан социалист уралдаанд тэргүүн байр эзэлж гэрчилгээгээр шагнагдаж байсан. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн архи ундааны цехэд 1981 оноос 1990 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.******* нь Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн архи ундааны цехэд 1981 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь
2016 оны 04 дүгээр сарын 01 –ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 459 тоот лавлагаа,
1982 оны 12 сарын 10 өдрийн Ховд аймгийн хүнсний үйлдвэрээс олгосон Гэрчилгээ,
Хүнсний үйлдвэрийн хамт олны авахуулсан хар зураг эх хувиараа,
1987 оны 12 сарын 10 өдөр Хүнсний үйлдвэрийн захиргаанаас олгосон Баярын бичиг,
1982 оны 12 сарын 10 өдөр Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас олгосон Баярын бичиг,
С.Бямбаа шүүхэд гаргасан тодорхойлолтондоо ” ..Би Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн архи амтат усны цехийн даргаар 1967-1984 онуудад ажиллаж байсан. 1984 оноос эхлээд Ховд аймгийн Багшийн дээд сургуульд орж суралцсан. ******* бид хоёр 1981-1984 оны 9 сарыг хүртэл хамт нэг үйлдвэрт ажиллаж байсан нь үнэн... гэх баримт,
Гэрч С.*******гийн “.. Л.******* нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архи ундааны цехэд надтай хамт 1980-1990 онд ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.ийн “ Л.******* нь хүнсний архи ундааны цехэд үйлчлэгчийн ажлыг хийж байсан ажилд орсон оныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******гийн *******г 1981 оны 09 дүгээрсарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архи ундааны цехэд үйлчлэгчээр ажиллаж байсаныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******г 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архи ундааны цехэд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ