Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 02 210/МА2023/01103

 

 

******* ******* ******* ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 181/ШШ2023/01084 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь ******* дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 144******* дугаар шийдвэрийг үндэслэн явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлж өмчлөх эрхтэй болсон.

Энэ үеэс хойш өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхээр ******* сууц өмчлөгчдийн холбоонд албан бичиг хүргүүлж, суллаж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч суллаж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* сууц өмчлөгчдийн холбоо нь уг агуулахын талбайг тус байрыг барьсан гүйцэтгэгч ******* ******* ХХК-аас авсан. Нэхэмжлэгч нь сургалт боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийн 000010*******01 дугаар гэрчилгээ авсан нь хууль бус байна. Учир нь тус газарт сууц өмчлөгчдийн холбооны эзэмшилд байдаг, бүх дулааны магистрал, халуун хүйтэн усны шугам байдаг. Үүний засвар үйлчилгээг нэхэмжлэгч хариуцах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ТБАГУТҮГ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаартай байрны агуулахын хэсэг тоот, 30 м.кв талбайг хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-д зааснаар ******* ******* ******* ТБАГУТҮГ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооноос *******0,200 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ТБАГУТҮГ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Манай сууц өмчлөгчдийн холбоо нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, 41 дүгээр байранд 2 орцтой нийт 32 өрхтэй. Барилгыг барьсан компанийн зураг төсөлд сууц өмчлөгчдийн холбоо болон техникийн өрөө гэсэн албан ёсны эскизтэй батлагдсан. Манай сууц өмчлөгчдийн холбооны гадна талаас ордог В1 давхарт байрлалтай өрөө юм. Үүнийг бусдад шилжүүлснийг мэдээгүй, бусдад өмчлүүлнэ гэж бодоогүй. Гэтэл аль хэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулчихсан, агуулахын зориулалттай болгож өөрчилсөн байна. Уг өрөөнд барилгын дулааны магистрал, халуун хүйтэн усны бүх шугам байрладаг. Бид ариун цэврийн болон угаалгын өрөөний асуудлыг шийдвэрлэсэн. 32 айл хохирох гээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбарын агуулга:

Шүүх маргааныг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, ямар нэгэн хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан агуулгад нийцэхгүй гомдол гаргасны зэрэгцээ давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргахыг хүсэж байгаа нь ойлгомжгүй байгаа нь гомдол бүхэлдээ үндэслэлгүй болохыг харуулж байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТБАГУТҮГ нь хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ******* дүүрэг, ******* дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. ******* дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 144******* дугаар шийдвэрээр ******* ******* ХХК-аас 38,000 ам.доллар гаргуулан Хөгжим бүжгийн коллежид олгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Хөгжим бүжгийн коллеж болон С.ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, дээрх 38,000 ам.долларын төлбөрт тооцож С.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий 1/11509 дугаар албан бичиг, Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 1*******9 дугаар хүсэлт, С.ийн 2016 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн өргөдөл баримтуудыг үндэслэн Хөгжим бүжгийн коллежийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн байна.

3.2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт ******* бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ТБАГУТҮГ (хуучнаар Хөгжим бүжгийн коллеж)-ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэх үндэстэй.

3.3. Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь тус үл хөдлөх эд хөрөнгөд барилгын дулааны магистрал, халуун хүйтэн усны бүх шугам байрладаг тул хариуцагчийн эзэмшилд байх ёстой, мөн үл хөдлөх эд хөрөнгийг барилгын гүйцэтгэгч ******* ******* ХХК-аас шилжүүлж авсан гэж маргаж, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

3.3.а. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаас үзэхэд, ******* ******* ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй, зоорийн зориулалттай, нийт 114*******.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м.кв талбайг иргэн Д.Буянтогтохтой байгуулсан 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захиалгын гэрээг үндэслэн шилжүүлснээр анх агуулахын зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Д.Буянтогтохын өмчлөлд 2008 оны 0******* дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн, улмаар Д.Буянтогтохоос С.т 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

3.3.б. Түүнчлэн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байх бөгөөд орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан.

Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд барилгын дулааны магистрал, халуун хүйтэн усны бүх шугам байрладаг, мөн барилгын гүйцэтгэгч ******* ******* ХХК-аас шилжүүлсэн гэх татгалзлаа хариуцагч нь баримтаар нотлоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 181/ШШ2023/01084 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.3, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар ******* Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА