Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 276

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.                                                                   

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Хүсэлтийн шаардлага: О.******* 1973 оноос 1975 он хүртэл, 1978 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд  малчинаар  ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.     

Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд тасралтгүй 13 жил ажилласан. Мөн энэ хугацаанд мал тууж байсан ба нэгдлийн хонь, ямаа адуу, үхэр маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр цалин дутуу бичигдсэн учраас тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1973 оноос 1975 он хүртэл, 1978 оноос 1989 он  хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд малчинаар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                               ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хүсэлт гаргагч  О.******* нь 1973 оноос 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01 –ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд  малчинаар ажиллаж байсан болох нь

2016 оны 04 дүгээр сарын 12 –ны өдрийн  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 630 тоот лавлагаа,

О.*******гийн Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлийн 1980-1981, 1983-1985, 1989 онуудын 70 дугаар дансан дээрхи цалингийн түүвэр,

1986 оны ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон Талархал,

Гэрч Х.******* шүүхэд мэдүүлэхдээ ”...Би Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд 1973-1989 онуудад мал маллаж байсан. Намайг мал маллаж байхад *******гийн ******* нь манай 1 дүгээр бригадад  1973-1991 онуудад мал маллаж байсан нь үнэн...”  гэх мэдүүлэг,

Гэрч Ж.******* нь шүүхэд мэдүүлэхдээ “... Би Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. *******гийн ******* нь намайг ******* сумын 1 дүгээр бригадад мал маллаж байхад нэгдлийн тууварын мал тууж байсан мөн өвлийн цагт нь тугал малладаг байсан. 1990 оноос эхлээд нэгдэл тарах хүртэл тэмээ маллаж байсан нь үнэн “гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******гийн *******г 1973 оноос 1975 оны 05 дугаар сарын 15-ныөдөр хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд  малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1973 оноос 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1978 оны 06 сарын 26 өдрөөс 1989 оны 12 сарын 01-ний өдөрхүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд  малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ