Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар баг 5-58 дугаар байрны компьютер тоглоомын газарт иргэн Н.Нгийн нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Компьютер тоглоомын газар тоглож байтал манай найзын найзынх нь эхнэр нь архи үнэртүүлж орж ирчихээд нөхөртэйгөө хэрэлдээд зодолдоод байхаар нь гараад наад асуудлаа зохицуул, энэ үйлчилгээний газар гэж хэлэхэд нулимаад цохиод байхаар нь нүүр рүү нь алгадсан. Нөхөр нь аваад гарсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд 5-58 айлд байдаг РС тоглоомын газар очоод нөхөр Мийг явъя гэсэн чинь одоо дууслаа байж бай гэхээр нь би гэрлүүгээ харъя гэсэн чинь хажууд нь тоглож байсанЭ гэдэг залуу даварчихсан гичий вэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм гээдЭг алгадсан чинь босож ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохихоор нь манай нөхөр М босож ирээд салгахаар нь би гараад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О миний хажууд байсан болохоор болиоч дээ олон нийтийн газар хэрэлдээд гэсэн чинь Н чамд ямар хамаатай юм бэ би нөхөртэйгөө ярьж байна гээд тэр 2 хоорондоо маргалдаж байгаад Оийг Н алгадсан чинь О босоод Нтай маргалдаж байсан...Тэгсэн чинь гэнэт Н уйлахаар нь эргээд харсан чинь Нгийн нүдэн дээр улайгаад томбойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Шинжээчийн ... дугаартай: “...Н.Нгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх- ийн 19 дүгээр хуудас/

Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 18-р хуудас/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар баг 5-58 дугаар байрны компьютер тоглоомын газарт иргэн Н.Нгийн нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Хохирогч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд би 5-58 айлд байдаг РС тоглоомын газар очоод нөхөр Мийг явъя гэсэн чинь одоо дууслаа байж бай гэхээр нь би гэрлүүгээ харъя гэсэн чинь хажууд нь тоглож байсанЭ гэдэг залуу даварчихсан гичий вэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм гээдЭг алгадсан чинь босож ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О миний хажууд байсан болохоор болиоч дээ олон нийтийн газар хэрэлдээд гэсэн чинь Н чамд ямар хамаатай юм бэ би нөхөртэйгөө ярьж байна гээд тэр 2 хоорондоо маргалдаж байгаад Оийг Н алгадсан чинь О босоод Нтай маргалдаж байсан...Тэгсэн чинь гэнэт Н уйлахаар нь эргээд харсан чинь Нгийн нүдэн дээр улайгаад томбойсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Од аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Н.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Од торгох ялыг хуульд заасан /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1/ хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Оэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч Б.Оэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН