Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00125/И |
Дугаар | 285 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 285
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Б.Мангилик, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймаг ******* сумын 10 дугаар баг, ******* багийн .. дугаар гудамж .. тоотод оршин суух, ПЕ:******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй, Ховд аймаг ******* сумын ******* баг, Шинэ Алтайн буйлаастын ******* тоотод оршин суух, ПЭ:******* регистрийн дугаартай овогт ийн т холбогдох гэм хорын хохирол 2 260 850 төгрөг гаргуулах, А.ын сөрөг нэхэмжлэлтэй Т.*******аас гэм хорын хохирол 1 704 450 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/0125/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадамхорлоо
Хариуцагч: А.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ганбаатар
Иргэдийн төлөөлөгч:Х.Энхцэцэг
Нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.
Т.******* нь А.оос гэм хорын хохирол 2 260 850 төгрөг гаргуулах, А. нь Т.*******аас гэм хорын хохирол 1 704 450 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар машин барьж явж байгаад эсрэг урсгал сөрж орсны улмаас миний бие нь биедээ гэмтэл авч эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хохирч байна. А.оос гэм хорын хохиролд 2 260 850 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь манай хүргэн байгаа юм. Машин бариад явж байхад нь А. нь согтуу машин барьж яваад осол гаргаж 2 хүний биед гэмтэл учируулчихаад эргүүлээд сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг би зөвшөөрөхгүй. А. нь эрүүл машин бариад явж байсан бол осол гарахгүй л байх байсан. Архи ууж ухаангүй машин барьж яваад 2 хүний эрүүл мэндэд гэмтэл учруулаад, бүхэл бүтэн машиныг юу ч үгүй болгочихоод өнөөд Т.*******ыг буруутгаад өөрийгөө зөвтгөөд мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Жолооны машин нь тугаа авсан л бол бусад цагаар өөр ажил хийж болох эрх нь нээлттэй байдаг юм. Хажууд нь хөлслөөд сууж явсан Энхзаяад бүсээ бүсэл гэж хэлээд бүслүүлсэн байдаг. Энхзаяа нь 80 айлаас орж цүнхээ авахаар буугаад буцаж орж ирэхдээ бүсээ бүслээгүйг анзаараагүй гэж Т.******* ярьдаг юм. Ослоос хойш ажил хийж чадахгүй эмнэлэг гэж яваад хэцүү байна. Иймд гэм хорын хохирол 2 177 300 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө би согтуу машин барьж яваад Т.*******ын машиныг мөргөсөн нь үнэн. Эмнэлэг дээр нь очоод уучлалт гуйгаад тухайн үед эм тарианы мөнгө болон шаардлагатай мөнгийг нь өгч байсан. Т.*******, түүний хажууд явсан Энхзаяа нарын эрүүл мэндэд би илүү анхаарсан. Энхзаяад 1 700 000 төгрөг, Т.*******т 88 000 төгрөгийн эмчилгээ буюу эм тарианы мөнгийг өгсөн. Т.******* нь суудлын бүс зүүгээгүй, би болохоор согтуу явж байсан гэж буруутгасан. Т.******* нь жолооны багш мөртлөө албаны машиныгашиглан ажлын бус цагаар хөлсөнд явж байсан. Олны буян авто сургуульд машины хохирол 1 600 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн.
Олны буян авто сургууль нь машинаа засуулаад Т.*******ыг ажилд аваад ажиллуулах боломжтой. Олны буян авто сургуулийн захирал Бямбаа нь машинаа засуулахын оронд дахиад мөнгө нэхээд намайг шүүхэд өгсөн байгаа. Т.******* нь ажилгүй байсан хугацааны цалинг надаас биш Олны буян авто сургуулиас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Т.*******аас би эргүүлээд 1 700 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь Т.*******ын машинд сууж явсан Энхзаяад төлсөн хохирлын мөнгийг нэхэмжилж байна. Т.******* нь өөрөө болон хажууд сууж явсан зорчигч Энхзаяад суудлын бүсийг нь бүслүүлээгүйгээс болоод гэмтэл учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Т.*******ын нэхэмжлэлтэй А.т холбогдох гэм хорын хохиролд 2 260 850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.ын нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох 1 704 450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Хариуцагч А. нь нэхэмжлэгч Т.*******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 683 тоот Ховд аймгийн Прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол /хх-ийн 184-185 хуудас /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41 хуудас/, 527, 535, 38 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43, 48 ,46-47 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 26, 30-ны тайлбарууд /хх-ийн 44 -45 хуудас/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон /хх-ийн 49 хуудас/ баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Хариуцагч А.оос нэхэмжлэгч Т.*******т 83 550 төгрөгийг хохиролд төлсөнийг талууд маргаагүй байна.
Гэтэл нэхэмжлэгч Т.*******аас ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд /хх-ийн 12 хуудас ар тал/ толгой тархины гэмтлийн оношийг бичээгүй байх атал толгой тархины өвчний үед хэрэглэдэг эмнүүдийг /фезам...бусад/ бичсэн нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй эргэлзээтэй баримт байна.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт баримтын /хх-ийн 12 хуудас ар тал/ эмчлэгч эмчийн эмчилгээ бичсэн хэсэгт фезам, актовеган болон бусад эмнүүдийг өдрийн 3-аар 10 хоног уух тухай бичилт хийсэн байхад Ачит алтан хундагаас олгосон зарлагын /хх-ийн 11 хуудас/ баримтад фезам 60 ширхэг актовеган болон бусад эмүүдийг тус бүр 60 ширхэг гэх мэт үндэслэл муутай баримт авагдсан, шинжээчийн дүгнэлтэд тархи доргисон хөнгөн гэмтэл гэсэн байхад эмчийн оношгүй толгой тархины эмийн жагсаалт гаргасан, хэн гэдэг эмчийн ямар бичиг оношийн зөвшөөрөлөөр эм авсан нь тодорхойгүй, эмчийн оношоос зөрүүтэй баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул нотлох баримтын хувьд эргэлзээтэй , үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Т.******* нь цалин хөлс нэхэмжилсэн боловч хөнгөн гэмтлээс /шинжээчийн дүгнэлтээр/ болж эмчийн акт авсан ,ажилд очих боломжгүй эмнэлэгт хэвтсэн гэсэн нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлага нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанаар нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй баримтууд хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй 2 260 850 төгрөгийг хариуцагч А.оос гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Т.*******аас 1 704 450 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч А.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь А. нь Т.*******т гэм хор учруулсан нь тогтоогдсон ба сөрөг нэхэмжлэлд үндэслэл болгож буй хохирлыг А. нь Т.*******аас сөрөг нэхэмжлэл болгон нэхэмжлэх хуульзүйн үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2 260 850 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 51 123 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******аас гаргуулах, 1 704 450 төгрөгийн сөрөг нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамж 42 221 төгрөгийг хариуцагч А.оос гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох гэм хорын хохирол 2 260 850 төгрөг гаргуулах, А.ын сөрөг нэхэмжлэлтэй Т.*******т гэм хорын хохирол 1 704 450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 51 123 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******аас, 42 221 төгрөгийг хариуцагч А.оос тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ