Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00256/И |
Дугаар | 262 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 262
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн 153/2016/0256/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ Нь:
Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оноос 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн синтарч , сумын мал эмнэлгийн тасгийн Аптекийн эрхлэгч бага эмч, ******* багт малын бага эмчээр ажиллаж байсан. Нийт мал эмнэлэгийн салбарт 14 жил 2 сар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн үеийн тушаал шийдвэрүүд архиваас олдохгүй байгаа тул тухайн жилүүдэд ажиллаж байсан холбогдох бичиг баримтыг үндэслэн 1978 оноос 1992 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.*******ийг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн синтарч /малын бага эмч/, сумын мал эмнэлгийн тасгийн Аптекийн эрхлэгч бага эмч , ******* багт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн синтарч, сумын мал эмнэлгийн тасгийн Аптекийн эрхлэгч бага эмч, ******* багт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 633 тоотоор ирүүлсэн мал эмнэлгийн лавлагаа,
-Б.*******ийн 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Б.*******ийн БНМАУ-ын ******* аймгийн Мал эмнэлгийн газрын дэргэдэх мал эмнэлгийн курсын малын бага эмчийн 08 дугаартай үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-1985 оны 01 сарын 12-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-1988 оны 03 сарын 26-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-1981 оны 02 сарын 28-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Гэрч Ц.Нордуудын“... Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар 1978 оноос эхлээд 1980 оныг хүртэл ажиллаж байгаад түүнээс хойш сумын мал эмнэлэгт малын бага эмчээр, мөн ******* бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад 1992 оны үед нэгдэл тарах үеэр ажлаасаа гарсан ...” гэх мэдүүлэг,
-Гэрч А.Цэрэнжавын“...Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадад эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар 1978 оноос эхлээд 1980 оныг хүртэл ажиллаж байгаад түүнээс хойш малын бага эмчээр, мөн ******* бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад 1992 оны үед нэгдэл тарах үед ажлаасаа гарсан ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ийг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 10-наас 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн синатарч, сумын мал эмнэлгийн тасгийн Аптекийн эрхлэгч бага эмч, ******* багт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Б.******* нь шүүх хуралдаанд өвчний улмаасоролцож чадахгүй намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг түүнийг байлцуулахгүйгээр явуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ы *******ийг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн сенитарч, сумын мал эмнэлгийн тасгийн Аптекийн эрхлэгч бага эмч, ******* багт малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ