Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00225/И |
Дугаар | 263 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 263
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг ******* сумын ******* ******* багт оршин суух, ПВ:******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн төлбөр 3 608 183 / гурван сая зургаан зуун найман мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00225/ индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь тус банкны салбараас 3 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 221 толгой мал, 6 ханатай гэр, нарны үүсгүүр, суудлын машин барьцаалуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөг төлсөн. Д.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймээс банк зээлийн гэрээний 2.4, 5.1.5, 5.1.9, 7.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 597 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10 485 төгрөг, нийт 3 608 183 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь мал авах гэж зээл авсан нь үнэн бөгөөд зээлийг өөрийн боломжоороо төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 597 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10 485 төгрөг, нийт 3 608 183 төгрөгийг төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 681 төгрөгийн тавин хувь болох 36 340 төгрөгийг төрийн сангаас, 36 340 төгрөгийг хариуцагч Д.*******гаас гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох үндсэн зээлийн төлбөр 3000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 597698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10485 төгрөг, нийт 3608183 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72681 төгрөгөөс 36340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 36340 төгрөг, хариуцагч Д.*******гаас 36340 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ