Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 263

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ  би

Нэхэмжлэгч: ******* банкны Ховд аймаг дахь салбарын   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг ******* сумын ******* ******* багт оршин суух, ПВ:******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн төлбөр 3 608 183 / гурван сая зургаан зуун найман мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00225/ индекстэй иргэний хэргийг  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбар  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******  нь тус  банкны салбараас 3 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 221 толгой мал, 6 ханатай гэр, нарны үүсгүүр, суудлын машин барьцаалуулсан.  Зээлдэгч нь үндсэн зээлд 0 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөг төлсөн. Д.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймээс банк зээлийн гэрээний 2.4, 5.1.5, 5.1.9, 7.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 597 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10 485 төгрөг, нийт 3 608 183 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь мал авах гэж зээл авсан нь үнэн бөгөөд зээлийг өөрийн боломжоороо төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 597 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10 485 төгрөг, нийт 3 608 183 төгрөгийг төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг  баталж хэргийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна.

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 681 төгрөгийн тавин хувь болох  36 340 төгрөгийг төрийн сангаас, 36 340 төгрөгийг хариуцагч Д.*******гаас гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт  буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                           ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.******* банкны Ховд аймаг дахь салбарын   нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох үндсэн зээлийн төлбөр 3000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 597698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10485 төгрөг, нийт 3608183 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72681 төгрөгөөс 36340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 36340 төгрөг, хариуцагч Д.*******гаас 36340  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ