Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0627/З/Н |
Дугаар | 001/ХТ2021/0110 |
Огноо | 2021-05-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2021/0110
Э.Г, Э.Б, Л.Г
нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг
дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад
тус тус холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд Д.Г-О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолтой хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Э.Г-гоос Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Галбаатар, З.Ү, Д.Г-О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Г-д Вайлд Хорс ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах,
-Л.Г, Э.Б нараас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.Ч, Д.Галбаатар, З.Үнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б-д Survey of porigono ХХК-ийн үйлдсэн 524.3 м.кв талбай бүхий газрыг, Л.Гүндэгмаад Survey of porigono ХХК-ийн үйлдсэн 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал: Э.Г, Л.Г, Э.Б нар нь 2009 оноос хойш оршин амьдарч буй газарт нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн А/1177 дугаар захирамжийн хавсралтаар иргэн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт амины орон сууцны зориулалтаар 600 м.кв газрыг тус бүр эзэмшүүлсэн, энэ нь байршлын хувьд нэхэмжлэгч нарын өмчлөхийг хүсч буй газартай хэсэгчлэн давхцалтай. Нэхэмжлэгч нараас ... газар өмчлөх хүсэлтээ удаа дараа гаргахад зөрүүтэй тайлбар хэлж буцаасан атлаа дүүргийн Засаг даргын захирамж бүхий өөр хаягт байрлах газрыг гуравдагч этгээд нарт шилжүүлэхдээ бидний оршин амьдарч буй газартай давхцуулан олгосон нь хууль бус... гэж маргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г-О, Г.н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Г-д Вайлд Хорс ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, 1 дэх заалтын дараа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг 3, 4, 5 болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-оос шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү гэжээ. Үүнд:
-Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасныг буруу тайлбарласан. Шүүхээс нэхэмжлэгч Э.Г-гийн 2009 онд өгсөн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй үзүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.
-Шүүх шийдвэр, магадлалдаа нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжаар нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн 90 га газраас нийслэлийн Засаг даргын 2011 оны 628 дугаар захирамжаар ... маргаан бүхий газраас өөр байршил,... нийслэлийн Биеийн тамир, спортын газарт 23,000 м.кв газрыг шилжүүлж холбогдох хэсэг нь хүчингүй болгосон захирамжийг уг газрыг бүхэлдээ хүчингүй болсон мэтээр тайлбарлаж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
6. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-гоос давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:
-Давж заалдах шатны шүүх ...Э.Г-г Хан-Уул дүүргийн Засаг даргад 2011 онд гаргасан өргөдлийг нэхэмжлэгч тус газрыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй байсан гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
-Нэхэмжлэгч Э.Г нь газар эзэмшүүлэх хүсэлтээ тухайн шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг даргад гаргаж байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу эс үйлдэхүй байгаа гэж үзэн нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үнлэслэлгүй.
7. Гуравдагч этгээд Д.Г-Ооос шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэл гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Үүнд:
-Гуравдагч этгээд Д.Г-О миний эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч нарын маргаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давцаагүй, давхцал үүсгэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх газрын давхцалын талаар үндэслэл бүхий нэг ч дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн газрын давхцалын талаар дурьдсан дүгнэлт үндэслэлийг няцааж үгүйсгээгүй атлаа зөвхөн ... 2011 оны 09 сард хүсэлт гаргасан байна... гэх үндэслэлийг зааж гуравдагч этгээд Д.Ган-Оч миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус.
-Д.Г-О миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн ганц үндэслэл нь Э.Ггоос 2011 оны 09 дүгээр сард дүүргийн Газрын албанд хандаж газар өмчлөх тухай хүсэлт гаргасан гэх боловч Э.Г нь 2011 оны 09 дүгээр сард газар өмчлөх хүсэлт гаргаснаас хойш тухайн хүсэлтийнхээ дагуу хуульд заасан ямар арга хэмжээ авсан эсэх, хариуцагч тухайн хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэсэн буюу шийдвэрлээгүй эсэх, дээд шатны албан тушаалтанд хандаж гомдол гаргасан эсэх, газар өмчлөх тухай хүсэлттэйгээ холбогдуулан шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан зэрэг үйл баримтуудыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
8. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-оос шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү гэжээ. Үүнд:
-Нэхэмжлэгч нараас Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад хоёр удаа ...Газар өмчлөх... тухай хүсэлт гаргасан байдаг бөгөөд маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтэй байгаагаа 2009 оноос хойш маргаан бүхий акт гарсан 2018 оны 12 дугаар сарыг хүртэл нэг ч удаа гаргаж байгаагүй. Маргаан бүхий 2018 оны А/1177 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт, эрхийг зөрчсөн байх боломжгүй.
-Нэхэмжлэгч нарын хувьд газрын давхцалаа тодорхойлж буй үндэслэл, нөхцөлүүд нь Газрын тухай хуульд заасан хуульд заасан шаардлагыг хангаж чадахгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримт буюу хувийн компаний хийсэн кадастрын зургаар ...Давхцалтай байна... нөхцөл байдлыг тогтоож байгаа нь хууль бус.
-Давж заалдах шатны шүүх Э.Г-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 21.2.3, 21.5.3, 31.3, 35.1.4, 32.2, 38.2, 38.3-т заасан хуулийн зүйл хэсгүүдээр зохицуулагдах харилцаа биш байхад давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлаж буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхэд халдсан нь илт хууль бус үйлдэл юм.
-Нэхэмжлэгч Э.Г-гоос 2011 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасныг дүүргийн Газрын албанаас 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуг хүргүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 54.1.8, 106.2 дахь хэсгүүдэд заасан үр дагавар үүссэн байгаад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.
9. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбар: Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Э.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
11. Шүүх дараах асуудлуудад хариулт өгөх замаар энэ хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч түрүүлж хүсэлтээ өгсөн боловч тухайн газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан, уг нэгж талбар бүхий газарт дараа нь өөр бусад иргэдэд мөн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх, энэ нь түрүүлж хүсэлт гаргасан болон уг газарт бодит байдлаар оршин сууж байсан нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулиар олгогдож, хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэх; 2. Нэхэмжлэгч нар уг газар дээр бодит байдлаар амьдарч байсан нь тухайн газрыг эзэмших эрхийн маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нарт давуу байдал үүсгэх эсэх; 3. Гуравдагч этгээд нарт дүүргийн Засаг даргын захирамжаар өөр байршилд эзэмшиж байсан бусад иргэдийн газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжүүлж эзэмшүүлсэн гэдэг нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх.
12. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд цугласан нотлох баримтад үнэлэлт өгөх замаар Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж дээрх асуудлуудад үндэстэй хариулт өгсөн байна.
1. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын давхцалын тухайд:
13. Нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан бөгөөд оршин сууж байсан болон гуравдагч этгээдүүдийн шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсон гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газар нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/527 дугаар албан бичгээр ... Полигонометр ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн нэхэмжлэгч Э.Г-гийн кадастрын зураг нь Н.Н, Д.Г нарын газартай, мөн тус компанийн үйлдсэн нэхэмжлэгч Э.Б-гийн эзэмшлийн газар нь З.Ү, Г.Ч нарын газартай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
Гуравдагч этгээд Д.Г-Оийн газар давхцаагүй, давхцал үүсгэх боломжгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлын тухайд:
14. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/2556 албан бичгээр ... нэхэмжлэгч Э.Ггийн хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Д.Ган-Очийн эзэмшиж буй 700 м.кв талбайтай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон байна.
2. Нэхэмжлэгч Э.Г-гийн түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан тухайд:
15. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтийг дүүргийн газрын албаар дамжуулан тухайн шатны Засаг даргад гаргах нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д нийцсэн. Нэхэмжлэгч Э.Г газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасан, уг хүсэлтийг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй. Мөн Э.Г-гийн хүсэлтэд өмчлөх гэж бичсэн нь уг газрыг хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр эзэмших түүний хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл биш.
16. Хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн 90 га газрыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн холбогдох хэсгийг мөн Засаг даргын 2011 оны 628 дугаар захирамжаар хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон.
17. Иймээс хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалган тогтоох үүрэгтэй бөгөөд түрүүлж эзэмших хүсэлт гаргасан буюу Э.Гд ... газрын давхцалтай гэж татгалзаж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан түрүүлж эзэмших хүсэлт гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-ийн газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.
18. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оч, Г.У, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд Д.Г-О нарын хүсэлтээ Нийслэлийн засаг даргад гаргаж байгаагүй, баталсан загварын дагуу гаргаагүй, газар өмчлүүлэх харилцааг зохицуулсан хуулиар шийдвэрлэгдэх ёстой асуудлыг Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж шийдсэн гэх агуулга бүхий гомдлыг хүлээж авах үндэсгүй юм.
3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын хэрэглээний тухайд:
19. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавьсан. Энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхой нэгж талбар бүхий газар эзэмшиж буй этгээдийн эрхийг хамгаалахаас гадна гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ. Нэхэмжлэгч Э.Ггийн тухайн газрыг эзэмших хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн байдал энэ зохицуулалтад хамаарна.
20. Нөгөө талаар, тухайн хүсэлт гаргасан газартаа оршин сууж байсан нь эзэмших эрх үүсгэхгүй боловч, эзэмших хүсэлтээ гаргасан этгээдийн хувьд буюу энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгчид хууль ёсны ашиг сонирхол үүссэн болохыг илтгэнэ. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар хүсэлтийг хүлээн авмагц газрын алба зохих журмын дагуу хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэн бүртгэж, уг бүртгэлийн цаг хугацааг баталгаажуулсан тодорхойлолтыг өгнө. Энэ нь хуулиар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж болох газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн хүсэл зоригийг хамгаалж буй хэлбэр бөгөөд хууль ёсны ашиг сонирхол үүссэн болохыг баталгаажуулж буй хэрэг юм.
21. Иймд гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тодорхойгүй гэх агуулгатай гомдол хангагдах боломжгүй.
4. Эс үйлдэхүй байхгүй тул даалгах боломжгүй гэх гомдлын тухайд:
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус 1) эс үйлдэхүй болон 2) татгалзлын аль алинд холбогдуулан гаргаж болно. Нэхэмжлэгчийн тодорхой шийдвэр гаргуулахыг хүсэж түрүүлж гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсөн атлаа уг газарт өөр иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон буюу хариуцагчийн татгалзал хууль бус тул нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгасан нь үндэстэй.
5. Газрын тухай хуулийн 38 дахь заалтын хэрэглээний тухайд:
23. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт нь тодорхой нэгж талбарын газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхийг ойлгоно. Харин тодорхой нэгж талбарын газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрыг эзэмших эрх бусдад үүсгэх/шилжих боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарт уг газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу үүсээгүй, шилжүүлээгүй тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.
24. Учир нь маргаан бүхий актаар гуравдагч этгээд нарт газраа шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан иргэдийн эзэмшлийн газраас огт өөр байршилд гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, газрыг шилжүүлж авсан гэх үйл ажиллагаа хууль ёсоор хийгдээгүй байна.
25. Иймд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... газрын давхцал байхгүй, Э.Ггийн газар эзэмших хүсэлтэд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгсөн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхэд халдах үндэслэлгүй,... гэх агуулга бүхий шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох гомдлыг хангахгүй үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн тухайд:
26. Анхан шатны шүүхийн шийдвэр дэх гуравдагч этгээдийн байршил солих хүсэлтээс хойш байх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох эсэх нь гуравдагч этгээдүүдийн газрын байршлыг солих хүсэлт хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарахаар байна гэх дүгнэлт буруу бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн тэднийг ... хүсэлт гаргахаас өмнө гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгогдсон хэдий ч өөр байршилд газрыг шилжүүлж эзэмшүүлсэн ... нь Газрын тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэл тул гуравдагч этгээдүүдийн байршил солих хүсэлтийг Л.Г, Э.Б нарын хүсэлтийг шийдвэрлэсэн шинэ акт гаргахад харгалзан үзэх шаардлагагүй. Шүүхүүд Л.Г, Э.Б нарын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар холбогдох захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тухайд нэхэмжлэгч нараас хяналтын гомдол гаргаагүй болно.
27. Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ гаргаж, оршин сууж байсан нэхэмжлэгч болон огт өөр байршилтай газрыг бусдаас шилжүүлж авсан гэдэг үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон гэх гуравдагч этгээдүүдийн эрх зүйн байдлын тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-ийн газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг үндэслэн дүгнэлт хийвэл нэхэмжлэгчийн шаардлага хууль ёсны байна.
28. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд Д.Г-О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, гуравдагч этгээд Д.Г-О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нараас тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ