Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  12  210/МА2023/01173

 

 

О.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 182/ШШ2023/01267 дугаар *******тэй

Нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02012 дугаар *******ээр О.*******гаас 73,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 593,150 төгрөг, нийт 73,593,150 төгрөг гаргуулж ******* ******* ХЗХ-д олгохоор *******лэсэн. Шийдвэр ******* ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгө болох О.*******гийн өмчлөлийн, ******* дүүрэг, дүгээр хороо, Дипломат-95, 122-70 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220202569 дугаартай, 68.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээчээр үнэлгээ тогтоох ажиллагаа хийсэн.

1.2. ******* ******* ******* ******* газраас ХХК-аар үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгүүлж улмаар шинжээч уг орон сууцыг 216,000,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Миний бие дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар өгсөн байтал шинжээч нь уг орон сууцыг 216,000,000 төгрөгөөр зах зээлийн үнэ ханшаас хямд үнэлсэн нь миний эрхийг хохироож байна. Уг орон сууц нь хуучны барилга бөгөөд гэрчилгээн дээр 68.86 м.кв буюу зөвхөн өрөөний ашигтай талбайг хэмжсэн талбайн хэмжээ юм. Одооны мөрдөгдөж буй стандартын дагуу ханаас ханын хооронд хэмжихэд орон сууцны нийт талбайн хэмжээ 80 м.кв байна. Манай байр нь хотын хамгийн төв цэгт байрлалтай бөгөөд 1 м.кв нь 3,500,000-8,000,000 төгрөгөөр худалдагдаж байгаа.

Иймд үл хөдлөх хөрөнгийг 216,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2012 дугаар захирамжаар О.*******гаас 73,000,000 төгрөгийг ******* ******* ХЗХ-д олгохоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-220202569 дугаартай, О.*******гийн өмчлөлийн, ******* дүүргийн дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22300115/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22301105/05 дугаар тогтоолоор хураасан.

2.2. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч О.******* 15,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ******* үр ХЗХ 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба үнийн саналууд зөрсөн тул ХХК-ийг шинжээчээр томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 216,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дах заалтуудыг зөрчөөгүй, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг, дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байр, 70 тоот, 68.86 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 216,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч О.*******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн ******* ******* ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус ******* шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2023/02002 дугаар захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

.1. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрны зах зээлийн ханш 280,000,000 төгрөг байгаа бөгөөд ******* гүйцэтгэгчийн үнэлгээгээр зарахад надад маш их хохиролтой байна.

.2. Дэлхий нийтээр ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор бизнес эрхлэгч бидэнд давагдашгүй хүчин зүйл тохиолдож ийм нөхцөл байдалд хүрсэн. Би хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлээ төлнө гэжээ.

 

  5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, ******* *******ийг хэвээр үлдээж *******лэв.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02012 дугаар захирамжаар О.******* 73,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд ******* ******* ХЗХ-д хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох О.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220202569 дугаартай, ******* дүүрэг, дүгээр хороо, Дипломат-95, 122 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220202569 дугаартай, 68.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.

3.2. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22301105 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22300115/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22301105/05 дугаар тогтоолоор хураасан байна.

Эдгээр ажиллагааны талаар зохигчид гомдол гаргаагүй байна.

3.3. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч О.******* 15,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ******* үр ХЗХ 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал гаргаж, төлбөр төлөгчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэх төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн ******* гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/61 дугаар тогтоолоор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилжээ.

Дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

3.. Шинжээч ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 216,000,000 төгрөгөөр тогтоосон байна.

Шинжээч томилох тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр талбайг 68.86 м.кв гэж тусгасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн (2010 оны) 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч нь хөрөнгийн шинж байдлыг тодорхойлохдоо тусгай зөвшөөрөл бүхий Геометр прогресс ХХК-ийн талбайн хэмжилтийг үндэслэн нийт талбайг 69.6 м.кв-аар тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд орон сууцны талбайг стандартын дагуу хэмжихэд 80 м.кв дурдсан гэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

3.5. Шинжээчийн дүгнэлтэд өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргыг хослуулан хэрэглэж, зах зээлийн жишиг үнийн аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч дүгнэсэн. Түүнчлэн тухайн аргаар үнэлэхдээ нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй адил байршилтай Дипломат 95 5/, 95 5/1 хаягт байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар нэг м.кв талбайн дундаж үнэлгээг 3,100,86.8 төгрөг гэж тооцжээ.

3.6. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө хотын төв цэгт байрлалтай, 1 м.кв нь 3,500,000-8,000,000 төгрөгөөр худалдагдаж байгаа, шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйг шүүх зөв дүгнэжээ.

 

. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 182/ШШ2023/01267 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА