Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00221/И |
Дугаар | 266 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 266
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, 4 дүгээр хэсэг ******* гудамжны ******* тоотод оршин суух, РД:******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1991 оны 11 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оныг дуустал Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1984 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хүнс барааны мухлагт худалдагчаар орж 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл тасралтгүй ажилласан. 1991 оны 11 дүгээр сард манай сумын худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдаад Өгөөмөр ХХК болж тэнд би худалдагчаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн анги тарсан тухай бичилт байхгүй ба ажилд орсон гарсан тушаал архиваас лавлагаа олгох боломжгүй гэж гарсан тул тухайн үед ажиллаж байсан газрынхаа шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөснөөр нийгмийн даатгалын байцаагчийн баталгаажуулсан 10 жил, 2 сар, 4 хоног Дөргөн сумын худалдаа бэлтгэлийн анги болон Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсч байна.
Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1991 оны 11 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оныг дуустал Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******т шүүх хуралдааны зарыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцож чадахгүй намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.******* нь 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1991 оны 11 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оныг дуустал Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1360 тоот лавлагаа,
-2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын ******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон *******0 дугаартай лавлагаа,
-1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.*******т олгосон №261349 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,
-гэрч П.ын шүүхэд гаргасан тодорхойлолтод ...******* овогтой ******* нь 1984 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1984 оны 10 дугаар сарын 07-нд Дөргөн сумын худалдаа бэлтгэлийн ангийн Хүнс барааны дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл тасралтгүй ажилласан. 1991 оны 11 дүгээр сараас 1998 оныг хүртэл Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар ажиллаж байсан.
Тэр үед би Дөргөн сумын цэцэрлэгт нярваар ажиллаж байсан. Бид нар хамт сургалт семинарт хамт суудаг байсан учраас сайн мэдэж тодорхойлолт гаргав гэжээ.
-гэрч М.ий шүүхэд гаргасан тодорхойлтод ... М. ******* нь 1984 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1984 оны 10 дугаар сарын 7-нд Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнс барааны дэлгүүрт худалдагчаар орж, 1991 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Түүнээс хойш 1998 он дуустал Дөргөн сумын Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар ажиллаж байсан.
Тэр үед би Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан учраас сайн мэдэж тодорхойлолт гаргав гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул *******гийн *******ийг 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1991 оны 11 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оныг дуустал Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар РД:******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ийг 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1991 оны 11 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оныг дуустал Өгөөмөр ББХКомпанид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА