Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

хохирогч С.Б

гэрч Б.Б, С.М

шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Бнь Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 3 дугаар баг, Ханги боомтын суурьшлийн бүсэд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч С.Бийн нүүрэн тус газар цохиж, баруун далан тус газарт ир үзүүртэй зүйлээр хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... 2018 оны 08 дугаар сарын 15- ны өдөр манай найз Б ирээд нэг шил архи уусан. Б ах таараад хамт жоохон суух юм уу гэхэд ах нь уухгүй, пиво бол ууя гэхээр нь дахин нэг шил архи, 2.5 литр пиво авсан. 5 дахь пиво задлаад нээх их уугаагүй. Тэгээд маргалдаад муудсан. Б ах миний ам руу цохиод, сандал чулуудахаар нь барьж авахад угаагуурын тэнд ойчсон. Б ирээд барихаар нь би нүд рүү нь цохьсон.Миний хувьд хутгалсан зүйл байхгүй. Миний байсан айлд хутга байхгүй байсан, бүх хутгаа ирлүүлнэ гээд аваад явсан байсан. Жимбий гээд хоол захиалсан байсан хүртэл хутга байхгүй, шүдээрээ зулгаагаад идэж байсан...”гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....тэр өдөр Бын гэрийн хойно байж байтал Б М хоёр архи уухуу гэхээр нь би пиво ууя гэсэн. 4 пиво уусан. Манай талийгаач дүүг хүн чанар муутай гэж яриад байхаар нь маргасан. Бид нар жимбий идэж байсан. Чи хэнд ч дийлддэггүй юм уу гээд би идэж байсан ясыг нь хавсараад ам руу нь цохьсон. Тэрнээс биш барьж байгаад цохиогүй, дараа нь сандал шидсан хөлийг нь оноогүй. Гэрт муудалцаж байгаад гарсан. Гэхдээ нэг нүдээ цохиулчихаад нэлээн сүүлд нь гарсан. Бгараад ир гээд байсан. Тэгэхээр нь гарч жоохон маргалдаж байгаад явсан. Бтэндээс явахдаа гүйгээд явсан юм билээ би тэрийг нь анзаараагүй. Тэр үед хатгачих шиг болсон. Гэртээ очиход чи хутгалуулчихсан байна гэж хэлсэн харахад цус урссан байсан болохоор боомтын сувилагч дээр очиж оёдол тавиулсан. Одоо бол эдгэрсэн. Би заргалдая гэж бодоогүй. Өөрт нь ч хэлж байсан. Гэтэл гадуур би бараг хохирогч нь гэж яриад намайг гүтгэсэн гэж ярьж байна гэж хэлсэн учраас цагдаад хандсан.Нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б ах Бын нүүр лүү нэг удаа цохиод сандал аваад шидсэн. Тэгээд тэр 2 барьцалдаад газар унахаар нь салгатал ББ ахын баруун нүд рүү нь цохьчихсон. Тэгээд Бтүрүүлээд гарсан,араас нь Б гарсан. Гадаа гараад муудалцаад байсан,зодолдсон эсэхийг мэдэхгүй. Би араас нь гараагүй. Гэрт гэрийн баруун урд талд барьцалдаж авсан,гэхдээ угаалтуур дээр унасан асуудал байхгүй, наана нь унасан” гэсэн мэдүүлэг Гэрч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б тэр өдөр орой 18 цагийн үед гэрээсээ гарсан... БирээдХ ах миний аманд хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гарахад Бийг Б гэх хамаатны залуу гэрлүү авч ирж байсан. Бтай үүдэнд тааралдахад толгой руу нь 2 цохиод, дараад унтуулна гээд дээрээс нь дарсан. Тэгэхээр нь би та нар юунаас болоод юугаа булаалдаад байгаа юм гэж хэлээд эргэтэл Бийн нуруунаас нь цус гарч байсан... Тэгээд намайг сальфетка авахаар явах гэтэл Б намайг цагдаад хэлэх гээд байна гээд явуулахгүй байсан. Би хэлэхгүй гээд дэлгүүр орчихоод буцаж байтал Бтай таараад хутга байна уу? үзээдэх гэхэд гэрийн зүүн өмнө хутга байна гэж хэлсэн.Тэгээд маргааш нь очиж хутгыг нь авсан...”гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлаас буугаад байж байтал манай дүү болох  С.О ирж хэлэхдээ С.Б ах Б гэх хүнтэй муудаад байна гэхээр нь би Б ахын байгаа газар болох хоол хийдэг Б гэх айлд очиход Б гэх хүн манай ах С.Бтай муудалцаад байж байсан. Тэр үед Б ахын хамарнаас цус гарч, баруун нүд нь хавдчихсан байдалтай Б гэх хүн хажууд нь сууж байсан ...Б ахыг аваад тэндээс гарч тэгээд Б ахын гэрт нь очсон юм. Гэрт нь очоод байж байтал Б гэх хүн Б ахын дээр нь дарж унаад дээрээс дарчихаад цохих гэхэд нь би болиулсан. Тэгээд Б ах “Б намайг хутгалчихсан” гээд өмсөж явсан майкаа тайлахад баруун далны ард нь хутгалсан гэмээр шархнаас цус гарч байсан. Тэгтэл М эгч намайг Б ахыг чинь хутгалсан хутга нь байна уу үзээд ир гэхэд Бгийн байдаг Б гэх айлын гадуур утасныхаа гар чийдэнг асаагаад гэрэлтүүлж үзэхэд гэрийн зүүн урд талд хар, цагаан алагласан бариултай, үзүүл нь тайрсан юм шиг мохоо иртэй хутга байсан...” гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би иргэн С.Бийн биед үзлэг хийхэд баруун далны доор янз бүрийн урагдаж халцарсан зүйл байхгүй, шууд нарийн хурц үзүүртэй зүйлээр хатгаад авсан юм шиг шарх байсан. С.Б гуай ч өөрөө ч гэсэн Бнамайг хутгалчихлаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...С.Бийн биед баруун далны оёдол тавьж авагдсан сорви бүхий хуучин гэмтэл тогтоогдсон ба 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эмчийн тодорхойлолтоос үзхээд тухайн цаг хугацаанд баруун далны шарх, баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.Бийн биед учирсан баруун далны шарх гэмтэл нь учрах үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь учрах үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн ....дугаартаэй шинжээчийн дүгнэлт

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 09/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25-26/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28./

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Б.Бнь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги боомтын суурьшлийн бүсэд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч С.Бийн нүүрэн тус газар цохиж, баруун далан тус газарт ир үзүүртэй зүйлээр хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрт муудалцаж байгаад гарсан. Гэхдээ нэг нүдээ цохиулчихаад нэлээн сүүлд нь гарсан. Бгараад ир гээд байсан. Тэгэхээр нь гарч жоохон маргалдаж байгаад явсан. Бтэндээс явахдаа гүйгээд явсан юм билээ би тэрийг нь анзаараагүй. Тэр үед хатгачих шиг болсон. Гэртээ очиход чи хутгалуулчихсан байна гэж хэлсэн харахад цус урссан байсан болохоор боомтын сувилагч дээр очиж оёдол тавиулсан...,гэсэн мэдүүлэг, гэрч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... БирээдХ ах миний аманд хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гарахад Бийг Б гэх хамаатны залуу гэрлүү авч ирж байсан. Бтай үүдэнд тааралдахад толгой руу нь 2 цохиод, дараад унтуулна гээд дээрээс нь дарсан. Тэгэхээр нь би та нар юунаас болоод юугаа булаалдаад байгаа юм гэж хэлээд эргэтэл Бийн нуруунаас нь цус гарч байсан..., гэрч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б ах Бын нүүр лүү нэг удаа цохиод сандал аваад шидсэн. Тэгээд тэр 2 барьцалдаад газар унахаар нь салгатал ББ ахын баруун нүд рүү нь цохьчихсон. Тэгээд Бтүрүүлээд гарсан,араас нь Б гарсан. Гадаа гараад муудалцаад байсан,зодолдсон эсэхийг мэдэхгүй. Би араас нь гараагүй. Гэрт гэрийн баруун урд талд барьцалдаж авсан,гэхдээ угаалтуур дээр унасан асуудал байхгүй, наана нь унасан...”гэсэн мэдүүлэг,гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б гэх айлд очиход Б гэх хүн манай ах С.Бтай муудалцаад байж байсан. Тэр үед Б ахын хамарнаас цус гарч,баруун нүд нь хавдчихсан байдалтай байсан...Б ахыг аваад гэрт нь очоод байж байтал Б гэх хүн Б ахын гэрт нь очсон. Б гэх хүн Б ахын дээр нь дарж унаад дээрээс нь дарчихаад цохих гэхэд нь болиулсан. Тэгээд Б ах “Б намайг хутгалчихсан” гээд өмсөж явсан майкаа тайлахад баруун далны ард нь хутгалсан гэмээр шархнаас цус гарч байсан...”гэсэн мэдүүлэг,шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн ...тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бын “...Б ахтай гэрийн гадаа муудалцаж,зодолцсон зүйл байхгүй. Миний байсан айл хутга шөвгөө бүгдийг нь ирлүүлнэ гээд аваад явсан,нэг ч хутга үлдээгээгүй байсан. Тухайн үед жимбий захиалж идээд хутга байхгүй шүдээрээ зулгааж идэж байсан. Б ах гэрийн баруун талд байсан угаалтуурын ирмэг л мөргөсөн байх...” гэсэн мэдүүлэг нь хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”...гэрээс гарсны дараа гадаа маргалдаж байхдаа намайг нэг зүйлээр хатгах шиг болсон...” гэсэн мэдүүлэг”, гэрч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б, Бнар гэрийн баруун талд зууралдаж авсан,гэхдээ угаалтуур мөргөж унаагүй...”гэсэн мэдүүлэг,гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би иргэн С.Бийн биед үзлэг хийхэд баруун далны доор янз бүрийн урагдаж халцарсан зүйл байхгүй, шууд нарийн хурц үзүүртэй зүйлээр хатгаад авсан юм шиг шарх байсан. С.Б гуай ч өөрөө ч гэсэн Бнамайг хутгалчихлаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,2018 оны 08 сарын 15-ны эмчийн тодорхойлолтонд “ Бодит үзлэгээр:..баруун далны дор 2 см орчим урттай 1 см орчим гүн хутганы шархтай...”гэсэн тэмдэглэл, “...С.Бийн биед баруун далны оёдол тавьж авагдсан сорви бүхий хуучин гэмтэл тогтоогдсон ба 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эмчийн тодорхойлолтоос үзхээд тухайн цаг хугацаанд баруун далны шарх, баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...”гэсэн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 343 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх ба гэрч Б.Бын “ ... Б ах “Б намайг хутгалчихсан” гээд өмсөж явсан майкаа тайлахад баруун далны ард нь хутгалсан гэмээр шархнаас цус гарч байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч С.Мын “...Бманайд ирсэн хойноо Бийн дээрээс нь дараад хэвтээд байхад Бийн нуруунаас цус гараад шалан дээгүүр урсаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн “...гэрийн гадаа муудалцаж байгаад Б ахын гэрлүү явахаар нь би араас очтол Бзөрөөд гэрлүүгээ гүйсэн. Намайг очиход Б ахын гэрт очиход Б ахын баруун далны орчим хутгалсан шарх байсан...” гэсэн мэдүүлгээр хохирогч Б.Бын баруун далны дор үүссэн шарх нь Б.ББ.Б хоёрын маргалдаж муудалцан ноцолдох тэр үед үүссэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож ,ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бнь бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал/шүүгдэгч нь 2017 онд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж байсан/ , түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал,хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 128 дугаар тогтоолоор оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

Хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед хохирол төлбөргүй Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1350000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1350000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажлын хэсгийн урт 13 см,нийт урт 23 см,иш хэсэг нь хар,цагаан өнгөтэй Stainiess Steei гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН