Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 267

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, РД:******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, РД: тоот регистрийн дугаартай, овогт ийн ид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д., нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.аас 1,125,483 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие *******15 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.ид 2,500,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлсэн. *******15 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг нэмж, 2,600,000 төгрөг болгож өгнө гэж хэлээд авсан. Түүнээс хойш *******16 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл араас нь хөөцөлдөж явсаар цувуулж хэдэн төгрөг авсан. Д.тай уулзахад хүү, алданг өгч чадахгүй гэдэг. Ингээд *******15 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Иймд Д.аас алданги 1,089,075 төгрөг, үндсэн мөнгөний үлдэгдэл 5,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 31,608 төгрөг нийт 1,125,683 төгрөг нэхэмжилсэн.

Одоо хариуцагч Д.тай ярилцаад хүү 6*******,500 төгрөг, үндсэн мөнгөний үлдэгдэл 5,000 төгрөг, нийт 625,500 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг 7 хоногийн хугацаанд авах хэрэгтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 494,983 төгрөгөөсөө татгалзаж байна гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.*******аас *******15 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед цалингийн зээл аваад буцаагаад төлье гэж бодсон боловч хүүхэд төрүүлээд ажилдаа ороогүй. Иймд зээл гарах боломжгүй болсон. Би үндсэн мөнгөө төлсөн, үүнээс 5000 төгрөг дутуу байгаа. Бусад нь хүү юм. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж буй 625,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ мөнгийг би 7 хоногийн хугацаанд төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.аас зээл, алданги 1,125,483 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 494,983 төгрөгөөс татгалзаж, хүү 6*******,500 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000 төгрөг, нийт 625,500 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох хүү 6*******,500 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000 төгрөг, нийт 625,500 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,608 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 31,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.аас 625,500 /зургаан зуун хорин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 494,983 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун наян гурван / төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 31,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА