Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ю.Нямсүрэн

Шүүгдэгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Б.Д

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 3 дугаар баг, Ханги хилийн боомтод Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт”-д багтсан 477.000 төгрөгийн үнэ бүхий 106 кг тэмээний махыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөнгө олъё гэж бодоод гэртээ очоод нэг тэмээ нядлаад махыг нь Ханги боомтод авчирч зарахаар болсон. Гэтэл хүмүүс явчихаад мах авах хүн олдохгүй болохоор нь урагшаа гаргая гэж бодоод 2-ын хаалт буюу шалган нэвтрүүлэх боомт орох гээд очерлоод зогсож байтал хилчин байлдагч ирж шалгаад машины 2 давхарт дэлгэж тавьсан махыг илрүүлсэн гэсэн мэдүүлэг,  

           Гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед боомтын заставын орлогч, ахмад Тгаалийн улсын хилээр мах нууцаар гаргах гэж байсан нүүрс тээвэрлэдэг автомашины жолоочийг хүлээлгэж өгөх талаар хэлсэн. Дээрх жолоочийг хилийн цэргийн орлогч, ахмадТээс хүлээж авахад нүүрс тээвэрлэлтийн “Нарны энерги” ХХК-ний ... улсын дугаартай автомашины жолооч Д нь кабиндаа их хэмжээний тэмээний махыг нууцаар хилээр гаргах гэж байгаад хилийн цэргийн шалгалтаар баригдсан байсан. Дын хилээр гаргахыг завдсан махыг Ханги боомт дээр гаалийн салбарын үйл ажиллагаандаа ашигладаг БНХАУ-д үйлдвэрлэсэн жин хэмжүүрээр хэмжиж үзэхэд 106 кг мах болж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

             Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ачаа гарах чиглэл буюу нүүрсний том тэрэгнүүдийг шалгах томилгоотой үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цагийн орчим ... улсын дугаартай Норд Бенз маркийн том оврын ачааны машины кабинд үзлэг хийх явцад ар талын 2 давхрын орон дээр дэлгэж тавиад дээгүүр нь хөнжлөөр бүтээчихсэн их хэмжээний мах байсныг илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/

           Гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байсан санаж байна, манай том охин Эгийн нөхөр Б.ДХанги боомтоос мотоцикльтой ирээд 1 тооны 2 настай тэмээ махлаад тэмээний махыг Ханги боомтод зарна гээд авч явсан. Тэгтэл боомт дээр очоод махаа заралгүй БНХАУ-ын Мандал тосгон руу гаргаж зарах гэж байгаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 26-27 дугаар хуудас 

Шинжээч томилох тухай /хх-20, 39, 42-44/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21, 40, 45/

Эд зүйлд үнэлгээ хийлгэх тогтоол /хх-ийн 33-34/

Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 35-37/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

           Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги хилийн боомтод Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт”-д багтсан 477.000 төгрөгийн үнэ бүхий 106 кг тэмээний махыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан  болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: би 2-ын хаалт буюу шалган нэвтрүүлэх боомт орох гээд очерлоод зогсож байтал хилчин байлдагч ирж шалгаад миний машины 2 давхарт тавьсан байсан тэмээний махыг илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед боомтын заставын орлогч, ахмад Тгаалийн улсын хилээр мах нууцаар гаргах гэж байсан нүүрс тээвэрлэдэг автомашины жолоочийг хүлээлгэж өгөх талаар хэлсэн. Дээрх жолоочийг хилийн цэргийн орлогч, ахмадТээс хүлээж авахад нүүрс тээвэрлэлтийн “Нарны энерги” ХХК-ний ... улсын дугаартай автомашины жолооч Д нь кабиндаа их хэмжээний тэмээний махыг нууцаар хилээр гаргах гэж байгаад хилийн цэргийн шалгалтаар баригдсан байсан. Дын хилээр гаргахыг завдсан махыг Ханги боомт дээр гаалийн салбарын үйл ажиллагаандаа ашигладаг БНХАУ-д үйлдвэрлэсэн жин хэмжүүрээр хэмжиж үзэхэд 106 кг мах болж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цагийн орчим ... улсын дугаартай Норд Бенз маркийн том оврын ачааны машины кабинд үзлэг хийх явцад ар талын 2 давхрын орон дээр дэлгэж тавиад дээгүүр нь хөнжлөөр бүтээчихсэн их хэмжээний мах байсныг илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байсан санаж байна, манай том охин Эгийн нөхөр Б.ДХанги боомтоос мотоцикльтой ирээд 1 тооны 2 настай тэмээ махлаад тэмээний махыг Ханги боомтод зарна гээд авч явсан. Тэгтэл боомт дээр очоод махаа заралгүй БНХАУ-ын Мандал тосгон руу гаргаж зарах гэж байгаад баригдсан...” гэсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. 

Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно гэж, Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-т “хяналтын бүс гэж хилийн хяналтын байгууллага, хилийн боомтод хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг хэлнэ” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч  Б.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 2-ын хаалт буюу шалган нэвтрүүлэх боомт орох гээд очерлоод зогсож байтал хилчин байлдагч ирж шалгаад миний машины 2 давхарт тавьсан байсан тэмээний махыг илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хилийн 0168 дугаар ангид гэрээт хилчний албанд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр орж Ханги Авто замын шалган нэвтрүүлэх заставт гэрээт хилчин байлдагч албан тушаалд ажиллаж байгаа.  2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ачаа гарах чиглэл буюу нүүрсний  том тэрэгнүүдийг шалгах томилгоотой үүрэг гүйцэтгэж байсан...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан гадаад паспортын хуулбар зэргээр шүүгдэгч Б.Дыг  хяналтын бүс, гаалийн хилд нэвтрээгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ. 

 Иймд шүүгдэгч Б.Дыг  Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг /106 кг тэмээний махыг/   Монгол Улсын хилээр, гаалийн хилээр   хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэж өөрчлөн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д нь   Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр  хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын  санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр  торгох ял оногдуулж  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... улсын дугаартай Норд бенз маркийн 40 тоннын даацтай авто машин нь манай компанийн машин байгаа юм одоо тухайн машин БНХАУ-д байгаа...” гэсэн мэдүүлэг,Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа/хх-ийн 68/, Нарны Энерги ХХК-ны албан тоот  зэрэг нотлох баримтаар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нарны Энерги ХХК-ны өмч болох нь тогтоогдож байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон ашиг, орлого байхгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Нарны Энерги ХХК-ны өмч болох нь тогтоогдсон зэргийг харгалзан ... улсын дугаартай  Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг хураан авах шаардлагагүй байна. 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 07 тоот Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр 106 кг тэмээний мах нь  эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон нь тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Гаалийн газрын Ханги салбарын агуулахад хадгалагдаж байгаа махыг устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй тул 17 тооны адуу, 3 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.