| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0008/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Б ын толгойн тус газарт шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Бны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хөнгөн гэмтэл учруулсанаа зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б намайг чи манай дүү Бийг хүнд зодуулчихлаа гээд архины шилээр зүүн талын хөмсөг рүү нэг удаа, толгой руу нэг удаа цохьсон. Тэгсэн чинь миний зүүн талын хөмсөгнөөс цус гараад би доошоо хараад сууж байгаад би босоод явлаа гээд урагшаа зам дагаад алхсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч М.Жны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед Ж.Б, Б.Мын хамт явж байсан ба цонхоор тонгойж харснаа цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гарсан чинь Бны дүү З /Б/, Б /Б/ эргэлийн зоогийн тэндээс хүнд зодуулчихлаа гээд Зангад цээж нүцгэн нүүр нь цус болчихсон Б тэнд байдаг вакум цонхны хажууд сууж байсан. Бг холоос харахад зүгээр харагдаж байсан. Тэгсэн чинь Б хэн зодсон юм бэ тэр хүмүүс чинь хаана байна гэсэн чинь З машинтай зугтаад яваад өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
Гэрч Ж.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувцсаа өмсөөд Бын араас хүрээд очсон чинь Виктория баарны гадаа Б ах найз М /Б/ гэдэг залуутай хамт зогсож байсан ба Болдбаяр нүүрээ дарчихсан нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. Хэн цохьсоныг мэдээгүй. Б ах та нар муу сайн үхсэнээ зодоон цохион хийгээд байгаа юм харь гэж загнахаар нь би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсаас үзэхэд С.Бын биед зүүн нүдний дээд зовхины шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0314 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 15/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-35 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Виктория баарны хажууд хохирогч С.Бын толгойн тус газарт шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батсайхан намайг чи манай дүү Бийг хүнд зодуулчихлаа гээд архины шилээр зүүн талын хөмсөг рүү нэг удаа, толгой руу нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бны дүү З /Б/ /Б/ Эргэлийн зоогийн тэндээс хүнд зодуулчихлаа гээд З цээж нүцгэн нүүр нь цус болчихсон, Б тэнд байдаг вакум цонхны хажууд сууж байсан. Бг холоос харахад зүгээр харагдаж байсан. Тэгсэн чинь Б хэн зодсон юм бэ тэр хүмүүс чинь хаана байна гэсэн чинь Зангад машинтай зугтаад яваад өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Бний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувцсаа өмсөөд Бын араас хүрээд очсон чинь Виктория баарны гадаа Батсайхан ах найз М /Б/ гэдэг залуутай хамт зогсож байсан ба Б нүүрээ дарчихсан нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. Хэн цохьсоныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Жны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 09 сарын 25-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 02 цагийн орчим Виктория баарны гадна зогсож байх үед Жны Б, Мтай хамт явж байсан. Тухайн үед Б гартаа тал шилтэй архи барьчихсан явсан. Ямар архи гэдгийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/0314 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Бнд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ж.Бнь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба шүүгдэгч нь энэ ялыг 2018 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт эдэлж эхэлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН