Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00180/И |
Дугаар | 286 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 286
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мангилик, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн 3 дугаар ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууцны 8 тоотод оршин суух, Т.*******,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын багийн тоотод оршин суух, Б.,
Хариуцагч Ховд аймгийн *******т сумын багийн тоотод оршин суух, М. нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Т.*******, Б., М., хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, иргэдийн төлөөлөгч Н.Цогтгэрэл, гэрч А., Д., Б., Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Т.*******, Б., М. нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б., Т.******* нар нь 2000 оны үеэс эхлэн манай эхнэр Б.той үерхэж эхэлсэн. М. нь манай эхнэр Б.ын авга ахын охин юм. Дээрх нэр бүхий хүмүүс нь манай эхнэр Б.т намайг үсчин хийдэг М.тэй эр эмийн харьцаатай гэж хэлсэн байдаг. Т.******* нь намайг М.тэй хамт нэг гэрт архи ууж, 4 өдөр тэднийд хоносон, согтуу тасраад 4 удаа хүнээр өргүүлж М.ийнхээс гарч явахыг нь харсан гэж эхнэрт ярьсан байдаг. Мөн Т.******* нь манай охин А. Б.*******г М.ийнхээс гарч явахыг харсан байна лээ гэж манай эхнэрт хэлсэн байсан.
Харин хариуцагч Б., М. нар нь Баруун бүсийн төв зах дээр наймаа хийдэг худалдаачдад Б.*******г М.тэй нэг оронд унтаж байхад нь үйлдэл дээр нь барилаа гэж итгүүлж худал цуу яриаг тараасан байдаг. Б., М. нар нь М.ийн ажил дээр нь очиж хэрүүл маргаан хийж та хоёрыг унтаж хэвтэж байхыг чинь харсан гэж зодож цохино гэж дайрсан байдаг. Б., Т.******* нар нь М.ийг утсаар доромжилж дарамтлаад байхаар нь тэдний байгаа бааранд М.ийг очиход Б., Т.******* нарын хамт Нараа, Отгоо гэдэг хүмүүс хамт байж байгаад чи Б.*******тэй эр эмийн харьцаатай байсан гэж хэл амаар доромжилсон байдаг. Энэ байдлаас болж манай гэр бүлд хэрүүл маргаан үүсч, гэр бүл салах хэмжээнд хүрч би гэрээсээ хөөгдсөн.
2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би аймгийн төвд байрлах, Баатархайрхан ууланд очиж сан тавиад буцаж явахад манай эхнэртэй хамт дээрх нэр бүхий хүмүүс машинтай урдаас тосч ирсэн. Тэд нар хөл дээрээ зогсож чадахгүй согтуу байсан учир би зогсолгүй өнгөрч явсан ба би аавындаа ирсэн, тэгэхэд тэд нар араас ирсэн.
Гэтэл Т.******* чамайг үйлдэл дээр чинь барилаа, чи хэнтэй явсан юм гэх мэтээр янз бүрийн үгээр дайрч доромжилсон. Б., Т.******* нар нь үндэслэлгүйгээр намайг гэр бүлээс гадуур танихгүй хүнтэй эр эмийн харьцаатай мэтээр миний эхнэр болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дээр худал цуурхал яриа тарааснаас болж гэр бүл салах хэмжээнд хүрсэн.
Мөн амьжиргаа залгуулдаг зах дээр дээрх мэдээллийг тарааснаас болж бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. Энэхүү худал гүтгэлгээс болж эхнэр Б. нь бараа зардаг контейнерын түлхүүрийг өөрөө авч бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Хамгийн гол нь бидний 20-иод жилийн хамтын сайхан амьдралыг сүйтгэж, 3 хүүхэд өнчирч амьдын хагацал үзэх боллоо.
Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч Б., Т.******* нараар миний нэр төрийг сэргээлгэж өгнө үү. Харин хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлээ татан авч байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өглөө намайг гэртээ байж байхад 09 цагийн үед Б.*******гийн эхнэр Б. манайд уйлаад нүд нь хавдчихсан орж ирсэн. Тэгээд найзаасаа яасан талаар асуухад 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой Б.*******г мөрдөж яваад М. гэдэг хүүхэнтэй явдгийг нь барилаа. М. нь ******* айлын орон сууцны 1 дүгээр орцны 4 давхарт байдаг юм байна гэж уйлж байгаад хэлсэн. Би тухайн үед найзыгаа тайвшруулаад Т.******* гэдэг найзыгаа дуудаад зах руу явцгаасан. Би Б. найзыг хоолонд орж тайвширъя гэж хэлээд захын доод талаас такси бариад Хишиг төв рүү хөдлөөд явж байтал Б.******* урдуур ороод ирэхээр нь дагаад явсан. Б.*******гийн араас явж байтал Баатархайхан уулын зүг явж байгаад алдчихсан. Тэгээд эмнэлгийн машин бид нарын өмнөөс гараад ирэхээр нь хар өнгийн машин тэнд байсан уу гэж асуухад байна гэж хэлэхэд бид тийшээ явсан. Гэтэл манай машины өмнөөс гараад ирэхээр нь бид яанаа ичиж байна гээд машин дотроо нуугдсан. Гэтэл таксины жолооч нэгэнт өмнөөс чинь гараад ирсэн юм чинь гарч тосож зогсоо гэж хэлсэн. Тэгээд манай найз Т.******* машинаас буугаад Б.******* гээд хашхирахад машин дотроо нэг хүүхэн суулгачихсан байсан. Сайн харж чадаагүй байтал хажуугаар нисээд өнгөрөхөөр нь дагасан боловч бид нар гүйцээгүй. Бид нар Б.*******г их хурдтай явж байхаар нь аваар гаргаж магадгүй гэж бодоод болъё гээд аавынх нь хашаанд ирэхэд Б.******* машинтайгаа хашаа дотроо тамхи татаад зогсож байсан. Гэтэл Б.*******гийн нүүр нь пудр болчихсон би гардуулчихлаа хоёулаа зүгээр салъя, чи намайг насаар минь дарамтална гэж Б.т хэлсэн.
Бид нарын зүгээс Б.*******г М.тэй унтсан талаар барьсан зүйл байхгүй. Би зах дээгүүр Б.*******гийн талаар ярьснаа санахгүй байна. Надад тийм зав байхгүй. Бид нарын зүгээс та хоёрын 20 жилийн босгосон амьдралыг бодоод битгий салаасай гэдэг байдлаар Б. найздаа байнга хэлдэг. Б.*******гийн нэр төрийг гутаасан зүйл бид нарт байхгүй. Бид нар олон жил найзалж байгаа найзууд гэв.
Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******гийн эхнэрийнх нь авга эгч нь байгаа юм. Би Б.*******г М.тэй нийлдэг, нийлдэггүй талаар огт мэдэхгүй. Манай дүү над дээр ирээд М. гэдэг хүүхэн манай нөхөртэй нийлээд байна, та таньдаг болохоор хоёулаа очоод уулзмаар байна гэхээр нь 10 цагийн үед утсаар ярихад хүрээд ир гэж хэлсэн. М. дээр Б. бид хоёрыг очиход тэр ганцаараа байсан. Манай дүү М.тэй хэрэлдэхэд чи мөнгөтэй гэсэн намайг зодоодох гээд Б. руу дайраад байсан. Мөн намайг М. юугаа хараад байгаа юм гэхээр нь чамайг гайхаж байна гэж би хэлсэн. Би Баатархайрхан уул руу Б.*******г дагаж мөрдөж яваагүй. Б.*******г би 3-4 удаа цагдаад дуудаж өгч байсан. Манай дүүг маш их зоддог, хүүхдүүдээ янз бүрийн хараалын үг хэлж отгон хүүхдээ гэдсэнд нь байхад наадах чинь бас жингэр байгаа байлгүй гэж хэлээд манай дүү Б.ыг дэвсэж байсан. Харин ч би Б.*******д гомдолтой байна гэв.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр, Б.******* нар нь үй зайгүй, хар багын сайн найзууд юм. Би Б.*******гийн ааш занг сайн мэднэ. Намайг Б.******* нь М. гэдэг хүүхнийд олон хоног хэвтсэн, машинруугаа аваад орсон гэсэн худлаа зүйл ярьсан байна лээ. Би тийм зүйл яриагүй бөгөөд охиноо шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж байгаа. Манай охин Б.******* ахтай орцонд тааралдлаа жоохон согтуу байх шиг байна лээ манайд орж ирсэн юм уу гэхээр нь орж ирээгүй талаар хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө Б.******* архи ууж байгаа юм уу, уудаггүй биз дээ гэхэд архи уухгүй байгаа яасан юм бол гэж ярилцаад өнгөрсөн. Дараа нь манай охин дахиад Б.******* ах доошоо буугаад явж байна гэхээр нь айлд орчхоод явж байгаа байх гэсэн байдлаар манай гэр бүлийн дунд ийм яриа болсон.
Б.******* нь бид нарыг Баатархайрхан уулын тэнд хөл дээрээ зогсож чадахгүй хэмжээний согтуу явж байна гэж хэлсэн байсан. Үнэхээр тийм согтуу байсан бол Б.*******г бид нар дагаж чадах уу. Бид нар архи уугаагүй байсан. Намайг эрүүл байсан гэдгийг манай нөхөр болон охин маань гэрчилнэ. Би оройн 18 цаг өнгөрөөгөөд гэртээ орсон. Манай охины хүүхэд нь халуураад байсан. Б.******* сайхан сэтгэлтэй мөртлөө хүн рүү аймар гүтгэж дайрдаг. Б.******* нь Б.ыг байнга зоддог зэрлэг хүн байгаа. Б.*******г Улаанбаатар хот руу явсных нь дараа Б. араас нь явахаар нь бид нарын зүгээс тайвшраад ир гэж хэлээд явуулсан чинь эгчийнхээ хажууд зодчихоод гараад явчихсан байгаа. М.ийн нөхөр нь надтай орцон дотор тааралдахаараа байнга хаана тааралдсан газар чинь ална шүү гэж дарамталж байна. Би хүүхдийн байгууллагад ажилладаг хүний хувьд худлаа хэлдэггүй. Би М.эд ийм зүйл яриагүй гэдгээ орж хэлсэн. Б., Б. бид хоёрыг дуудахаар нь очиход уйлчихсан байсан. Тэгээд өмнөх оройныхоо болсон асуудлыг надад ярьж өгөхөөр нь найздаа манай охин Б.*******тэй 2 удаа орцонд таарсан талаар санаандгүй хэлсэн. Тухайн асуудлыг ийм том хэмжээнд хүргээд явж байгаад миний зүгээс үнэхээр их харамсаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******, М., Б.Гүлнар нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдааны явцад хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлээ татан авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Т.*******, Б.Гүлнар нар нь намайг М.тэй эм эрийн харьцаатай гэж эхнэр Б.т хэлсэн, мөн Баруун бүсийн төв зах дээр наймаа хийдэг худалдаачдад Б.******* нь М.тэй нэг оронд унтаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэж худал цуу яриа тараасан, энэ цуу ярианы улмаас манай гэр бүл салахад хүрсэн гэж,
хариуцагч Т.******* Б.Гүлнар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууцны 1-р орцонд Т.*******гийн охин той 2 удаа тааралдсан гэдэг нь гэрч Солонгын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аймгийн төвийн ойролцоо байрлах Баатархайрхан уул руу нэг хүүхэнтэй явсан гэдэг нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Д., Б. нарын болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч Б.*******г М.тэй эм эрийн харьцаатай гэж хариуцагч Т.*******, Б.Гүлнар нар Б.*******гийн эхнэр Б.т хэлсэн, М., Б.Гүлнар нар нь Баруун бүсийн төв зах дээр наймаа хийдэг худалдаачдад Б.******* нь М.тэй нэг оронд унтаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэж цуу яриа тараасан, энэ цуу ярианы улмаас Б.*******гийн гэр бүл салахад хүрсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн хэрэгт авагдсан гэрч М. /хх-64-66/-ийн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн гэрч Д.гийн мэдүүлгээр Т.*******, Б.Гүлнар нар нь нэхэмжлэгч Б.*******гийн нэр төрийг гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.*******, эхнэр Б. нар нь хоорондоо таарамж муутай, хэрүүл маргаантай байсан болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл /хх-47-51/, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШЗ2016/007******* дугаартай Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-75/, Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 201621000124 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол /хх-78/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч Д.гийн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Т.*******, Б.Гүлнар нарт холбогдуулан нэр төрийг сэргээлгэх тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна. Тухайлбал ямар байдлаар нэр төр нь гутаагдсан хариуцагч нарын ямар буруутай үйлдлээс нэр хүнд нь яаж унасан зэрэг байдлуудыг тодорхойлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******гийн Т.*******, Б.Гүлнар нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, Т.*******, Б.Гүлнар нарт холбогдох нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлээ татан авсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.